• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Мөн Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус  ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад АН-аас нэр дэвшүүлсэн байна. Цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг.  Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: 

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй.

Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж,  удалгүй АН-ын бүлгээс  Д.Батбаярыг нэр дэвшүүлэв. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Г.Баясгалангийн үед Цэц “цэг”...
Л.Мөнхбаясгалан: Парламент...

МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов

БАТСАЙХАН 2024-08-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. Мөн Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус  ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад АН-аас нэр дэвшүүлсэн байна. Цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг.  Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: 

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй.

Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж,  удалгүй АН-ын бүлгээс  Д.Батбаярыг нэр дэвшүүлэв. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

7 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

19 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

19 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах