• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Мөнхбаясгалан: Парламент Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллаж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.

-Хүний эрхийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.  Та Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Монгол Улсад хүний эрх ерөөсөө хамгаалагдахгүй байна.  Хүний эрхийг ямар нэгэн газар хамгаалах ёстой биш.   УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, цагдаа, цэц, ХЭҮК, орон нутгийн өөрөө удирдах бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллага, иргэн бүр бүгд хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үүрэгтэй. Энэ нь хуулиар баталгаажчихсан зүйл. Монгол Улсын хүний эрхийн үндэсний тогтолцоо гэж бий.

Дээрээс нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хууль, эрх зүйн актууд, бүх журам хүний эрхийг хүндэтгэн хамгаална гэсэн агуулгатай.  Гэвч зарим статус энэ агуулгаа ч ойлгодоггүй. Хүний эрхийг хамгаалах газар гэхээр нэг төрийн бус байгууллага юм уу, ХЭҮК, эсвэл хэдэн өмгөөлөгчийн л хийх ёстой ажил гэж бодоод байгаа юм. Гэвч үгүй. Энэ бүхэл бүтэн тогтолцооны асуудал байхгүй юу.   Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсын иргэд бид хүний эрх, шударга ёсыг дээдлэн, үндэсний эв санаа, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхийн тулд энэхүү Үндсэн хуулийг даяар олноор зарлан тунхаглаж байна” гэж байгаа. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг тэр чигээрээ хүний эрхийн тухай заалт.  Харамсалтай нь, өнөөдөр хүний эрхийн зөрчлийн тухай ярьдаг, хэрэгжүүлдэг газар алга болсон байна. Олныг цочроосон ямар нэг гэмт хэрэг гарсан үед л “Хүүе хүний эрх юу болж байна аа” гэдэг болжээ.

-Цаашид энэ асуудалд ямар гарц шийдэл харагдаж байна вэ?

-Хүний эрхийн зөрчил их байгаагийн хамгийн том шалтгаан нь   УИХ хянан шалгах эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байна. УИХ хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь мэдээж хууль тогтоох дээд байгууллага, нөгөө нь хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрх мэдэлтэй байхгүй юу. Энэ хянан шалгах эрх мэдэл 32 жилийн хугацаанд ерөөсөө хэрэгжээгүй алдагдсан.  Зөвхөн хууль тогтоох эрх мэдлээ л хэрэгжүүлж иржээ.  Тэгэхээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний хувьд УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.  Үүнд зөвхөн хүний эрх гэлтгүй шударга ёс, авлига, хээл хахууль, хуулийн хэрэгжилтийн хяналт бүгд орно.  Монгол Улсын иргэн өнөөдөр эрх чөлөөтэй байна уу, эрүүл аюулгүй, орчинд амьдарч чадаж байна уу.  Хүний эрхийг хамгаалах орчин нөхцөл ямар байгаа энэ бүхнийг УИХ хянаж, шалгаж, дүн шинжилгээ хийж байх учиртай. 

-Хамгийн их зөрчилтэй байгаа салбарыг та ямар салбар гэж бодож байна вэ?

-Хаа сайгүй бүх салбарт хүний эрх зөрчигдөж байна. Би өөрөө хэвлэл мэдээллийн салбарт 28 жил ажилласан.  Манай салбар бусдын мэдэх эрхийг бий болгодгоороо онцлогтой салбар. Тиймээс арай илүүтэй дуугараад байгаа юм. Яагаад гэвэл бид өөрсдийнхөө биш хүний эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс биш нийтийн үйлчилгээний салбар, хот тохижилтын салбар, ерөөс бүх салбарт хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа. Хүний эрхийг хүндэлнэ, хүний эрхийг хангана гэсэн ойлголт манайханд байхгүй болж. Соён гэгээрүүлэх ажлаас нь эхэлдэг юм уу яадаг юм. Хэн нэг иргэн амиа алдсан, шоронд орсон тохиолдолд ямар нэг ноцтой үйл явдал болохоор л бид нээрээ юу билээ, хүний эрх гэж байдаг бил үү, эрүүдэн шүүх гэдэг чинь юу билээ гэж гайхаж байдаг.  Тухайлбал, С.Зориг агсны хэрэгт холбогдсон Содномдаржаа, Чимгээ нарын хэргээр нэг удаа шуугисан. Сая 21 настай сэжигтэн 461 дугаар ангид  хоригдож байгаад хоёрдугаар эмнэлэгт ухаангүй, гавтай байсаар амь насаа алдчихлаа.  Сэтгүүлчдийн эрхийн асуудал бүүр байхгүй болсон.  Сэтгүүлчийг дуртай цагдаа нь дуудаад л нэг дор дөрвөн хэргийг асууж шалгааж байна.  Тэгээд ялын тогтоол нь бэлэн, шууд бөглөөд л биччихэж байна. Энэ талаар бидний хэн нь ч ярихгүй, ярихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл энд хүний эрхийн зөрчил байна ч гэж мэдэхгүй байна.

-УИХ-ын  дэргэд хянан шалгах тусдаа байгууллагууд бий.  Тэдгээрийн үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-УИХ-ын хянан шалгах тусдаа байгууллагууд гэж бий.  Түүнд нь ХЭҮК орно, Аудитын байгууллага, Төрийн албаны зөвлөл гэж байгаа.   Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих бүрэн эрхтэй.  Гэтэл парламент нь  гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартаа ч хяналт тавьж чадахаа байсан. Бараг 1992 оноос хойш УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллаж байна.  Бидэнд давхар дээлтэй сайд нар хэрэгтэй байна гэхээр нь давхар дээлийг нь хуулиар баталгаажуулж өгч байна.  Давхар дээл хэрэггүй байна гэхээр тайлаад өгчихөж байгаа юм. Сая Хамтарсан Засгийн газар байгуулахад ямар их хуулийн өөрчлөлт оров оо.  Сүүлдээ Төрийн албаны хуулийг өөрчлөн батлах  гэж байна.  Одоо УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллаж болохгүй. Засгийн газарт тавих хяналт хэрэгтэй.  Дэндүү хөл толгой нь алдагдчихсан байна.

-Парламент хянан шалгах эрх мэдлээ ямар арга замаар хэрэгжүүлэх вэ?

-УИХ яаж хянах вэ гэхээр нийтийн сонсгол хийнэ, асуулга тавина, асуулт тавина. Ажлын хэсэг, хянан шалгах дэд хороо байгуулаад хэрэв асуудлыг зөв гэж үзэх юм бол байнгын хороо, бүтцийн байгууллагуудаар оруулаад явчихна. Тэгээд УИХ дээр түүнийг залруулах хэрэгтэй.  Баахан хэрэгтэй хэрэггүй хууль байна. Монгол Улсад 880 хууль байна, тэндээс 330 нь органик хууль. Органик хууль нь хүний өдөр тутмын амьдралыг зохицуулна, бусад нь нэг удаагийн чанартай, байнгын бус. Тэгэхээр эдгээр хуулиудын алдаа завхралыг эхнээс нь бүгдийг засах ёстой. Тиймээс л хянан шалгах эрх мэдэл чухал.  УИХ дахь Ардчилсан намаас 10 гаруй гишүүн гарын үсэг зураад хүний эрхийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Хэрэв сайн хийх юм бол хянан шалгах дэд хороо болгоод, дахин тухайн хуулийн асуудал руу орж болно. Гарсан сенсаци болгон дээр жишээ нь нүүрсний хулгай гэж нэг шуугиад л, цэргийн дэг гэж нэг шуугиулаад л яваад байдаг. Үндсээр нь өөрчилье гэвэл УИХ хянан шалгах эрх мэдлээ хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. УИХ хэзээ ч нам бүлгийн эсвэл Засгийн газрын дор байх ёсгүй.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн батлах асуудал яригдаж байна.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын стратегийн асуудалд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн батлах төлөвлөгөө орсон.  Тиймээс  АН-ын бүлэг хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулсан. Мөн хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал тодорхой учраас энэ чуулганы хүрээнд яригдахгүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг тэр чигээр нь өөрчлөх ёстой.  Бүр цоо шинэ үзэл санаатай болгох ёстой. Энэ хуулийн төслийг энэ удаагийн парламент оруулж ирж байгаад талархаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин...
Зөвшөөрөлгүйгээр ус зайлуулах...

Л.Мөнхбаясгалан: Парламент Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллаж байна

БАТСАЙХАН 2024-08-20

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах