• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар /2025.01.17/ Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, эцэслэн баталсанаар эхэллээ. Түүний дараа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005 оноос 2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж, улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аас  2014 онд баталж байсан. Ийнхүү Малын индексжүүлсэн даатгалын хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсан. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж индексжүүлсэн даатгалыг Монгол Улсад амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь л хамрагдаж, нийт малын 7-10 хувийг л даатгуулж байгаа нь хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт, шинэчлэлтийг хийх шаардлагатай байгааг харуулж байна.

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулж, боловсруулаад байна. Үүнд: Нэгдүгээрт, даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн уян хатан тогтоосноор Малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Ийнхүү нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Чуулганы дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.   

Тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгох гэснийг тодруулах, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд малчин нь нэн хөнгөлөлттэй зээл авахад малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх шаардлага тавьж  байгаа нь суурь хуулийнхаа зорилготой нийцэж байгаа эсэх, арилжааны банкны зээл олголтын үйл явцаар дамжуулан малын индексжүүлсэн даатгалыг албан журмын болгож байгаа эсэх, зудад өртсөн малчдыг  гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сөрөн тэсвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад олгож байгаа нөхөн олговрыг хуульд заасан хугацаанаас өмнө олгох зохицуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн давтамж нэмэгдсэн цаг үед энэ хуулийн ач холбогдол буурч байгаа бөгөөд эрхэлж байгаа аж ахуй нь байгалиас хараат учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд эрсдэл хуваалцдаг, малчдынхаа амьдралын баталгаа, ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоо хангаж байгаа эсэх, даатгалын хувь хэмжээ, босго үзүүлэлтийг бүсчилсэн байдлаар тогтоох боломж байгаа эсэх, малчдад олгох нөхөн төлбөрийн явцын мэдээллийг үндэслэн урьдчилан олгоод гүйцэтгэлээр гарсан зөрүүг хэрхэн тооцож байгаа талаар асуулт асууж, хариулт авлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь малчдад чиглэсэн гэхээсээ илүү даатгалын компани болон арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжсэн, ашгийн төлөө байх агуулгатай байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуульд заасан мал сүрэг үндэсний баялаг, төрийн хамгаалалтад байх  гэсэн агуулгад нийцүүлэн даатгалын хураамжийн 50 хувийг төрөөс, 50 хувийг малчид өөрсдөө төлөх боломжийг бүрдүүлэх, УИХ-ын гишүүн Б.Уянга төсөлд давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх компани нь төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой компани байхаар тусгасан нь давхар даатгалын үйл ажиллагаанд төрийн зохицуулалт байх шаардлагатай эсэх талаар, хувийн хэвшилд шилжүүлснээр эрсдэл үүсэх эсэх, тодорхой судалгаа байгаа эсэх, хамтын эрсдэлийн, алдагдлаас хамгаалах, дээд, дунд түвшний эрсдэлээс хамгаалах зэрэг сангуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.  Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар нар малын индексжүүлсэн даатгалын талаарх ойлголтыг малчдад түлхүү өгөх, сурталчлан таниулах болон Үндэсний давхар даатгалын компани үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарах, УИХ-ын гишүүн С.Замира даатгалын үр өгөөжийг малчдад сайн ойлгуулах, даатгалд хамрагдсан малчдын нөхөн төлбөрийг чирэгдэлгүйгээр олгох боломжийг бүрдүүлэх талаар санал хэлсэн болно гээд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58,8 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, өнгөрсөн жил байгалийн гамшигт нэрвэгдээд хохирсон малчдад  даатгалаас хамгийн их хэмжээний буюу 18 тэрбум төгрөгийн нөхөр олговор олгогдсон байна. Сүхбаатар аймгийн 2382 өрх даатгалд хамрагдснаас 100 хувь буюу 4,1 тэрбум төгрөг авсан бол Дорноговь аймгийн 1537 өрх даатгалд хамрагдснаас 1329 өрх буюу 90 хувь нь, Хэнтий аймгийн 1475 өрхөөс 1413 өрх буюу 95 хувь нь нөхөн олговор авсан байна. Хуулийн төсөлд малын хорогдлын босгыг Засгийн газар тогтоохоор тусгасан. Энэхүү босго хувийг хэрхэн тогтоох талаарх асуултад Үндэсний даатгал хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль хэрэгжээд 11 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү даатгалд малчдын 15-16 хувь буюу мал сүргийн 9-11 хувь нь хамрагдсан нь хангалтгүй байна. Малчдаас босго үзүүлэлтийг уян хатан байх санал их тавьж байна.  Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт өнөөдрийн байдлаар хуульд 6 хувь байна гэж заасан.  Өөрөөр хэлбэл, малчин эрсдэлийнхээ 6 хувийг,  түүнээс дээших хувийн хохирлыг олон улсын даатгалын компани хариуцахаар зохицуулалтай байна. Малчдын өөрсдөө хариуцах 6 хувийн хохирол зарим сумдын малчдад өндөр учраас малчид даатгалд хамрагдахгүй байгаагийн шалтгаан гэж үзсэн. Хуулийн төсөлд босго үзүүлэлтийг уян хатан тогтоохын тулд тухайн сумын малын хорогдол, даатгуулагчдын тоо, нөхөн төлбөр олголт, хураамжийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Засгийн газар тогтоох заалт хуулийн төсөлд туссан гэв. Мөн УИХ-ын гишүүд нөхөн олговор олгох цаг хугацааг өөрчлөх боломжтой эсэх, нөхөн төлбөрийн хэмжээнд малчид сэтгэл ханамж хэр байгаа талаар, бодитойгоор хохирол барагдуулах шууд үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн ажиллах талаарх асуултуудыг асууж байв.

Ажлын хэсгээс хариулахдаа, хагас жилийн малын тооллогын нэгдсэн дүн гарсны дараа нөхөн олговор олгодог нь даатгалд хамрагдах сонирхлыг бууруулдаг гэж үзсэн учраас нөхөн төлбөрийг хохирлын талаар сар сарын мэдээ аваад урьдчилан болон явцын дунд даатгалын нөхөн төлбөрийг өгөх өөрчлөлт хуулийн төсөлд тусгасан. Үндэсний давхар даатгалын компани бусад даатгалын долоон компанитай хамтарч эрсдэлийн сан бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 29 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Үүнээс Үндэсний давхар даатгал компани олон улсын давхар даатгалын төлсөн нөхөн төлбөр 23 тэрбум төгрөг. Малын индексжүүлсэн даатгалыг борлуулахтай холбоотой гардаг зардал маш өндөр байдаг. Бид 30-аас дээш хэтрүүлэхгүй байхыг заадаг. Давхар даатгалын борлуулалт сүүлийн жилүүдэд дандаа хасах үзүүлэлттэй байгаа. Хэрэв босго үзүүлэлтийг бууруулбал даатгалын нөхөн төлбөрийн хэм хэмжээ нэлээд өсөх магадлалтай гэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг нэрийг өөрчлөх хэрэгтэй. Малчдад индекс гэдэг үгээ тайлбарласаар байгаад хуулийг мөн чанарыг ойлгуулах нь дараагийн асуудал болчихоод байгаа тухай, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Г.Хосбаяр, Д.Сандаг-Очир нар өнгөрсөн онд нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан атал индексжүүлсэн даатгалаар хохирлын 10 хувьд ч хүрэхгүй нөхөн төлбөр олгосон байна. Даатгалд малчид хамрагдахгүй байгаа гол учир шалтгааныг зөв тодорхойлох ёстой, малын индексжүүлсэн даатгалд бүс бүсээсээ шалтгаалан ялгаатай хамрагдаж байгаагийн шалтгаан юу болох, даатгалын компаниуд зудын гамшгийн дараах  нөхөн төлбөрийг бүрэн төлж чадах эсэхэд малчид эргэлзэж, даатгалд хамрагдах итгэл үнэмшил бага байдаг. Энэ эргэлзээг тайлах баталгааг гаргах боломжтой юу гэхчлэн асуулт асуув.

“Индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтүүдийг сайжруулах, индексүүдийг  шинэчлэх талаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хур тунадасны хэмжээ, уур амьсгалын өөрчлөлт  зэргийг харгалзан босго оноог хавсарган тооцоолох судалгааны ажлууд эхэлсэн. Даатгалын үр ашгийг их, бага хүртсэн  байдал болон даатгалын талаарх  ойлголтын ялгаатай байдлаас  шалтгаалан нэг бүс нутаг атлаа даатгалд хамрагдтал янз бүр байна. Архангай, Сүхбаатар, Увс гэсэн гурван аймгийг сонгож, нэг сумын хэмжээнд хэдий хэр хохирол барагдуулж чадах тооцооллыг хийсэн. Ингэхэд тэрбумаас багагүй хэмжээний нөхөн төлбөр ногдох тооцоолол гарч байсан. Даатгалын компаниудын эрсдэл даах чадавхийн тухайд авч үзвэл эрсдэлийн гурван түвшинд эрсдэлийг хүлээж авч байна гэж Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ нар энэхүү хуулийг бусад холбогдох хуулиудтай уялдуулж, малчин хохирлоо бүрэн барагдуулах тогтолцоог шат шатанд нь уялдуулах, манай улсын цаг агаар 2050 он хүртэл 2.5 хэмээр дулаарч, өвөл ордог цасны хэмжээ өсч, эрсдэл их учирна.Тиймээс малчдаас гадна эрсдэлийг тооцоолоход төрөөс анхаарах хэрэгтэй. Мөн Малын индексжүүлсэн даатгалын хуулийн төсөлд  албан журмын даатгал мэт албадан даатгах агуулга бүхий заалтууд төсөлд туссан тухай шүүмжилж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа ийнхүү илэрхийлсний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлж, санал хэлэв. Тэрбээр,  Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан нь цаг үеэ олсон зөв алхам гэж дүгнэж  байна. Тиймээс хуулийн үзэл баримтлалын хүрээнд дэмжээд хаврын чуулган хүртэл хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна. Харин хаврын чуулган хүртэл  уг хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн барих олонхийн саналыг дэмжиж байна. УИХ-ын даргын захирамжаар өнөөдөртөө багтаж, ажлын хэсэг байгуулья. Ажлын хэсгийн гишүүд орон нутагт очиж малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцаж, нөхцөл байдлыг бодитоор судалж, хуулийн төслийг дахин боловсруулах нь зүйтэй гэв. Ингээд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  

Хуралдаан үргэлжлэн “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудал зэрэг нийт 34 асуудлыг төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгасан болно гэв.

 Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явууллаа. “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,1 хувь дэмжиж, тогтоолын төслийг  батлав.

Түүний дараа “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна” гэж заасны дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад 6 хууль, тогтоолын төслийг тусгасан болно. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар зохицуулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах талаар, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийсэн сонсголуудын үр дүнг олон нийтэд мэдээлэх шаардлагатай байгаа тухай, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, тухайн гол салбарын буюу хөгжлийн суурь хуулиудыг нэн тэргүүнд хэлэлцэх тухай тус тус саналаа илэрхийллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Нарансэвстэйн боомтын...
Shaqtin' A Fool-ын шинэ дугаарын...

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Kuzmo 2025-01-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах