• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

Англи хэлнээс хөрвүүлсэн тоймч В.АРИУНЧИМЭГ

АНУ-ын Straight Arrow Press сэтгүүлийн эрчим хүчний салбарын дүн шинжилгээ 

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулахаар тохирсон ч санхүүгийн нарийвчилсан мэдээллээ нийтэд ил зарлаагүй байна.

Тэгш бус хэрэгцээ шаардлага: Шинжээчдийн үзэж буйгаар, байгалийн хийн хоолой тавих тухай гэрээ байгуулах шаардлага Хятадаас илүү Оросд их байгаа. ОХУ Европын зах зээлд байр сууриа алдсаны гороор өөр зах зээлээс мөнгө олох шаардлагатай байгаа бол Хятад улс эрчим хүчний түүхий эдийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьж байгаа юм.

АНУ-д үзүүлэх нөлөө: Энэхүү байгалийн хийн хоолойн гэрээ нь АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээ хязгаарыг харуулахын зэрэгцээ Европын улс орнууд Америкийн хийн экспортод улам бүр хамааралтай болж буйг бататгах төлөвтэй байна.

Оросоос Хятадын нутаг руу тавихаар төлөвлөж буй "Сибирийн хүч-2" хийн хоолой нь дэлхийн эрчим хүчний холбоо хамаарал өөрчлөгдөж буйг харуулахын зэрэгцээ Москва, Бээжингийн зүгээс Барууны хориг арга хэмжээг тойрч гарахын тулд хийж буй хүчин чармайлтыг илүү тодотгон, олон улсын эрчим хүчний зах зээл болон геополитикийн тэнцвэрт байдалд нөлөөлж байна.

Эрчим хүчний дахин хувиарлалт: Эрчим хүчний салбарын шинжээчдийн үзсэнээр, "Сибирийн хүч-2" хийн хоолой нь Оросын хийн экспортыг Европоос Хятад руу шилжүүлэх бөгөөд Барууны хориг арга хэмжээ, геополитикийн зөрчлөөс үүдэлтэй дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд өөрчлөлт авч ирж, эдийн засгийн шинэ харилцан хамаарлыг бий болгож байна.

Хориг арга хэмжээг тойрч гарах нь: Худалдааны төлбөр тооцоонд Оросын рубль, Хятадын юанийг ашиглах нь Орос, Хятадыг АНУ-ын санхүүгийн хориг арга хэмжээнээс хамгаалах зорилготой төдийгүй Америк доллараас хамааралгүй, санхүүгийн тусдаа, шинэ систем хөгжүүлэх бодлогыг харуулж буй юм.

Геополитикийн давуу тал: "Сибирийн хүч-2" хийн хоолойн гэрээ нь Орос эдийн засгийн нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, Хятад эрчим хүчний импортоо төрөлжүүлэхийг зорьж, эрх мэдлийн динамик, эдийн засгийн хамаарал, эрчим хүчийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах санаа, зорилтыг тодотгож байна.

ЕРӨНХИЙ ДҮР ЗУРАГ: ОХУ БНХАУ-ын хойд нутагт байгалийн хий нийлүүлэх зорилгоор Сибирийн нутгаар дамнуулан шинэ хоолой барихаар удаан хугацаанд төлөвлөж буй. "Сибирийн хүч-2" хоолой нь Украинд хийж буй дайны уршгаар алдсан хэрэглэгчдийнхээ орон зайг нөхөхөд Орос улсад тус дэм болох бол эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжийг Хятад улсад олгох юм.

Тавихаар төлөвлөж буй уг хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг Оросын Сибирийн нөөцөөс Монгол Улсын нутгаар Хятадын хойд хэсэгт нийлүүлэх хүчин чадалтай. Уг гэрээ 30 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хийн төлбөр тооцоог Оросын рубль, Хятадын юаниар хийх учраас уг гэрээ АНУ-ын хориг арга хэмжээнээс хамаарахгүй, хамгаалагдана. Гэхдээ одоогоор Москва, Бээжингийн аль аль нь байгалийн хийг Хятад улс ямар үнээр авахаар тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдээгүй байна. 

Хятад улсад "ихээхэн давуу тал" байна. Орост Хятад хэрэгтэй. Хятадад Орос хэрэггүй гэж Райс Их Сургуулийн Олон Нийтийн Бодлогын Бейкерийн Хүрээлэнгийн ахлах шинжээч Габриэл Коллинс дүгнэжээ. Оросын нефть, хийн салбар 2022 онд Украин руу цэрэглэн орсоны уршгаар ихээхэн уналтад орсон. Өмнө нь Оросын байгалийн хийн хамгийн том импортлогч байсан Европын орнууд өөр нийлүүлэгч хайж эхэлсэн бол АНУ-ын хориг арга хэмжээ Оросын экспортыг шингээдэг дэлхийн зах зээлийг хязгаарласан юм.

Харин энэ хооронд, Хятад улс үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, хиймэл оюун ухааны өрсөлдөөнд хүч түрэн орж ирж байгаа нь цахилгаан, эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж байна.

Орос, Хятадад ямар ашигтай вэ?

АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн удирдах газраас цуглуулсан мэдээллээр Оросын Европ руу экспортолсон байгалийн хийн хэмжээ 2021 онд өдөрт 49.5 тэрбум шоо метр байсан бол 2024 онд дөнгөж 17.8 тэрбум болж бууржээ. Энэ хугацаанд Хятад руу экспортолсон байгалийн хийн хэмжээ өдөрт 4.5 тэрбум шоо метрээс 11.6 тэрбум шоо метр болж өссөн байна.

"Сибирийн хүч-1" байгалийн хийн хоолой 2019 онд ашиглалтад орсон. Шинээр байгуулах гэрээгээр одоо байгаа хоолойгоор Оросын хийн экспортыг жилд 44 тэрбум шоо метрт хүргэж, ойролцоогоор 16%-иар нэмэгдүүлэх боломжтой болох юм. Иймээс "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолой тавих гэрээг байгуулах нь Орост "нэн шаардлагатай" болохыг шинжээч Коллинс дүгнэсэн байна. Мөн тэрбээр, “Оросд хийн экспортоор орлого олох цэвэр эдийн засгийн хэрэгцээ шаардлага байгаагаас гадна Орос АНУ-аас илүү удаан тэсвэрлэх чадамжтай гэсэн яриа үүсгэх сонирхол байна". Харин Хятад улс "эрчим хүчний төрөлжсөн эх үүсвэрийн багц" эрэлхийлж байгаа. Сүүлийн хоёр жилд Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт 600 гаруй хувиар өссөн. Хятад улс Оросоос нэмэлтээр импортлох байгалийн хийн ихэнх хувийг хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудаас илүү их цахилгаан үйлдвэрлэхэд л ашиглана” гэсэн дүгнэлт хийжээ.

Мөн "Хятад, Энэтхэг болон Ази-Номхон далайн бүс нутгийн бусад улс орнууд үйлдвэржилт, хотжилтыг дэмжих зорилгоор байгалийн хийн хэрэглээгээ ихээхэн нэмэгдүүлж байна" гэж Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Феликс Чанг дүгнэсэн байна. Хэдийгээр Оросын хийн экспорт Хятадаас ихээхэн хамааралтай болж байгаа ч Оросын байгалийн хий Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн том багцад харьцангуй бага хувийг эзэлсэн хэвээр байна.

"Сибирийн хүч-2" хийн хоолой АНУ, Европд яаж нөлөөлөх вэ?

Ахлах судлаач Феликс Чангийн дүгнэлтээр "Сибирийн хүч-2" хийн хоолойн төлөвлөсөн хүчин чадал нь 2022 онд үйл ажиллагаа нь зогсохоос өмнө Оросоос Герман руу хий нийлүүлдэг байсан “Хойд Урсгал-2” хийн хоолойтой ойроцоо хүчин чадалтай юм байна. Харин Габриэл Коллинс шинэ хоолой тавигдсанаар Европруу гарч байсан хийн нийлүүлэлт Хятад руу шилжиж, Оросын хий Европ руу хэзээ ч дахиж гарахгүй гэдгийг баталгаажуулах болно" гэж үзэж байна. Европ тивийнхэн эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нар, салхи зэрэг ногоон технологи руу шилжүүлэх нь байгалийн хийнээс хамааралтай байдлаа бууруулах зорилготой боловч ч энэ шилжилтийн хурд тодорхой бус хэвээр байгаа юм.

 Коллинсын хэлснээр, Европын эрх баригчид хүлэмжийн хий ялгаруулдаггүй байх зорилгодоо хүрэхийн тулд технологийн өөрчлөлтийг хурдан хийхгүй бол Европын орнууд АНУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлох урт хугацааны олон арван гэрээнд гарын үсэг зурах магадлалтай. АНУ-ын нефть, хийн салбарт үзүүлэх нөлөөллөөс илүүтэйгээр Орос-Хятадын хийн хоолой тавих тохиролцоо АНУ-ын хориг арга хэмжээгээ боомилох бодлогын хүрээ, хязгаарыг тод харуулж байна. Хориг арга хэмжээ бол үргэлж “муур, хулгана” шиг ар араасаа хөөцөлдөж байдаг зүйл гэж судлаач Коллинс бичсэн байна.

Америк доллар нь дэлхийн голлох валют учраас дэлхийн улс орнууд АНУ-ын сангийн яамны хэрэгжүүлдэг мөнгөний хязгаарлалтыг тойрч гарах арга замыг хайдаг. "Сибирийн хүч-2" хоолой нь Хятад зэрэг томоохон эдийн засагтай улсууд АНУ-ын хориг арга хэмжээг хэрхэн тойрч гарч болдог вэ гэдгийн тод жишээ юм.

Орос-Хятадын хийн гэрээ хэрхэн хэрэгжих вэ?

Оросын төрийн өмчит нефть, хийн компани Газпромын Гүйцэтгэх захирал Алексей Миллер санхүүгийн нарийвчилсан мэдээллийг олон нийтэд зарлаагүй ч Хятадын худалдан авах үнэ Европын хэрэглэгчдийн төлөхөөс бага байна гэдгийг мэдэгдсэн юм. Шалтгаан нь Хятадын зах зээл ойрхон, ложистикийн зардал бага гэж Москва үзэж байгаа.

Судлаач Чангийн үзэж буйгаар энэ оны эхээр Оросын Европ руу экспортолсон байгалийн хий 1,000 шоо метр тутамд 320 ам.доллараар зарагдсан бол Хятадад 250 ам.доллараар хийгээ борлуулсан байна. Хийн хоолой тавьснаар аль аль талдаа үр ашигтай боловч Орос, Хятад хоёуланд нь эрчим хүчний харилцаагаа гүнзгийрүүлэхэд харзнах шалтгаан бас бий. 

Москвагийн хувьд болгоомжлох үндэслэл нь Хятад улс эдийн засаг, технологийн хувьд Оросоос түрүүлж байна гэсэн ойлголтоос үүдэлтэй. Өмнө нь Орос "Сибирийн хүч-2"-той төстэй хийн хоолойн гэрээ хийхиээс зайлсхийдэг байсан бөгөөд Бээжинтэй харилцаа муудсан нөхцөлд байгалийн хийгээ бусад зах зээл рүү нийлүүлэх боломжтой, олон салаа хоолойгоор хийгээ экспортлохыг илүүд үзэж байв.  

Гэхдээ Хятад улс ч мөн Орос эрчим хүчийг геополитикийн хөшүүрэг, хэрэгсэл болгон ашигладаг, хийн урсгалыг таслах ялангуяа 2008 онд Украин дээр ашигласан  түүхтэй, магадгүй Хятад муудалцлаа гэхэд ижил арга барил ашиглах магадлалтай гэсэн үүднээс болгоомжилж байсан байх магадлалтай. Харин одоо Москва, Бээжин хоёр Барууны эсрэг эвсэж байгаа учир иймэрхүү санаа зовнил хоёрдогч асуудал болсон байхыг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлтийг судлаач Чанг хийсэн байна.

Эх сурвалж:  https://san.com/cc/china-has-enormous-leverage-in-new-gas-pipeline-deal-with-russia/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 169 (7666)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл...
Т.Даваадалай: Хүннү хотыг...

"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

Kuzmo 2025-09-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

14 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

14 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

14 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

14 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах