• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод өнөөдөр (2025.10.21) хамтран хуралдаж, иргэн Батсайханы Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нар даргалан явуулав.

Иргэн Б.Номингийн өргөдлийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав.

Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Б.Найдалаа, Т.Мөнхсайхан, С.Зулпхар, Б.Бейсен, С.Эрдэнэбат, Х.Болормаа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, Ч.Номин, Л.Энхнасан, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, Ц.Баатархүү, Н.Алтаншагай, П.Ганзориг, П.Сайнзориг, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан эмч, багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг эрэлхийлж, ямар зардал, санхүүжилтийг тэвчиж болох, ямар эх үүсвэрийг дайчилж болох талаар санал солилцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын үйл ажиллагааг бодлого, зорилгод нь нийцүүлж, зохриулалтын бус зардал гаргахгүй байх, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлогын шинэчлэлтийг цаашид хэрхэн хийх, улсын төсвийн болон салбарын хөгжлийн бодлогын уялдааг хангах, эрүүл мэнд, боловсролынхоос бусад салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, эх үүсвэрийг төлөвлөсөн, эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, багш, эмч, ажилчдын цалин хөлсийг зохистой түвшинд хүргэх эдийн засгийн нөөц боломж, итгэлцүүрийг хуульчлах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах, цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх талаарх хууль тогтомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 15-20 хувиар нэмэх нь дорвитой нэмэгдэл болж чадах, эсэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах талаар хамтын шийдвэрт хүрсэн, эсэх болон төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг өөрчилж, нэмэгдүүлэх боломж байгаа эсэх зэрэг олон талын асуулт асууж, Эрүүл мэндийн сад Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авав. Засгийн газар өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаад байгаа юм. Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг нэмж шаардана гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Орон нутагт бий болсон боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэхэд цалин хөлсний бодлогыг чиглүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, цалин бүтцийг боловсронгуй болгож, ажлын нөхцөл, чиг үүрэгт нь хамааруулан ялгаатай байдлаар нэмэгдлийг хуваарилах шаардлагатай зэргээр Улсын Их Хурлын гишүү санал бодлоо хэлж, уул уурхайн салбараас алдагдаж буй боломжийг бууруулах замаар эмч, багш нарын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтойг сануулж байлаа. Эдгээр асуудлаарх яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг үр дүнд чиглүүлж, оновчтой, бодитой шийдэлд хүрч ажиллах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхааруулсан юм. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьчтихсан учир одоо Улсын Их Хурал тодорхой тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа иргэн Б.Номингийн нийтийн өргөдөл, гомдлын системээр гаргаж, 33038 иргэн дэмжсэн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах өргөдлийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар уг саналын томьёоллыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 37 гишүүний 29 нь дэмжлээ.

Дараа нь Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судалж,и санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажилласан юм. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл уншиж танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тус ажлын хэсэг дүгнээд, энэ онд нэмэгдүүлэх бодит нэмэгдлийн дутуу 0.8 хувь, мөн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан 9.5 хувийн нийлбэрээр буюу 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг гаргасан байна. Үүнд төсвийн төсөлд тусгасан 6.0 хувийн нэмэгдэл дээр 4.3 хувийг нэмэхэд нийт 267.1 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм. Энэхүү нэмж шаардагдах санхүүжилтийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа ажлын хэсэг онцолсон байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийг эрсдэлтэй зээлтийн ангиллаас гаргах, заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, мөн арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэтгэврийн зээлийн үйл ажиллагааны зардлыг тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк хооронд шилжүүлэх үйл явцыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх шаардлага байгааг онцоллоо. Мөн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвөөс олгох санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Найдалаа, Ж.Баясгалан, Ц.Баатархүү, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг голчлон хөндөж, энэ талаар бодлого, хэтийн чиг хандлагын талаар илүүтэй хөндсөн юм. Мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, улс төрийн амлалт санхүүжүүлэх байдлыг таслан зогсоох, Баялгийн сангийн бодлоготой уялдуулах, тэтгэврийн хэмжээн инфляцын түвшинтэй уялдуулах тухай хуулийн хэрэгжилт, аргачлал, итгэлцүүрийг боловсронгуй болгох, улсын төсвийн бодит чадамж, эрэлт шаардлагад нийцүүлэн зарим татаасыг татгалзах боломжтой эсэх, ахмад настны зээлийн төлбөрийн дарамтыг судалж гарц, шийдлийг эрэлхийлэх, тэтгэврийн зээлийн зориулалт ямар байгааг тогтоож, тухайн зориулалтаар олгож буй зээлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг бодлогын суурь концепцыг олон улсын жишгээр шинэчилж, оновчтой болгох, энэ удаагийн нэмэгдэл ахмад настнууд, халамжийн тэтгэврээр амьдарч буй иргэдэд бодитой нэмэр болж чадах эсэх, үүнийг амьжиргааны баталгаажих түвшинтэй уялдуулах зэрэг асуудлыг онцлон дурдаж байлаа. Хий хоосон яриад байлгүй бодитой шийдэлд хүрч ажиллах нь чухал байгааг болон ажлын хэсэг асуудлыг тодорхой саналын хувилбартайгаар оруулж ирж буйг Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэж, төсвийн бүтэц, зардлын ангиллыг шинэчлэх, энэ талаарх хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах, мөн “Оюутолгой” ХК-аас өсөн нэмэгдэх АМНАТ авах замаар төсвийн зардлын дутагдаж буй эх үүсвэрийг нөхөх зэрэг олон санал дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, үг хэлж дууссаны дараа ахмадын тэтгэвэр, зээлийн хүү болон асрах үйлчилгээний талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг мөнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдвэрлүүлэхээр санал хураалт явууллаа. Тус саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөний сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Олимпизм
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Кино, театр
ХУРААХ
ТЦА: Жолооч нар ШТС руу...
Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73...

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Kuzmo 2025-10-21

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэд ерөний сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
21 минутын өмнө өмнө

Иргэд ерөний сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 цагийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 цагийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

15 цагийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

16 цагийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түрргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2 өдрийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-18 өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-14 өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах