• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бид, Тэд” буландаа хичээл эхэлж буйтай холбогдуулан хичээлийн цагийн хуваарь Монгол Улс болон бусад улсад ямар байдаг тухай хүргэж байна.

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй

Зуны гурван сар амарсан багачууд хичээл эхлэх хоногоо хуруу даран хүлээж, дөнгөж сургуулийн босго алхаж буй зургаан настнууд цоо шинэ ертөнцөд хөл тавих өдрүүд эхлэх гэж байна. Тодруулбал, хичээл эхлэхэд гурав хоног үлдээд буй. Манай улс нэг жилд 33 долоо хоног хичээллэдэг. Хичээл үргэлжлэх хугацаа 40 минут. Харин завсарлагаа таван минут байдаг. Энэ нь хүүхдүүдэд хүндрэлтэй байдаг тухай тэд ярьдаг. Д.Маргад-Эрдэнэ энэ жил аравдугаар ангид суралцана. Түүний хичээл өглөө 08:00 цагт эхэлж, 13:15 цагт дуусдаг байна. Анги ахих тусам хичээлийн завсарлагааны минут багасдаг нь хүндрэлтэй байгааг хэлж байсан юм. “Дунд ангийн хүүхдүүд үдийн цай уудаггүй. Тиймээс хүүхдүүд хичээлийн их завсарлагаар гарч бие засаж, юм иддэг. Гэвч завсарлагааны минут ариун цэврийн өрөө ороход ч хүрэлцдэггүй. Бие засах гээд дугаарлаж байхад дуусдаг” гэсэн юм. Мөн тэрээр хичээлээ тараад гар бөмбөгийн дугуйлан, уртын дууны дугуйланд явдаг. Ингээд орой 18:00 цаг орчимд гэртээ харьдаг байна. Сургуулийн хүүхдүүдийн нийтлэг төрх нэг иймэрхүү байдаг. Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд хичээл 08:00 цагт эхлэх бөгөөд бага анги өдөрт 4-5 цаг хичээллээд 11:45 цагт дуусдаг. Харин ахлах, дунд ангийн хувьд 6-8 цаг хичээллээд 13:15-14:00 цагийн хооронд тардаг. Хичээл хооронд 5 минут завсарлана. Их завсарлагаа нь 10 минут үргэлжилдэг. Ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлийг өөрсдийн хүсэлтээр судалдаг. Ихэвчлэн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ илүү цагаар үздэг. Зарим сургуулиуд үнэ төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг ба хичээлийн бус цагаар хүүхэд хүссэн дугуйландаа хамрагдах боломжтой.

Мөн манай улс зөвхөн бага ангийн сурагчдад үдийн цай өгдөг. Хичээлээ тараад гэрээс нь авах хүнгүй бага ангийн хүүхдүүд өдөр өнжүүлэхэд явах нь цөөнгүй. Өдөр өнжүүлэх нь сургуулиас тусдаа гэрийн даалгавар хийх, нэмэлт давтлага явуулах хөтөлбөртэй газар юм. Мөн сурагчид өөрсдийн хүсэлтээр сургуулиас гадуур сургалт, дугуйланд хамрагддаг.

Солонгост завсарлагааны цаг 10 минут байдаг

Солонгост бага сургууль зургаан жил, дунд сургууль гурван жил, ахлах сургууль гурван жил сурах тогтолцоотой байдаг. Дунд болон бага сургууль нь үнэ төлбөргүй байдаг. Бага сургуулийн боловсрол нь суралцах дадал, өдөр тутмын амьдралд шаардлагатай анхан шатны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Нэг цагийн хичээл бага анги 40 минут, завсарлагааны 10 минут байна. Энэ нь хүүхдүүдэд бие засах болон амрах боломжийг олгодог байна. Мөн бага дунд сургуульд хүүхдээ хамруулаагүй хүнд мөнгөн торгууль ноогдуулдаг.

Хичээлийн эхний цаг 09:10 цагт эхлэх бөгөөд өдөрт 4-5 цагийн хичээл ордог. Бага сургуулийн сурагчдын хичээл өдрийн 15:00 цаг гэхэд дуусна. Хичээлээ тараад хүсвэл нэмэлт хичээлд суух боломжтой. Сургуулийн төлөвлөгөөний дагуу хичээлээс гадуурх үйл ажиллагаа тасралтгүй явагддаг аж. Тодруулбал, хичээл тарсны дараа болон бямба гарагт авьяас чадварыг хөгжүүлэх, боловсролын хандив цуглуулах зэрэг  арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Мөн эцэг эх нь хоёулаа ажилладаг, бага орлоготой, өрх толгойлсон гэр бүл зэрэг асран халамжлах шаардлагатай хүүхдүүдэд зориулсан асрамжийн анги байдаг. Тухайлбал, аав ээж нь ажилтай хүүхдүүдийг ажлаасаа тарах хүртэл нь хардаг гэсэн үг. Тус ангийн ажиллах цаг нь сургуулиасаа хамааран харилцан адилгүй. Дунд сургуулийн сурагчид 45 минутаар 6-7 цагийн хичээлд сууна. Сургалтын хөтөлбөр нь хичээл сургалт, практик гэсэн хоёр хэсэгтэй. Дунд сургуулиас эхлэн шинжлэх ухааны хичээлүүд орно. Харин практик арга хэмжээ нь хичээлийн дараа болдог. Үүнд бие даасан, бүлгэмийн, сайн дурын үйл ажиллагаанууд мөн мэргэжил сонгоход туслах арга хэмжээ болно. Хичээлийн жилийн нэг улирлыг чөлөөт улирал гэж нэрлэнэ. Энэ улиралд хичээл, өрсөлдөөнөөс ангижран дасан зохицох чадварыг хөгжүүлэх практикийн хөтөлбөр болон урлаг спортын үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Ахлах сургууль нь хот, орон нутаг, сургалтын чиглэлээрээ төрөлжсөн байдаг. Энгийн буюу дунд сургуулийн боловсрол дээр шат ахих сургалт явуулдаг ахлах сургууль ихэнх хувийг бүрдүүлдэг. Тусгай салбарын мэргэжлийн боловсрол олгох зорилготой, сайжруулсан хөтөлбөр бүхий болон сургалтын үйл ажиллагаагаа бие даан чиглүүлдэг гэсэн олон төрлийн сургууль байдаг. Төрлөөсөө хамааран хичээллэх цаг харилцан адилгүй. Мэргэжлийн чиг баримжаа олгох нэмэлт сургалтууд тасралтгүй явагддаг.

Япон: 45 минутын хугацаанд завсарлан үдийн хоолоо иддэг

Боловсролын системийн хувьд БНСУ-тай төстэй. Бага сургууль зургаан жил, дунд, ахлах анги гурван жилээр суралцдаг байна. Япон сургуулийн хичээл 8:45 цагт эхлээд 15:15 цагт тардаг. Хичээлээ тараад ихэнх сурагчид сургууль дээрээ зохион байгуулагддаг урлаг, спортын дугуйлан, нэмэлт сургалтад хамрагдана.

Тусгай хэрэгцээт сурагчид долоо хоногт 1-2 цаг ганцаараа болон багаараа өөрт тохирсон сургалтад хамрагддаг. 11:00 цагаас 45 минутын хугацаанд завсарлан үдийн хоолоо иднэ. Үүний 20 минут нь хооллох, 20 минут гадаа тоглох, таван минут дараагийн хичээлдээ бэлдэх гэж хуваасан байдаг.

Бага сургуулийн хүүхдүүд ерөнхий хичээлээс гадна өрхийн аж ахуйн хичээл үздэг. Үүнд хоол хийх, юм оёх анхны мэдэгдэхүүн олгоно. Түүнчлэн үндэсний бичгийн соёлд суралцан шүлэг бичих, уран бичлэг зэргийг бие даан хийдэг. Багт хуваагдан анги танхимаа цэвэрлэх, сургуулийн үдийн цайг бусдадаа зөөж үйлчилдэг.

Хятадад завсарлагаар нэг цаг унтдаг

Хятад хүүхдүүд бага дунд боловсролыг есөн жилийн хугацаанд эзэмшдэг. Энэ нь зайлшгүй эзэмших боловсрол юм. Харин дунд ангиас ахлах анги руу дэвшихдээ шалгалт өгдөг. Хичээлийн шинэ жил долоодугаар сарын дунд үеэс есдүгээр сарын хооронд эхэлдэг. Амралтаараа сурагчид зуны хичээлд сууж, элсэн орох шалгалтдаа бэлддэг. Ихэнх сургуулийн хичээл 7:00 цагт эхэлж 17:00 цагт тардаг.

Сургуулийн бүх талбайг төмөр хашаагаар хүрээлсэн байдаг. Хичээл орох, тарах үед хаалгыг нээдэг байна. Сурагчид өглөө, өдөр дасгал хийдэг. Үдийн цайны завсарлагаа нь нэг цаг үргэлжилдэг. Энэ үеэр хүүхдүүд хоол идэж тоглодог байна. Завсарлагааны дараа унтлагын цаг үргэлжилнэ. Өдөрт 2-3 цаг англи хэлний хичээл орно. Өндөр төлбөртэй сургуулийн сурагчид англиар чөлөөтэй ярьж чаддаг байна. Хүүхдүүд өдөрт 10-13 цагийг хичээл хийхэд зарцуулдаг. Үүний ихэнхийг сургууль дээрээ өнгөрүүлдэг байна. Энэ тухай Хятад улсын дунд сургуулийн сурагч Х.Мөнхдалай “Таван настайгаасаа эхлэн Хятад улсын сургуульд суралцсан. Хичээлийн цаг нь өглөөнөөс орой хүртэл үргэлжилдэг. Хятад сургуулийн дүрэм их өөр.

Тодруулбал, ариун цэврийн өрөө орох, сургууль дээр байгаа арга хэмжээнд оролцохын тулд заавал багшаас асуудаг. Мөн хичээлийн дундуур өөр зүйлс хийхийг хатуу хориглодог. Мөн хичээл өглөө 07.00 цагт эхэлж, өглөө бүр бүх сурагчид багш нарын хамт сургуулийн гаднах биеийн тамирын талбайд жагсан дасгал хөдөлгөөн хийнэ. Үүний дараа 08.00-12.00 цагийн хооронд математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг үзэж судална. 12.00-13.00 цагийн хооронд үдийн цайны завсарлага байх ба энэ үеэр хүүхдүүд сургууль дээрээ унтаж амран, үдээс хойш харин хүмүүнлэгийн буюу сайн дурын ажилд оролцдог. Дараа нь хүүхдүүд гэрийн даалгавраа хийж, зөвхөн 16 цагт л гэртээ харьдаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”...
“Төрийн нууц”-ыг хориглосон...

Монголд хичээлийн завсарлагаар бие засаж ч амждаггүй, Хятадад унтаж амардаг

Kuzmo 2024-08-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

7 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

20 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

20 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах