• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Ундраа: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцүүлэн өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл ямар онцлогтой вэ? Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ, шаардлага үүссэн юм бол?

-Аливаа хууль тухайн цаг үеийнхээ хэрэгцээнд нийцсэн байх учиртай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын хамт  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Түүнчлэн төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг онцлогтой. Парламент нь хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй байгууллага. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд дэд хороодыг байгуулан ажиллуулдаг. Гэвч мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын зохицуулалт тодорхой бус хэвээр үлдэж, уламжлалт хандлагаар хүний эрхийн асуудлыг гажуудуулсан байдлаар үр нөлөөгүй орхигдуулж байгааг анхааралдаа авч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барих шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр нийгэм дэх кэйсүүд, хүний эрхийн зөрчлүүд, тулгамдсан асуудал нь парламентын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох шаардлагатайг илтгэж байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллагуудад хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Гэхдээ төрийн энэ арга хэрэгсэл, эрх мэдлийг иргэний эрх, хуулийн засаглал талаас бүрэн дүүрэн хянах нь ардчилсан парламентын гол зорилтын нэг. Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тагнуулын байгууллага, Зэвсэгт хүчин, харин хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ явуулж байна. Гүйцэтгэх ажлыг үр дүнтэй явуулах ашиг сонирхлын үүднээс нууц, далд хэлбэрээр зохион байгуулдаг ба хүний эрхэд хууль бусаар халдсан эсэх, олж авсан мэдээллийг өөр зорилгоор ашигласан эсэх, хуулийг дээдэлж байгаа эсэх нь эргэлзээ, хардлага дагуулдаг. Гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй байдаг. Тиймээс  энэхүү үйл ажиллагааг явуулахад хүний эрх, эрх чөлөөг хангаж,  хамгаалах ёстой гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Улсын Их Хурлын тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг оночлох хэрэгцээ, нийгмийн шаардлага үүссэн гэж хэлж болно.

-Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь ямар ач холбогдолтой вэ?

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар  гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хорооны хянан шалгах чадварыг сайжруулах буюу эрх мэдлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хамгийн чухал нь иргэдийн эрхийг хамгаалахад парламентын оролцоо сайжирна гэсэн үг. Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Авилгатай тэмцэх тухай хууль, Цагдаагийн Албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно.

-Ажлын хэсгийн гишүүний хувьд Та энэ хуулийн төслийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

Олон талын ач холбогдолтой хуулийн төсөл юм. Учир нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлаар дөрвөн жил тутам тайлагнах ёстой. Эрх мэдэл хаана байна. Тэнд хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Товчхондоо хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлсэнээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрэлдэхээс гадна эрүү шүүлттэй холбоотой олон улсын өмнө авсан амлалтдаа Монгол Улс Улсын Их Хурлын түвшинд бодит алхам хийсэн үйлдэл болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна.

-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
“Хиймэл дагуулын хэрэглээний...
Гадна хаяг, хаягийн байгууламж,...

А.Ундраа: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн

Kuzmo 2025-03-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
А.Ундраа: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлттэй зэрэгцүүлэн өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Та бүхний өргөн барьсан хуулийн төсөл ямар онцлогтой вэ? Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ, шаардлага үүссэн юм бол?

-Аливаа хууль тухайн цаг үеийнхээ хэрэгцээнд нийцсэн байх учиртай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын хамт  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг. Түүнчлэн төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг онцлогтой. Парламент нь хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй байгууллага. Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд Улсын Их Хурлын байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд дэд хороодыг байгуулан ажиллуулдаг. Гэвч мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын зохицуулалт тодорхой бус хэвээр үлдэж, уламжлалт хандлагаар хүний эрхийн асуудлыг гажуудуулсан байдлаар үр нөлөөгүй орхигдуулж байгааг анхааралдаа авч Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барих шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр нийгэм дэх кэйсүүд, хүний эрхийн зөрчлүүд, тулгамдсан асуудал нь парламентын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох шаардлагатайг илтгэж байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллагуудад хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Гэхдээ төрийн энэ арга хэрэгсэл, эрх мэдлийг иргэний эрх, хуулийн засаглал талаас бүрэн дүүрэн хянах нь ардчилсан парламентын гол зорилтын нэг. Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тагнуулын байгууллага, Зэвсэгт хүчин, харин хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ явуулж байна. Гүйцэтгэх ажлыг үр дүнтэй явуулах ашиг сонирхлын үүднээс нууц, далд хэлбэрээр зохион байгуулдаг ба хүний эрхэд хууль бусаар халдсан эсэх, олж авсан мэдээллийг өөр зорилгоор ашигласан эсэх, хуулийг дээдэлж байгаа эсэх нь эргэлзээ, хардлага дагуулдаг. Гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй байдаг. Тиймээс  энэхүү үйл ажиллагааг явуулахад хүний эрх, эрх чөлөөг хангаж,  хамгаалах ёстой гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих Улсын Их Хурлын тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг оночлох хэрэгцээ, нийгмийн шаардлага үүссэн гэж хэлж болно.

-Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь ямар ач холбогдолтой вэ?

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар  гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хорооны хянан шалгах чадварыг сайжруулах буюу эрх мэдлийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хамгийн чухал нь иргэдийн эрхийг хамгаалахад парламентын оролцоо сайжирна гэсэн үг. Хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Авилгатай тэмцэх тухай хууль, Цагдаагийн Албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно.

-Ажлын хэсгийн гишүүний хувьд Та энэ хуулийн төслийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

Олон талын ач холбогдолтой хуулийн төсөл юм. Учир нь манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлаар дөрвөн жил тутам тайлагнах ёстой. Эрх мэдэл хаана байна. Тэнд хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Товчхондоо хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлсэнээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрэлдэхээс гадна эрүү шүүлттэй холбоотой олон улсын өмнө авсан амлалтдаа Монгол Улс Улсын Их Хурлын түвшинд бодит алхам хийсэн үйлдэл болно гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байна.

-Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

21 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах