• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт, гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан.  Улмаар  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүллээ.

“Эрдэнэт”-ийн мафийнхан хамгийн муу технологиор зэс хайлуулах үйлдвэр байгуулах лобби хийж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулав.  Чуулганы нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэе. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 
-Үндсэн чиглэл батлах тухай тогтоол мэргэжлийн байнгын хороон дээр унасан юм байна. Их хурал давахгүй гэсэн үг. Мэргэжлийн асуулт асуухад сайд нар нь хариулаагүй гэсэн үг. Ерөнхий сайд аа таныг танай сайд нар хүндэтгэхгүй энд хуралдаа суухгүй байна, зургаа, долоохон сайд л оролцож байна. Т.Доржханд сайд чинь бүр засгаас гарах юмсан гэчихсэн явж байна лээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хөгжлийн банкны захирлаар манай З.Нарантуяа ажиллаж зардлуудыг багасгасан, бага хүүтэй бонд гаргасан тэрний үр дүнд зардал бууруулсан. Саяхан түүнийг Хөгжлийн банкны захирлаас халчихлаа. Засгийн газар Хөгжлийн банкийг бодлогоор дэмждэггүй, зээл гаргах эрхийг нь  өгдөггүй. Тэнд 100 гаруй хүн цалин аваад сууж байх санаатай. Хумсаа нуусан муур шиг хүмүүс л тэнд байдаг гэсэн. Хөгжлийн банкны өрөнд Гантиг вилла дээр байр хурааж авна гэсэн, яг ямар байр авах юм.”Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн  Зэс хайлуулах цогцолбор байгуулна гэсэн. Гэтэл “Эрдэнэт”-ийн зэсийн мафийнхан ажлыг нь зогсоогоод санхүүжилт өгдөггүй. Хамгийн муу технологиор зэс хайлуулах үйлдвэр байгуулах гээд лобби хийж байна. Сайн технологи оруулж ирэхийг зөвшөөрдөггүй. Илүү сайн технологитой үйлдвэр байгуулахад бодолтой хандаарай. Нэг тэрбум ам.долларын үйлдвэр байгуулна.

Ерөнхий сайд Г.Занданшатар: 
-Баруун тийш харвал Т.Доржханд сайд хажууд чинь сууж байна, зүүн тийшээ харвал бүх сайд нар сууж байна. Улстөржсөн томилгоо засгийн ажлыг явуулахад саад болдог. Тийм учраас Хөгжлийн банкны тухай хуулиар олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой албан тушаалууд дээр улс төрийн шинжтэй томилгоо хийгдсэнээс зарим ажилд саад учруулдаг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл: 
-Ерөнхий сайдын 75 дугаар захирамжаар энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг таван удаа хуралдсан, газар дээр нь очиж ажилласан. Эхний ээлжинд Хөгжлийн банк, Чингис хаан, Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ууд дээр төртэй холбоотой 1.4 их наядын өр төлбөрийн асуудал байна. Хөгжлийн банкны активыг сайжруулах чиглэлээр өр төлбөр барагдуулахар ажиллаж байна. Энэ арваннэгдүгээр сардаа багтаад Засгийн газарт танилцуулж тогтоол гаргуулахаар ажиллаж байна. “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” ТӨК-тай холбоотой 460-аад тэрбум, Шинэ Яармаг хороолол, Гантиг вилла, гурав дөрвөн аж ахуй нэгжтэй холбоотой асуудлаар Засгийн газраар шийдвэр гаргуулан ажиллаж байна.

Шадар сайд Т.Доржханд: 
-Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх дөрвөн жилд маш сайн гар нийлж ажилласан юм. Одоо ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болсон байна, тэгмээргүй байна. Бид хоёр огт тийм зүйл яриагүй. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манлайлж хийсний хувьд ачаагаа үүрье, Монгол Улс хоёр талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий эргэдэг байдлыг зогсооё гээд маш их итгэл үнэмшилтэйгээр Засгийн газарт ажиллаж байгаа шүү. Өнөөдрийг хүртэл улс төрийн мэдэгдэл огт хийгээгүй шүү. Энэ нам муу ажиллаж байна, энэ нь сайн ажиллаж байна гэж. Намууд төлөвшөөд бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасай гэдэг байр суурьтай байдаг. Бид ачаагаа үүрээд явна. Ардчилсан намынхан ХҮН намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид бол муулуулсан ч сайлуулсан ч гэсэн үр дүн гаргахын төлөө зүтгэж ажиллана.

“Та намынхаа хулгайч нартай эвлэрээд нэрээ татсан уу”

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: 
-Баялаг бүтээгчдээсээ илүү баян тансаг амьдарч байгаа хүмүүс МАН-ын цагаан байраар дүүрэн байна. Хулгайч нартайгаа тэмцэхгүй болохоор эмч, багш нар цалингаа нэмүүлье, ахмадууд тэтгэврээ нэмүүлье гээд Сүхбаатарын талбайд жагсах нь нь зүй ёсны асуудал. Харин ч бусад салбарынхан нь гарч ирээгүйд Засгийн газар баярлах ёстой. Авлигатай тэмцэх газар захиалгаар улс төрийн зодооны хэрэгсэл болоод ажлаа хийхгүй байгаа учраас Монгол Улс олон улсад авлигын индексээрээ хойшлоод байна. Одоо бидэнд үр дүн хэрэгтэй. Намынхаа хулгайчтай эвлэрээд нэрээ татсан уу. Төрийн банкаар юу хийх гээд байгаа юм, яагаад хувьчлахгүй байгаа юм. Төрийн банкаар дүүрэн МАН-ын шахааны хүмүүс байна. 2024 оны хаврын чуулган хаах гэж байхад сайд С.Бямбацогт хувьчлах төрийн өмчит компанийн асуудал оруулж ирнэ гэсэн ирүүлсэнгүй. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: 
-Банкны салбарт ажиллаж байсан хүн зовлон, жаргалыг сайн мэдэх ёстой. Төрийн банкийг үндсэн чиглэл баталсны дараа оруулж ирнэ.  Олон нийтэд  хувьцааг нь арилжаалах хувийг 30-60 хувь болгож үр ашгийг сайжруулна. Хууль зөрчдөг, худлаа ярьдаг зүйлээсээ салах хэрэгтэй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна. Аль нам байх нь хамаагүй хуулиа дээдэлдэг ёс журамтай байя. Геополитик гадаад дотоод нөхцөл байдал хүнд үед тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалж оршин тогтнож чадна. Тийм учраас хөгшин, залуугүй ёс журамтай байя, авлига, албан тушаалын томилгооноос ангид байж энэ асуудал явна. Хэлсэн үгэндээ эзэн байж, бид нар хариуцлагатай байх асуудалд анхаарах ёстой. Хуулиа дээдэлдэг төртэй засагтай, ард олныхоо орлогыг нэмэгдүүлэхийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө, нэг улс байхын төлөө хүчээ нэгтгэж ажиллах ёстой. Энэ тэмцэл бол таван жилийн үндсэн чиглэлд тодорхой хэмжээгээр суусан.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-2026-2028 онд хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтыг ойрын хугацаанд УИХ-д оруулж ирнэ. Хөрөнгө үр өгөөжөө өгдөг байх ёстой. Үр ашиггүй, хувийн хэвшилтэй өрсөлддөг компанийг хувьчлах бодлого барина. Монголын Цахилгаан холбоо, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс тавантолгой”, Дулааны  III цахилгаан станц,  Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, МИАТ, Төрийн банк зэрэг компаниудын асуудал түрүүнд орж ирнэ.

“Ажил хаялтыг улс төрийн шалтгаанаар өдөөн турхирч байна”

Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тэтгэврийн нэмэгдлийн талаар Ерөнхий сайдаас тодрууллаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: 
 -Тэтгэвэр 689 мянга авч байгаа нь 50 хувь, 1.5 сая төгрөг авч байгаа нь 10 хувиас дээш нэмэгдэнэ. Ингэж байж суурь тэтгэврээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь 4.5 сая авдаг хүн байна. Түүний тэтгэврийг 8.6 хувиар нэмлээ гэж бодоход 400 мянга гаруй төгрөг нэмэгдэнэ. 689 мянга авдгийг мөн тооны хувиар нэмэхээр 60 мянгаар л нэмэгдэхээр байгаа учраас бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.  Гэхдээ цалин нэмэгдэхийн хэрээр инфляц, талхны үнэ өсөөд байх юм бол цалин нэмсний хэрэг алга. Бид эдийн засгийнхаа боломжид тааруулах ёстой. Бидний ажил бол иргэд, дундаж давхаргынхны нийт орлогыг тэлэхэд л оршиж байна. Дөрвөн жил яриагүй, таван жил тэмцээгүй мөртлөө улс төрийн шалтгаантай юм шиг нэгэн зэрэг дарамт шахалт үзүүлээд байж болохгүй. Ойлголцоод явах ёстой. Бидний шалгаж тогтоосноор улс төрийн шалтгаанаар өдөөн турхирч байгаа асуудлууд бий. Төр гэж байгаа бол  хатуу тэмцэж, тогтоох ёстой. Юмны үнэ тэнгэрт хадахаар нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөнө шүү дээ. Эдийн засаг мөнгөний бодлоготой уялдах ёстой. Түүнээс биш байгаа мөнгийг Занданшатар харамлаад байгаа юм бол байхгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 216 (7713)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Сонсгол: Оюутолгойн асуудлаар 300...
Б.Өлзийбаяр: Айлууд яндан,...

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

БАТСАЙХАН 2025-11-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

8 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

8 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

8 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

9 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

20 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

20 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

20 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

20 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

20 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

20 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах