• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.

Улс төрийн хаврын синдром Төрийн ордонд илэрлээ. Үүний цаана улстөрчид өөрсдөө биш баялгийн лиценз эзэмшигчид байна. Товчхондоо, энэ хаврын улс төрийг ордын эзэд хийж байна

Үнэндээ, үүний суурь нь өнгөрсөн оны сүүлчээс тавигдсан юм. УИХ, Орон нутгийн сонгуулийн сонгуулиуд дуусаж, төр нэг юм эмхэрч ядаж байтал 2025 оны төсвөөс эхлээд гэнэтхэн болохоо байсан. Хэдэн гишүүн гарч ирээд “...Төсөв болохоо болилоо” гэсэн. Цагтаа “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д байсан эрхэм гишүүн энэ шүгэлийг голлож үлээсэн. УИХ төсвийг батлахдаа давхар тогтоол гаргаж буруудаад, Ерөнхийлөгч хориг тавьж байж тэр алдаа засагдсан. Хоригийн дагуу төсвийг янзлаад дахин баталсан. Ингэж ингэж 2025 оны төсвийг батлангуут Улаанбаатарын утааны асуудал залгасан. Харамсалтай нь, “...Утаагаа хэрхэх вэ” гэдэг шийдэл бус улс төрийн оочер дараалал яригдаад унасан. Улмаар Ерөнхийлөгч өрөөндөө УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж чиглэл өгсөн. Тэр дагуу Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, “Тавантолгой түлш” ХХК-д цогц шалгалт хийх ажлын хэсгийг томилсон. УИХ бас утааны сонсгол хийсэн. Улмаар Улаанбаатарын утааны асуудлаар улс төрийн шийдвэрүүд гарч эхэлсэн. Гэхдээ энэ нь удалгүй “…Утааг арилгах биш Тавантолгойн ордын төлөөх “тэмцэл” Төрийн ордонд ороод бужигнуулсан явдал” болж таарав. Ер нь бол, энэ бүхэн УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал орохтой давхцаж, алсуураа дахиад гацаачих зорилготой нь тодорхой болсон юм.

Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын гэрээг хийж, УИХ хаврын чуулганы эхээр уг гэрээг соёрхон баталсан.

Ингээд араас нь хэд хэдэн стратегийн орд, тэдгээрээс салгаж алдсан хэсгүүдийг Баялгийн санд нэгтгэх ажил залгасан. Анхаарлын төвд Тавантолгойн Ухаахудаг байгаа юм. Энэ ордын тодорхой хувийг нийтийн эзэмшилд буюу Баялгийн санд авах эсэх талаар яригдсан. Гэсэн атлаа энэ санал өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын гарт очоогүй л байна. 40 хонолоо. Засгийн газар өгөхгүй хүлээзнээд байна уу, УИХ авахгүй зугтаад байгаа юу. Ийм асуултад хариулт өгөх хүн олдохгүй л байна. Харин ингэхтэй зэрэгцээд улс төр улам бужигнаад, улстөрчид сонин сонин байр суурь илэрхийлэх нь ихсэв.

“…Хувийн өмчид халдаж, үндэсний компаниудыг дээрэмдэх гэлээ”, “…Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр, олон нийтийн өмчид авах айдас, болгоомжлолыг үүсгэлээ”, “…2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн нийт уул уурхайн төслөөс Хуримтлалын санд тогтмол, ойлгомжтой, тодорхой хэмжээтэй хураамжийг авч хойч үедээ хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачилж өргөн барих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын хоёр хувийг жил бүр Хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй” гэсэн саналууд эрхэм гишүүдээс гарч байна. Ерөнхийдөө, баялгийн эздийн “бууны ам” Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарыг онилсон байна. Засаг дотор гал тавих оролдлого ч хэд хэдэн удаа гарав. Зарим сайдыг нь баахан нүдчихээд “…Хар даа, сайд нараа балбаад байна”, “…Нэр бүхий сайд нар огцорно” гэх жишээтэй. Ингэчихээд “…УИХ гарт, харин Засгийн газар дургүй хүргэж байна. “…УИХ асуудалгүй, тийм байхад засаг яав л гэж” гээд сууж байгааг нь сайд нар мэдчихсэн  “…Энэ компани үнэхээр даам гарчээ” гэцгээж буй аж. Үнэхээр ч “…Нэр бүхий таван гишүүн тэднээс чиглэл авч улс төрийг нь хийж өгч байгаа” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт яригдсан.

Гэхдээ энэ хаврын улс төрийн синдромын үүдэл шалтгаан хоёр янзаар харагдаж байна.

Нэг талаасаа, Ж.Оджаргал, Х.Баттулга хэмээх хоёр “эзэн” үзэлцээд байх шиг байна.

Баялгийн санд байх ёстой ордуудтай холбоотой асуудлаараа лав энэ хоёр эрхэм “…Хоёр хар хэрээ” байгаа юм. Ухаахудагийн ордыг арай л дэндүү дээрэмдээд гэх үү, луйвардаад аваад үлдчихсэн. Өнөөдөр “…Дэлхий дээр байхгүй Монголд л байдаг стратегийн орд гэдэг ойлголтоо халъя” гэж яриулаад байна. Гэтэл Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоол 2007 онд гарч Ухаахудагийг түүний дараа “хувьчилж” авсан байдаг шүү дээ. Тиймээс одоо “…Хэдэн хувийг нь Баялгийн санд өгөх вэ” гэдгээ бодох нь зүйтэй болов уу. Тэгэхгүйгээр, өнгөрсөн хэдэн сарын туршид зөндөө д акц хийлээ. Мөнгө бол байх шиг байна. Харин өмнөөс нь дуугардаг улстөрчдийн дуу хоолой нь суларч, өнцөг юм нь мөлийж байна шүү.

Түүнчлэн Төгрөг нуурын орд ч бас үнэн. Мөн л 2007 оны Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралтаар тогтоогдсон орд байгаа юм. Х.Баттулгатай холбогдоод байгаа энэ “…Стратегийн орд зарсан” гэхтэй зэрэгцээд бас нэг асуудал босож магадгүй юм байна. “…Уг ордыг зарахдаа бүрдүүлсэн материал нь бодит байдалтай нийцэхгүй буюу хуурамч байж болзошгүй” гэх асуудлыг худалдаж авсан тал нь тавьж буй бололтой. Ингэвэл бүр заваараад явж өгнө. Ер нь Х.Баттулга УИХ-ын гишүүн болоод чуулган тасалсаар байгаад шийтгэл амсахаар болсон. Одоо Баялгийн сан яригдахаар базаахгүй баахан асуудалтай холбогдоод гарч ирж байна. Ерөнхийлөгч байсан хүн гэдгээ жаахан ухаарах хэрэгтэй байгаа юм.

Маш товчоор, бидний баялагт “эзэн” энэ боссууд л хаврын улс төрийг удирдаад байх шиг байна. Өрнөөд байгаа үйл явдлуудаас тодорхой л харагдаад байх юм.

Мэдээж, тэд өөрсдөө гарч ирж үг унагахгүй л дээ. “…Нохойтой хүн өөрөө хуцдаггүй” гэдэг л дээ.

Гэхдээ нөгөө талаасаа, наанаа баялгийн эзэд зодолдоод байгаа юм шиг атлаа цаахнуур нь улс төрийн хонжоо харсан “гүйдэл” бас анзаарагдаад байна. Ойрхоны улс төрийн үйл явдал гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль л бий. Гэхдээ баялгийн эзэдтэй нийлж улс төр хийгээд тэр сонгуульд хожих шаардлага хэнд байх вэ. Одоохондоо тэр тухай таамаг ч, магадлал ч алга.

Хамгийн гол нь, монголчууд Ухаахудагийн ордын хувийг Баялгийн санд авах вэ. Ер нь тэд өгч, төр авч чадах уу. Үүнээс гадна, хэн, яах гэж Ордны хуйвалдаан явуулаад байна вэ. Яах гэж?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
Х.Булгантуяа тэргүүтэй...
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр...

Ордын хувь хэд вэ, “Ордон”-ы хуйвалдаан хэнийх вэ?!

ГАРЬД 2025-04-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

25 минутын өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

26 минутын өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

41 минутын өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

43 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах