• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Баясгалангийн үед Цэц “цэг” тавиулах уу?!

Ингэхэд Үндсэн хуулийн Цэц шүүх үү, улс төрийн байгууллага уу. Ийм асуулт сүүлийн үед хурцаар тавигдах боллоо. Тус байгууллагын томилгоо, үйл ажиллагаа ийм эргэлзээ төрүүлтэл гажиж буйгийн шинж л дээ.

Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр анхан шатны шүүхийн шүүгчийн шалгаруулалтад ч оролцох боломжгүй “статус”-тай нөхдүүд томилогддог. Байнга гэмт хэрэгт холбогддог нэр бүхий хүмүүс хэд хэдэн улираад ажилласан явдлууд ч бий.

Ер нь бол хууль эрх зүйн салбарынхны ноён оргилууд заларч байх ёстой. Тэр утгаараа Үндсэн хуулийн Цэцэд олон нийтээс биш гэхэд салбарынхаа итгэл, дэмжлэгийг авсан хүмүүс томилогдож очих учиртай. Үүнээс гадна “дотоод томилгоо” нь ч асуудалтай явдаг.

Ганц жишээ гэхэд, Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат2023 оны арваннэгдүгээр сард ажлаа өгсөн. Тэрбээр зөвхөн даргаас бус Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс ч чөлөөлөгдсөн. Н.Чинбатын тухайд хэдийгээр бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэдэг ч цаанаа улс төрийн нөлөөтэйгөөр “зайлуулагдсан” гэсэн тайлбар одоо ч яригддаг. Түүнээс хойш Үндсэн хуулийн Цэц нэг хэсэг даргагүй явсан. Зургаан сарын дараа, саяхан даргатай болсон. Шинэ даргаар Г.Баясгалан сонгогдсон. Тэр хүртэл Үндсэн хуулийн Цэцийн даргын суудлын төлөө гадна, дотноосоо дайтчихсан. Нэг гишүүн нь нөгөөгөө хэвлэлээр гөвүүлсэн явдал ч гарсан. Тэгээд амжилт олоогүй. Учир нь тэгж “ажилласан” гишүүн Үндсэн хуулийн Цэцийн дарга болж чадаагүй юм. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг өөрөө хууль, ёс суртахууны дээд хэмжүүр байх тэр стандарт алдагдчихсан. Томилгоо нь нэг ийм.

Дээрээс нь Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа буюу гаргаж буй шийдвэрүүд нь байнгын эргэлзээ төрүүлж, хардлага дагуулж байдаг. Энэ нь одоо ч үргэлжилсээр байна.

УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн, олон нийтийн анхаарал энэ сонгууль дээр төвлөрсөн байх үед дунд суудлын хуралдаанаараа нэгэн ноцтой шийдвэрийг гаргасан.

Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаад өөрсдийнхөө томилгоог олон нийтийн хараа хяналтаас гадуур хийгдэх нөхцөлийг бүрдүүлж шийдсэн.

Уг нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд “...Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас  Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, ХЭҮК-ын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, СЕХ-ны гишүүн, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ТАЗ-ийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, гишүүн, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол буюу нэр дэвшигчийн сонсгол явуулна” гэж заасан.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “...Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын тав өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэжээ.

Харин иргэн Ж.Батмөнх гэдэг хүн Үндсэн хуулийн Цэцэд “...УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдалд халдсан. Тодруулбал, уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, Улсын Дээд шүүхийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр заасан байгаа нь төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна. Иймд дээрх шаардлагад дурдсан зохицуулалтуудыг түдгэлзүүлж өгнө үү” гэж мэдээлэл, нэмэлт шаардлага гаргажээ.

Энэ дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтаас хоёр хоногийн өмнө дунд суудлын хуралдаан хийж “...Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэн санал болгох онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар тодорхойлж Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүх зэрэг эрх бүхий этгээдэд олгосон байхад ердийн хуулиар буюу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд томилуулахаар санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас томилгооны сонсгол хийхээр  зохицуулсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтад заасан бүрэн эрхийг хөндөж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон тухайн институтийн бие даасан, хараат бус байдлын баталгааг алдагдуулах үндэслэлтэй байна” гээд “...УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, …”, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 3 дахь хэсгийн “...Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргажээ.

Гэтэл энэ нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр зөрөөд Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрх, хууль тогтоох эрхийг хадгалах үүрэгтэй УИХ-ын эрхэнд шууд халдсан үйлдэл болж хувирч байна.

Мөн үүнийг “...Ардчилсан парламентын засаглалд аюул учирлаа” гэж тайлбарлах субьектууд гарч ирэх хандлагатай болов. Цаашлаад Үндсэн хуулийн Цэцийн энэ мэт шийдвэр нь Үндсэн хуулиар тогтоосон засаглалын тэнцвэрийг алдагдуулах, засаглал хоорондын эвдрэл хагарал үүсгэх ноцтой байдал руу хөтөлж буйг ч хэлж яриад эхэллээ.

Тиймээс, сүүлийн үед хамгийн ойлгомжтой болж байгаа нэг зүйл нь Үндсэн хуулийн Цэц үндсэн үүргээ ханган биелүүлж чадаж байгаа эсэх, үүнд үндэслээд тус байгууллагыг татан буулгах хүртэл үйл явдал өрнөж болзошгүй болжээ. Өөрөөр хэлбэл, одоогоос 32 жилийн өмнө 1992 оноос хойш ажилласан Үндсэн хуулийн Цэц, Г.Совд, Н.Жанцан, Ж.Бямбадорж, Ж.Амарсанаа, Д.Одбаяр, Н.Чинбат нарын зургаан даргыг залгаж сонгогдсон Г.Баясгалангийн үед “цэг” тавиулж магадгүй нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Бүгд Найрамдах Словени Улсын...
МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин...

Г.Баясгалангийн үед Цэц “цэг” тавиулах уу?!

ГАРЬД 2024-08-20

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

7 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

20 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

20 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах