• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр тусам, энэ жил Баялгийн сангийн зодоонтой учраас улам илүү хуйсганах нигууртай юм. Тэгж ч байна.

Уг нь, олон нийт “...Баялгийн сангийн тухай хууль хэрэгжээд, үр дүн гараасай” гээд хүсээд, хүлээгээд байх шиг байгаа юм. Гэлээ гээд, алдагдсан стратегийн ордуудыг Баялгийн санд авчрах нь яггүй ажил бололтой. Шулуухан хэлэхэд, Монголын улс төрийн нүх сүв бүрт хуруу хумсаа шигтгэчихжээ. Энэ нь улам л тодорхой болсоор...

Гэхдээ, эзлэн авсан баялгийг авч үлдэх арга залиа төрийн хэргээс гадуур хийх хэрэгтэйг хэлэх цаг болсон байна.

УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн ээлжит хурлаасаа “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “...Баярцогт дарга” гэлээ. Үүндээ тавдугаар сарын 1-нд чуулган дээр ирж уучлал гуй. Үгүй бол АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, завсарлага авна” гэсэн шийдвэр гаргажээ. Энэ талаараа “Шаардлага” гаргаж олон нийтэд түгээв. Бас зарим нь “...Ерөнхий сайд чуулганы танхимд дээр суугаад байна. Доош нь суулгах хууль өргөн барина” ч гэх шиг мэдэгдлүүдийг хийж байх юм.

Харин нөгөөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь тоож байгаа ч юм алга. Хөдөөгүүр “Бүсийн зөвлөгөөн” хийгээд давхиад байгаа харагдана. Уучлалыг бол гуйхгүй бололтой. Ер нь ч, тэр зөв юм. Тэгж Монголын төрийг улс төрийн өгөөш болгож өлгөөд яах вэ дээ.

Яагаад гэвэл, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан. Хийх ажил нь зөвхөн хууль тогтоох гэдгийг тогтоогоод өгчихсөн. АН-ын бүлэг завсарлага авна гэдэг нь “...Хууль тогтоох ажлаа түр хойш тавья” гэсэн үг.

Дээрээс нь, яг энэ өдрүүдэд Баялгийн сантай холбоотой чухал асуудлууд яригдаж байна. “...Ухаахудагийг УИХ хэрхэх вэ” гэдэг бүрхэг хэвээр, хүлээлтийн байдалд орсон. Төгрөг нуур болоод бусад 30 гаруй ордыг стратегийн ордод багтаах эсэхийг бас УИХ хэлэлцэж шийдэх учиртай. Бүгдээрээ л Баялгийн сантай холбоотой.

Яг ийм үед АН-ын бүлэг “...Ажил хаяна” гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Ийм зүйл ярьж хэлэлцээд суудаг парламент дэлхийд байхгүй, дуулддаггүй юм. Хэрэв, дэлхий биднийг хардаг бол манай УИХ тэр чигээрээ онигоо болохоор байгаа юм.

УИХ-ын бүхэл бүтэн бүлэг “...Баялгийн санд эзэмшдэг ордоо өгөхгүй” гээд гүрэлзэж суугаа бизнемэнүүдийн хүслийг гүйцэлдүүлж суух нь хэр зохимжтой вэ. Ийм зүйл яригдаад унасан байна. “...Бөөр бөгсөндөө, цэр цээжиндээ” гэдэг. Энд буй УИХ намын бүлэг хууль тогтоох, тэнд байгаа бизнесмэнүүд ордоо хамгаалах ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл голдуу АН-ынхны оролцоотой улс төрийн шантааж бойкот байсгээд л гарч ирдэг болов. Тэр нь ямар нэг байдлаар Баялгийн сан, стратегийн ордын тухай яригдахтай яг давхацдаг. Нууц биш болсон.

Ерөнхийдөө л, АН-ынхан “...Өмхий гээд хошногоо тайрдаггүй” гэдэг шиг бүгдээрээ “...Засагт оръё” гэж гар өргөж шийдсэнийхээ эсрэг ажиллаад удлаа. Уг нь, тэд Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны хурлаараа өнгөрсөн зун ингэж шийдэцгээсэн. Тэгээд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээх лут нэртэй, уриатай хөтөлбөр батлаад засагт ороод сууцгаасан. Найман жил ялагдлын тоосонд дарагдаж, намтай намгүй явсан тэд өнөөдөр Монголын төрийг данхайтал ажилд орцгоож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн олон дарга үйлдвэрлэж байгаа нам бол АН болчихсон. АН-ын бүлэг фракцуудаас “тодорхойлсон” хэдэн зуун анкет Тэргүүн Шадар сайд, Хяналтын сайд, намын генсек гурвын дунд “тээвэрлэгдээд” хэдэн сар болж байна. Тэднээс шийдэл гарснаар АН-ын өч төчнөөн гишүүн ажилд орж, тэр хэрээр төр данхайсан. Юу үнэн, энэ үнэн.

Ер нь бол, С.Баярцогт Ж.Баярмаа хоёрыг бүгд мэддэг. Тэр дундаа, АН-ынхан бүр сайн мэднэ. Нэг нь нөгөөгөө дэмжээд явдаг л хүмүүс шүү дээ. Хэдэн тэрбум, сая хүнтэй улс биш, Монголд учраас энэ зэргийн холбоо сүлбээг бүгд мэддэг. Адаглаад л, УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын эхэнд Ж.Баярмаа хэний дэмжлэгээр бичигдсэн бэ гэхэд тайлбар хэлэх хүн АН-аас өчнөөнөөрөө гарч ирнэ. Ийм л юм.

Цаашлаад, С.Баярцогтоор дамжаад Ухаахудагийн асуудал хөндөгдөөд байх шиг байгаа юм. Гэхдээ тэрээр “М-Си-Эс”-т хувь хувьцаа эзэмшдэггүй болохоор шууд тэгж хэлэх хэцүү. С.Баярцогт хэдэн жилийн өмнө, ЗГХЭГ-ын дарга байхдаа сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяртай хийсэн ярилцлагадаа”  “...Чи бод доо, “М-Си-Эс” байтугай компанийн хувьцаа эзэмшигч ийм олон жил нууц байх бололцоогүй тийм цаг үе, нээлттэй нийгэмд бид нар амьдарч байна шүү дээ.  Анх “М-Си-Эс”-ийнхэн “Спирт бал бурам” компанийг авахад “…Хувьцаа эзэмшигч нь” гэж над руу дайрсан. Сэлэнгийн Төмөртэйн орд гэж бий. Захирал нь Баярцогт гэж хүн байсан. Тэгэнгүүт ижил нэрийг нь далимдуулаад “...Төмөртэйн орд бол Баярцогтынх” гэдэг. “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал, Ж.Од бид гурав бол хөршүүд. Арав гаруй жил хөрш явж байна. Ойролцоо сургууль төгссөн, сагс тоглодог гээд сонирхлууд нь нийлдэг хүмүүс чинь найзаараа л үлдэхээс биш, үлгэр домгоос айж нөхөрлөлөө нууна гэж байхгүй шүү дээ. Ид 20-35 хүртлээ сагс тоглодог сонирхолтой спортын найзууд явлаа. Одоо л зарим нь  гольфчин болчихсон болохоос биш” гэж байсан. Гэхдээ л, хардлага бол салдаггүй юм байна лээ.

Энэ удаад ч “...За, С.Баярцогт даргад хариулья” гэсэн Ерөнхий сайдын үг дээр хөөрхөн улс төр хийгээд дөгөөгөөд авлаа. Санасан хүссэндээ бага ч болов хүрэх шиг болсон. Олон нийт Баялгийн сан, түүнд орох ёстой Ухаахудаг, Төгрөг нуурын орд хоёрыг түр мартав. Харамсалтай нь, УИХ дахь намын бүлгээ шавартай хутгачихсан тоогүй явдал боллоо. Учир нь, АН-ынхан бүлгэээр Ерөнхий сайдын ёс зүйг ярьж, “...Уучлал гуй. Үгүй бол хуралдаануудаас завсарлага авна” гэсэн. Тэр нь явж явж энэ бол Ухаахудаг, Төгрөг нуурын асуудлаар “time out” авна л гэсэн үг. Товчхондоо, шалтгаан нь байхад шалтаг нь олддог. Энэ жишээнээс харахад, шалтаг нь “...Баярцогт”, шалтаан нь Баялгийн сан болжээ. Гэтэл энэ улс оронд хийх ажил зөндөө л байх шиг байх юм. Ядахад Монгол Улс дөрвөн улиралтай. Үндсэндээ, бүтээн байгуулалтын ганцхан улиралтай. Тэгэхээр хаврын энэ цагт ажлаа л анхаарах ёстой юм. “...Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр байдаггүй” л гэдэг. Нэгэнт л засагт хамтарсан хойно, АН-ынхан “...Айсуй зуны улирлыг ашиглаад ахиухан ажил нугалж авья” гэж боддоггүй юм уу. “...Өдөр алдаж шөнө” гэдэг дээ. Хаврын ажил эхлэхтэй зэрэгцээд улс төрийн бойкот маягийн юм хийгээд байгааг ойлгохгүй хүн олон байна. Ирэх намар идэш хоолоо үүцэлж аваад өвөлжин улстөржиж болно доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 80 (7577)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Чимээгүй хотод борооны цэцэрлэг...
Шинэ тоглогчийн шагналыг Стефон...

Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

ГАРЬД 2025-04-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 минутын өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

26 минутын өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

27 минутын өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

42 минутын өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

44 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах