• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамж гарлаа.

Тус Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталлаа.

  • Төрийн өндөр албан тушаалтан болон уг албан тушаалыг хашиж байсан этгээдүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудлыг хянан шалгах, шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цагдаагийн байгууллагатай хамтран явуулах санал, хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорт гаргах санал бэлтгэж энэ сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;
  • Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад бизнес эрхлэгчдэд хүнд суртал, дарамт учруулж байгаа бүх төрлийн зөвшөөрөл (бүртгэл, гэрээ, гэрчилгээ, дүгнэлт, лавлагаа, санал, дүгнэлт авах г.м), дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх,
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;
  • Монгол Улсын талаарх авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ буурахад нөлөөлж байгаа төрийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангах үзүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд албаны нууцыг хүчингүй болгох чиглэлээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
  • Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөв, хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулах, олон нийтэд ил тод байх хуульд заасан мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах, англи хэл дээр хөрвүүлж оруулах, тогтмол шинэчилж байх;
  • Авлигын эсрэг төсөөллийн индексийн оноо, эрэмбийг тодорхойлоход нөлөөлдөг судалгааны байгууллага, судлаач, шинжээч болон хөрөнгө оруулагчдад авлигын чиглэлээрх Монгол Улсын ололт, амжилтын талаарх мэдээ, мэдээлэл болон Засгийн газрын бодлого, арга хэмжээг хүргэхдээ “нэг цонх”-ны зарчмыг баримтлан ажиллах;
  • Ардчилал, хүний эрх, засаглал, эдийн засаг, бизнесийн чиглэлээр судалгаа, мэдээлэл бэлтгэдэг агентлагууд, “Ам Чам”, “ЕвроЧамбер Монголиа” зэрэг худалдааны танхимуудтай хамтран ажиллах, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох гадаад, дотоодын бодлогын судлаач, эрдэмтэн, шинжээч, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагыг мэдээллээр хангах, хамтран ажиллах;
  • “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
  • -Хөрөнгө оруулагчид, аж ахуйн эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал үзүүлж, ёс зүйн алдаа гаргасан, эрх ашгийг нь хохироосон болон авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулах;
  • -Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглан шамшигдуулсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хууль бусаар олсон хөрөнгийг хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

Мөн,

  • Катар Улсын Доха хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 15-19-нд зохион байгуулагдах НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хурлын 11 дэх чуулганаар Монгол Улсын санаачлах “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
  • Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо.

Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын явц, дүнг 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгав.

Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг арга хэмжээг бүх талаар дэмжиж, хяналт, хариуцлагаа сайжруулан, авлига, ашиг сонирхлын эсрэг “Шүгэл үлээгч”, “Шударга ёсны дуу хоолой” болж ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд уриаллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Төсвийн хуулийн онцлох заалтууд
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
ХУРААХ
“The MongolZ” баг өнөөдөр шөнө...
Архангай аймгийн Их-Тамир...

Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа

Kuzmo 2025-08-14

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Төсвийн хуулийн онцлох заалтууд
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

3 цагийн өмнө өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

3 цагийн өмнө өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

3 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

3 цагийн өмнө өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

3 цагийн өмнө өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

3 цагийн өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

3 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

1 өдрийн өмнө өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-13 өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-13 өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-13 өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-13 өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-13 өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-13 өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-13 өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2026-11-11 өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах