• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг хүргэе.

-Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд миний гэр бүлтэй холбоотой асуудал гарсан.  Би ирээд  хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай.  Эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн. Гэхдээ би найз охиных нь гэр бүлтэй уулзаж, танилцаж амжаагүй явж байна.   Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна.  Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа энэ шүүмжлэл зөв зүйтэй зүйл гэдгийг хүүтэйгээ ярилцсан.  Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой, орлогоо нотлох ёстой.  Гэхдээ хүү маань надад “Хүнтэй сүй тавих гэж байгаа, надад мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэдэг зүйлийг бол огт яриагүй.  Хүүтэйгээ ярилцах завгүй явсан миний сул тал байхыг үгүйсгэхгүй. Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Орлогоо нотлох ёстой гэдгийг би хэлсэн.  Анх удаагаа манай гэр бүлийн гишүүн буюу том хүүгийн маань тухай мэдээлэл гарч байна. Янз бүрийн юманд орооцолдов, хүний нүдэнд өртөв гэж хэтэрхий үглээд байсан маань буруу ч юм шиг байгаа юм.   Яагаад гэвэл том болсон, насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст, нийгэмд танигдаад явах нь зөв зүйтэй зүйл байх. Миний ХОМ дээр та бүхэн мэдэж байгаа хоёр компани байдаг.  Нэг нь “Херо” энтертаймэнтын 50 хувь,  нөгөө нь “Хүлэг контент” гэдэг компани байдаг.  Миний хүү багаасаа аялах дуртай.  Монгол Улсдаа аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой.  Нээлттэй зан чанартай, мөн студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой учраас “Hero” энтертайнменттай хамтарч ажилладаг. Яваандаа олон нийтэд бие хүнийхээ хувьд танигдах байх. Би эцэг хүний хувьд хувийн орон зайд нь халдахыг хүсдэггүй. Гэхдээ зарчмын хувьд хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч, хураалгах ёстой.  Нийтийн зүгээс тавьж байгаа асуудлуудад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна.  Олон нийтийг бухимдуулах, талцуулах асуудал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.  Уучлал гуйж байна.

- Засгийн газраас   Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан.  Авлига аваад нотлогдвол 12 жилийн хорих ялтай болсон.  Мөн төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол орлогыг нь улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан.  Энэ хуулийн төсөл УИХ-аас хэлэлцэгдээд батлагдчихвал яг ийм хардлага, сэрдлэгтэй холбоотой асуудлууд бүрэн  шийдэгдэнэ.  Гэр бүлийн гишүүд ХАОАТ-аа бүртгүүлдэг болно. Одоо бол ХОМ л бүртгэгдэж байгаа. Татвар нь ингээд бүртгэгдээд эхлэхээр датанууд илүү ойлгомжтой болно.  Ингээд орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно.  Үүн дээр олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. Ингээд АТГ болон хуулийн байгууллагууд хамтдаа бүх нийтээрээ шалгаж эргэлзээг тайлдаг болох юм.  Нэгэнт ийм асуудал гарсан учраас миний хувьд бүх орлогоо хуулийн дагуу шалгуулна.  Үүнийг олон нийтэд нээлттэй танилцуулахыг хуулийн байгууллагуудаас хүснэ.  Өнөөдөр олон нийт энэ асуудлыг гаргаж тавьж шахаж шаардаж байгаа шигээ хууль бус орлогоо хураалгадаг болох хуулийг батлахыг шаардах хэрэгтэй.  Ингэснээр хууль эрх зүйн хувьд Сингапуртай нэлээд төстэй болно гэсэн үг.  Хүн бүхэн хуулийн дагуу орлого олох нь нээлттэй.  Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Үүнийг хөрөнгө хураах хууль, нийгэмчлэх гэж байна гэдэг зүйл яриад байгаа. Тийм зүйл байхгүй.  Энэ чиглэлд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох гэж байгаа асуудал. Тэгэхээр би иргэддээ уриалж байна. Миний хувьд орлогоо нотолж чадахгүй асуудал байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ хуулийг харин батлахад дэмжлэг үзүүлээч, би манлайлъя. 

-Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Харин бусад зүйлийн хувьд ааваа би холбоогүй гэсэн.   Би хүүдээ итгэж байна.  Үүнийг хуулийн байгууллага шалгаад, гаргаад ирэх байна.  Би нэг зүйлийг ухамсарлаж яваа. “Эрдэнэт”, “Тавантолгой”, “Хөгжлийн банк”, Авлигын эсрэг хууль, Баялагийн сан, том төслүүд гээд олон асуудлууд өөрөө том эрх ашгийг хөндөж ирсэн.  Хувь хүнийхээ хувьд би нэлээд олон хүнийг гомдоосон, олон хүний эрх ашгийг зөрчсөн ийм асуудлууд байна.  Үүнийг би бүрэн ухамсарлаж ойлгож байгаа.  Тийм ч учраас би аливаа асуудалд туйлын анхаарал болгоомжтой хандахаас өөр сонголт байхгүй.  Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэж ч дууддаг. Миний хувьд бүх зүйл дээр болгоомжтой, хүлээцтэй хандаж ирсэн. Манай гэр бүлийн хувьд ч түүнийг харж авах шиг боллоо.

-Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой, 20 гаруй жил гацсан хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Үүнийг хүмүүс бараг анзаарсангүй өнгөрлөө.  Хүмүүс нийгэмд болж байгаа үймээнд л анхаарах шиг боллоо.  Бид хаа хаанаа хэрсүү байх цаг үе иржээ. Ийм байдлаар төслүүд гацдаг, ийм байдлаар эрх ашгуудын эрэмбэ алдагддаг асуудлууд байгаа. Гашуунсухайттай холбоотой асуудал дээр ингэх нь аргагүй. Би ойлгож байгаа. Тавантолгойн 51 хувийг нь Монголын компани, 49 хувийг Шинхуа компани авахаар хэлцэл хийсэн. Ийм гэрээ байсан. 10 жилийн өмнөх гэрээ шүү дээ. Энэ гэрээний талаар Шанхайд очиж уулзаад ерөнхийд нь компаниудыг энэ гэрээнээс гаргая гэсэн. Өөрөөр хэлбэл, заавал дундын компани байх шаардлагагүй. Хоёр Засгийн газар хоорондоо тохиръё гэсэн. Төрийн өмчийн хоёр компани хоорондоо гэрээ хийсэн. Ингээд та бүхэн санаж байгаа бол Шанхайд болсон уулзалтын орой улсын төсөв хоёрдугаар хэлэлцүүлгээс задарсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр ямар ямар хүмүүс ямар байдалтай,ямар байр суурь илэрхийлж байсан бэ гэдгийг та бүхэн эргээд бодоорой. Ингээд энэ асуудал яригдаж байгаад хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбинд очиж гэрээнд гарын үсэг зурсан. Тэр өдөр бас нэг харамсалтай хэрэг яг давхацсан. Угаартаж гэр бүлээрээ нас барсан хэрэг гарсан. Энэ асуудал дээр ирээд төвлөрч ажилласан. Гэтэл 10-аад хоногийг өмнө гарсан байсан хэрэг Харбины уулзалтаас нэг хоногийн өмнө гаргаж ирсэн. Энэ бүхэн яалт ч үгүй анхаарал хандуулах ёстой чухал асуудал. Өнөөдрийн надтай холбоотой асуудал нийгэмд анхаарал хандуулах ёстой асуудал. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ дахиад л тавдугаар сарын 14-н буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй дахиад нэг асуудал давхцалаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаач ээ гэж хэлмээр байна.

-Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсэж, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 93 (7590)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Ажлын хэсэг болон байнгын...
“...Оюун-Эрдэнийг огцруулах”...

Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

САЙХАН 2025-05-19

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
43 минутын өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах