• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Төрийн нууц”-ыг хориглосон Тендерийн хуулийг буцаасны ард...

Ердөө өнгөрсөн жил “…Сонгуулийн холимог тогтолцоотой болж, бүсчилсэн том тойрог, намын жагсаалтаас УИХ-ын 126 гишүүнийг сонгоод ажил гэдгийг умалзуулж, улс орныг хөгжүүлээд өгнө өө” л гэсэн. Ингэж тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд гурав, дээрээс нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мөн ч их ярьсан даа. Тэгээд баахан хууль өөрчилсөн. Гэвч шинэ 126 гишүүн тэр яриад байснаас нь арай өөрөөр ажиллаад эхлэв. Тэдний чуулганд оролцож байгаа, бие авч яваа, төрд, одон нийтэд хандаж буй байдал “…Хуучин бүхэн муу муухай, шинэ бүхэн сайн сайхан байдаггүй” гэдгийг л сануулаад байх шиг байна. Анхдугаар чуулган, энэ ээлжит бус чуулганы хэдэн өдрөөс ингэж харагдаж байна. Жаахан хэтрүүлэмдэг бол “…Холимог тогтолцоо гэдэг чинь холион бантан юм биш үү” ч гэмээр болоодохлоо.

Одоо үргэлжилж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотгол, дагалдах зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ хүрээнд орж ирсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу бидний хэлж заншсанаар Тендерийн хуулийг тойрсон яриа хөөрөө нэлээд гарав. Тэгж, тэгж уржигдар УИХ-аас уг хуулийг санаачлагч Засгийн газарт буцаах шийдвэрийг гаргалаа.

УИХ дахь олонх МАН-ын бүлгээс “...Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан асуудлуудаас гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг эдгээр асуудлуудаа хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцлээ. Ингэхдээ уг хууль төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал гэсэн олон асуудал хөндсөн томоохон өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн. Үүн дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс завсарлагаа сунган уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, уг хуультай дагалдуулан орж ирсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулиар төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг он сарыг аравдугаар сарын 1-нд өргөн барина гэж мэдүүлсэн байна. Үүнийг гишүүдийн хурлаар хуучнаараа буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өргөн мэдүүлж байх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргуулах, УИХ-ын гишүүд танилцах, тойрогтоо болон олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг гаргах хэрэгтэй болдог. Тиймээс уг хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Тендерийн хууль гэсэн үг. Уг хууль дээр хуульд нийцээгүй зүйлүүд орж ирсэн байна. Тэр дотроо улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт энэ хуульд байгаа учраас эргэн харах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэрэгцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтын эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан байна. Энэ нь онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй байна.

Үүнээс гадна хуулийн нэр томьёог жигдлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаас тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш, уг хуулийг томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хууль нийцүүлж, олон улсын журам жишгээр оруулж ирье. Ер нь тендерийн хуульд бүрэн шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй байна. Яагаад гэвэл олон нийтийн оролцоотой, ил тод нээлттэй, бүр хиймэл оюун ухаан буюу хүнээс үл хамаарсан байдлаар шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж буцаахыг дэмжсэн" гэх тайлбарыг хийв.

Гэхдээ Тендерийн хуультай хамт авлига, албан тушаалын хэргүүдийн гол халхавч бамбай болдог хоёр том агуулга хамт буцчихав.

Нэг нь Тендерийн хуулиар Төрийн нууцад оруулж байгаад шууд худалдан авалт хийдэгтэй холбоотой. Ийм байдлаар олон том хулгай гарсан. Хамгийн сүүлийнх нь ногоон автобус, ер нь нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлүүд дандаа л ийм байдлаар олны нүднээс далд өгөлцөж, авалцах байдлаар явагдаж ирсэн байдаг. Одоо энэ Хотын захиргаа нүүж очоод байгаа асар том байгууламж тийм нууцаар л баригдсан. Алдарт нүүрсний хэрэг ч бас ийм гацаанд ороод, хоёр жил гаруйн өмнө гэрээнүүдийг нь хүчээр ил болгож байлаа. Төмөр замын гэрээнүүд гэхээр бүгд санана. Өөр олон барилга, байгууламж, худалдан авалтууд бий. Тэр бүү хэл, хууль хяналтынхан ногоон автобусны хэргийг шалгаж байх үед дуудагдаж очоод байцаалт өгсөн нэгэн албан тушаалтан “…Ингэж байгаа бол төрийн нууцад хамаарч явагдсан өмнөх бүх худалдан авалтуудыг шалга” гэж хэлсэн байдаг. Ер нь, Тендерийн хуулиар төрийн нууцад хамааруулсан болон Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэсэн нь хяналтгүй хулгайн үүдийг нээсэн.  Төрийн нууцад хамаарах тендер нь нээлттэй тендер зарлахгүй, бүх мэдээлэл хаалттай болчихдог. Тендерийн оролцогч, өрсөлдөгч байхгүй тул хэн ч хэнд ч гомдол гаргахгүй. Ингээд татвар төлөгчдийн мөнгийг албан тушаалтнууд хэрхэн зарлагадсаныг та бид мэдэхгүй өнгөрдөг. Мэдэх ч эрхгүй байдаг.

2021 онд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “…Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэхгүй бол Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсны хэрэг гарахгүй. Өмнө нь төрийн нууцад хамаарах мэдээллийг онц чухал, маш нууц, нууц гэсэн гурван ангилалд багтаан, жагсаалтыг нь УИХ баталдаг байсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаар юуг төрийн нууцад хамааруулах, эсэх асуудлыг УИХ-ын хяналтаас гаргасан. Одоо бол юуг улсын нууцад хамааруулж, ямар мэдээллийг нээлттэй болгохыг Засгийн газар шийдэж байгаа. Улсын нууцтай холбоотой төрийн худалдан авах ажиллагааг тендер зарлахгүйгээр явуулдаг. Томоохон төслүүд, их мөнгөн дүнтэй ажлуудыг нууцад хамааруулж, тендер зарлахгүйгээр гүйцэтгүүлдэг зуршил бий болжээ. Үүний цаана мэдээжийн хэрэг том хэмжээний авлигын асуудал яригдана” гэж байсан. Өнгөрсөн жил ногоон автобусны хэрэг мандахад, одоо УИХ-ын гишүүн сайд болчихсон, тэр үед НИТХ-д байсан П.Наранбаяр “…Нууцлахгүй байхад болохоор зүйлийг яагаад нууцлаад байгаа юм. Иргэдийн татварын мөнгөөр худалдан авалт хийх, бараа үйлчилгээ авах тусгай хуультай шүү дээ. Энэ хуульд хамруулахгүйгээр худалдан авалт хийж байна гэдэг томоохон асуудал, хулгай байна гэсэн үг. Бүх төрлийн нууцыг задлах ёстой. Үнэхээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой тусгай галт зэвсэг, танк, их буу авахаас бусад тохиолдолд энэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой. Энэ удаад Засгийн газар нь нийслэлтэйгээ хамтарсан гэж харж байгаа. Учир нь, түгжрэлийг хариуцсан сайдын 810 автобус оруулж ирж байгаа нь нээлттэй байхгүй байгаа. Иймд холбоотой гэж харахаас өөр аргагүй” гэж байлаа. Энэ мэт олон улстөрч, хуульч, албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж байсан.

Нөгөө нь Тендерийн хуулийн хамгийн том алдаа болж яригдаад удсан “хямд үнэ”-ийг болиулж чанарыг илүүд үзэх агуулга бас УИХ дээр унаад буцчихсан байна.

Үүнийг бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид ихээхэн шүүмжилдэг. Өнөөдөр хоёрхон бороонд урсаж нураад алга болж байгаа хотын болоод орон нутгийн замууд чинь хямд үнийн саналын л буян шүү дээ. Яриад байвал өөр олон жишээ байна.

Энэ хууль дээр арай голтой хандаж байсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг “…Ер нь бол Европын, өндөр хөгжилтэй орнууд тендер сонгон шалгаруулалтын маш олон аргыг хэрэглэж байгаа. Манайх Тендерийн хууль дээр нээлттэй тендер болон нэг их сурвалжаас худалдан авалт гэсэн хоёр арга замыг заачхаад байгаа. Бусад худалдан авалтын буюу чадавхад суурилсан худалдан авалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа нь зөв. Тодруулаад хэлбэл, тодорхой хэмжээний мэдлэг, технологи, ажиллах хүчтэй компаниудыг урьж авчирч томоохон дэд бүтцийн төслүүд дээрээ хамтарч ажилладаг болно гэсэн үг. Өнөөдөр томоохон дэд бүтцийн төслүүд дээр “…Би чадна” гэсэн цүнхний компаниуд тендер авчхаад цааш нь дамлаж зарж байна. Эсвэл дотоодын болон гадаадын эрх ашгийн үүднээс гацааж байна. Мөн тендерт орсон компаниуд шалгарах нь хамаагүй, гомдол гаргаж шалгарсан компанийг шантааж хийдэг байдал хавтгайрчхаад байна. Шууд гэрээ байгуулах гээд байгаа юм биш. Процесс нь олон нийтийн өмнө ил тод явна. Хэн техникийн зөв санал өгч байна, хэн нь Монгол Улсын эрх ашигт нийцүүлж энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахаар байна гэдгийг нь харж шалгаруулна. Түүнээс биш хамгийн хямд үнэ өгснийг нь шалгаруулахгүй. Хулгай зэлгээнээс ангижиръя. Хариуцлагатай хийж чадах компаниудад боломж олгодог байя” гээд л байсан. Түүний хэлсэн нь зөв. Учир нь тэрбээр хуулийг уншиж судалсанд байгаа юм.

Ер нь бол 126-тай УИХ-аас хэдхэн гишүүн л хууль журмаа уншиж судалж байгаа нь өнгөрсөн хэдэн өдрийн чуулганаас ил тодорхой харагдаад байна. Голдуу шинэ гишүүдэд  энэ хамаатай. Тэгээгүйгээс, нэг хуучин гишүүн босож ирээд л “…Та нар мэдэхгүй байна шүү дээ. Энэ дотор маш ноцтой зүйл явж байна” гэнгүүт хуйгаараа тэрийг нь дагаад кноп дарчихдаг.

Яг ийм байдлаараа явбал удахгүй энэ УИХ легитимээ ч авч чадалгүй унана. Гол нь улс төрийн шалтгаанаар, улс төр ч гэж дээ, сонгуулийн дараах томилгоонд хамрагдаж чадаагүй голдуу хуучин гишүүд үүн дээр маш эвтэйхнээр хувийн улс төрөө амжуулчихаж байна. Цаашид “…Амташсан хэрээ арван гурав” гэдэг шиг яг ийм загвараар хууль батлах, унагах процесс үргэлжлэхийг үгүйсгэхээргүй боллоо. Тиймээс эрхэм шинэ гишүүд одоо хуулийн төслүүдийг уншиж сурах хэрэгтэй байгаа юм. “…Мэддэгт мэргэн цоохор” гэж үг байдаг даа?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Сагсанбөмбөг
  • •Кино, театр
  • •Боловсрол
  • •Олимпизм
ХУРААХ
Монголд хичээлийн завсарлагаар...
Таван шарын нүхэн гарцын авто...

“Төрийн нууц”-ыг хориглосон Тендерийн хуулийг буцаасны ард...

ГАРЬД 2024-08-29

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

14 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

15 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

15 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

15 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-12 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах