• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.01.27/ хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм.

Тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцээрийн нэр анхныхаас өөрчлөгдсөн шалтгаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэж хэлэлцээрт нэмж оруулж ирсэн, уурхайн олборлолтод хятадын талын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан, нүүрсний боловсруулалттай холбоотой заалтыг хассан шалтгааныг тодруулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр хийснээс хойш 11 жилийн хугацаанд гурвалсан байдлаар буюу төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ажлууд цогцоороо явна гэсэн байр сууриар хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. Өнгөрсөн 60 гаруй удаагийн ажлын хэсгийн протоколууд дээр тодорхой туссан. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ээлтэй буюу нар, салхины маш давуу байрлалтай. Энэ байршлын давуу байдлаа ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гарган орлого олох, сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмжүүдээс шаардлагатайг нь экспортоор авах нь зүйтэй гэж үзээд энэ зүйлийг нэмсэн гэсэн хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уурхайн олборлолтыг дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх, нүүрсийг үнэгүйдүүлэхгүй байхад анхаарах, хяналтыг сайжруулах талаар үг хэлсэн. Мөн бусад боомтуудыг холбох ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Суурь зарчим бол хэлэлцээр харилцан ашигтай байх гэдгийг анхааруулсан. Тэрбээр, монголын талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Нүүрсний борлуулалтаас хүртэх үр өгөөжийг баталгаажуулах асуудал хамгийн чухал. Гишүүдийн хэлж буй хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолтой нийцүүлэх асуудлыг анхаарч ажиллаарай хэмээсэн. Говийн усан хангамж, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспорт гэж УИХ-ын тогтоолд тусгасныг тэрбээр онцлоод, хэлэлцээрт байгаагүй зүйл, заалттай холбоотой УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг Засгийн газар анхаарч ажиллахыг сануулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Зсагийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин...
Ажлын хэсэг болон байнгын...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Kuzmo 2025-01-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.01.27/ хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм.

Тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцээрийн нэр анхныхаас өөрчлөгдсөн шалтгаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэж хэлэлцээрт нэмж оруулж ирсэн, уурхайн олборлолтод хятадын талын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан, нүүрсний боловсруулалттай холбоотой заалтыг хассан шалтгааныг тодруулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр хийснээс хойш 11 жилийн хугацаанд гурвалсан байдлаар буюу төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ажлууд цогцоороо явна гэсэн байр сууриар хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. Өнгөрсөн 60 гаруй удаагийн ажлын хэсгийн протоколууд дээр тодорхой туссан. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ээлтэй буюу нар, салхины маш давуу байрлалтай. Энэ байршлын давуу байдлаа ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гарган орлого олох, сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмжүүдээс шаардлагатайг нь экспортоор авах нь зүйтэй гэж үзээд энэ зүйлийг нэмсэн гэсэн хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уурхайн олборлолтыг дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх, нүүрсийг үнэгүйдүүлэхгүй байхад анхаарах, хяналтыг сайжруулах талаар үг хэлсэн. Мөн бусад боомтуудыг холбох ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Суурь зарчим бол хэлэлцээр харилцан ашигтай байх гэдгийг анхааруулсан. Тэрбээр, монголын талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Нүүрсний борлуулалтаас хүртэх үр өгөөжийг баталгаажуулах асуудал хамгийн чухал. Гишүүдийн хэлж буй хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолтой нийцүүлэх асуудлыг анхаарч ажиллаарай хэмээсэн. Говийн усан хангамж, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспорт гэж УИХ-ын тогтоолд тусгасныг тэрбээр онцлоод, хэлэлцээрт байгаагүй зүйл, заалттай холбоотой УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг Засгийн газар анхаарч ажиллахыг сануулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Зсагийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

10 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

22 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

22 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

22 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

23 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах