• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрсний бохирдол чимээгүй “тахал” тараадаг улирал эхэллээ

Хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй талаар, эмч, мэргэжилтнүүд сүүлийн үед хөндөх болсон. Ялангуяа зуны улиралд түр зуурын аадар ороход Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлон хальж хөрсийг ихээхэн бохирдуулах болжээ. Үүний улмаас нянгийн болоод хүнд металлын бохирдол нь хүнийг хордуулж өвчлүүлж байна. Тухайлбал, нянгийн бохирдлоос үүдэн гэдэсний олон төрлийн халдварт өвчин үүсдэг аж. Ялангуяа, 0-5 насны хүүхдүүдэд гэдэсний өвчлөл өндөр байгаа юм. Энэ нь ирээдүйд хүн амын дунд томоохон эрсдэл бий болгож буй. Тодруулбал, нэг удаа гэдэс­ний халдварт өвчнөөр өв­дө­хөд гэдэсний дотоод ха­нанд янз бүрийн хатуу биет үүсэх, халцарч, сорвижих цаашлаад хав­дар болох эрсдэлийг дагуулдаг нь су­дал­гаагаар нотлогдсон билээ.

Тиймээс гэдэсний халдварт өвчин бол маш аюултай өвчлөл юм. Үүнээс гадна хог хаягдал хөрсийг хамгийн ихээр бохирдуулж иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг доройтуулах болжээ. Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлээс харвал манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 39332 орчим хог хаягдлын төвлөрсөн цэгт жилдээ 3.5 сая тонн хог хаягдаж байна.

Улаанбаатар хот жилдээ 1.4 сая тонн хог хаягдлыг гурван төвлөрсөн цэгт хүлээн авч устгадаг. Харин нийт хог хаягдлын 20 орчим хувийг дахин боловсруулж байгаа юм. Хамгийн ноцтой нь Монгол Улсад одоогийн байдлаар аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах стандартын шаардлага хангасан төвлөрсөн байгууламж алга.

Ийм учраас их хэмжээний хог хаягдал зориулалтын бус газар хадгалагдах, эсвэл ил задгай хаях зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа юм. одоогийн байдлаар БОАЖЯ-аас аюултай хог хаягдлыг боловсруулах төвлөрсөн үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулаад байна. Судалгаанаас харвал манай улсад жилд дунджаар 150 орчим мянган тонн аюултай хог хаягдал гарч гадаг. Үүний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод гардаг аж. Эдгээрийн ихэнхийг автомашины ашигласан тос, дугуй, аккумлятор, электрон барааны хаягдал, ахуйн хэрэглээний батарей эзэлдэг.

Хөрсний бохирдол нэмэгдэхэд хог хаягдал, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтээс үүссэн хөрсний эвдрэл зэрэг хүчин зүйл шалтгаалж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 496 цэгээс хөрсний чанарын шин­жилгээ хийж байгаа юм. Ту­хайл­бал, нийслэлийн 102 цэгт жилд нэг удаа, орон нутгийн 394 цэгт хоёр жилд нэг удаа шин­жил­гээ хийж бохирдлыг нь то­дор­хойл­дог.

Тэгэхдээ хөрс бохир­дуулж буй 23 элементээс одоо­гийн байдлаар долоог нь то­дорхойлж байгаа юм. Иймд хөрсний бохирдлыг бүрэн дүүрэн тогтоож чадахгүй байгаа гэсэн үг. Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж газрын хөрсөнд шингэдэг. Тэгэхдээ органик хог хаягдал шиг задарч саармагжих, цэвэрших процесст бараг орохгүй удаан хугацаанд хөрсөнд хуримтлагдаж үлдэнэ. Энэ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин болон амьд организмд хортой нөлөөлдөг.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааг харвал Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд хөрсний бохирдол нь агаарын бохирдлоос ч илүү хор хөнөөл үзүүлэх болжээ. Тодруулбал, гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх нь амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна.

Улмаар гэдэсний халдварт өвчин, цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал, мэрэгч амьтнаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд болох цагаан хорхой, туузан хор­хой, хүж хорхой, хялгасан хор­хой, сүрьеэ, амьсгалын замын өвч­лөл нэмэгдэх шалтгаан болжээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд зургаан төрлийн гэдэсний халдварт өвчний 38962 тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь өмнөх жилүүдээс 2899 тохиолдлоор өссөн үзүүлэлт аж. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэдэсний халдварын 46.6 хувь нь гар хөл амны өвчин, 43.5 хувь цусан суулга, 5.7 хувь нь сальмонеллёз, 2.1 хувь нь суулгалт халдвар, 1.7 хувь бактерийн гаралтай хоолны хордлого, 0.4 хувь нь вируст гепатит А тус тус эзэлж байна. Гэдэсний халдварт өвчнийг бүс нутгаар харьцуулан харахад 10000 хүн амд Улаанбаатар хот 4.3, зүүн бүс 5.3 тохиолдлоор улсын дүнгээс тус тус өндөр байна. ХӨСҮТ-ийн мэдээллээс үзвэл “Гэдэсний халдварт өвчний эх уурхай нь нян вирус мөөгөнцрөөр бохирлогдсон ус, хоол, хүнсээр дамждаг гэдэсний халдварт өвчний 984 тохиолдол өнгөрсөн оны эхний хагас жилд бүртгэгдсэнээс цусан суулга 634 буюу ихэнх хувийг эзэлж байна. Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, суулгах, гэдэс, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бүх насныхан өвдөх боловч 0-5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвчилдөг, үер усны аюул болсон үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй.

Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчин үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг” гэжээ. Орон нутгийн 21 аймгийн 294 цэгт хийсэн хяналт шинжилгээний дүнгээр хлор, кадми, мөнгөн ус, бром, зэс, рубиди, цирконы агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.

Харин стронцийн агууламж Архангай, Баян-Өлгий, Дархан, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын зарим цэгүүдэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-1.8 дахин их гарчээ. Цайрын агууламж Завхан, Орхон, Төв, Увс, Ховд аймгуудын зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байжээ.

Хромын агууламж Говь-Алтай аймгийн төвийн 20 цэгийн 11 цэгт буюу 55 хувьд зөв­шөө­рөгдөх дээд хэмжээнээс 1.1-4.7 дахин их байв. Говь-Алтай, Булган аймгийн төвийн нийт цэгийн хяналт шинжилгээгээр хром, стронцийн дундаж агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэм­жээ­нээс хэтэрсэн байна. Эдгээр айм­гуу­дын өнгөн хөрсөнд хөрс үүсгэгч чулуулгийн үндсэн эрдсээс үүдэлтэйгээр хром, стронци тархсан байх магадлалтай. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас нийслэлийн 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд 88 хувийн нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувьд нь нян, хөгц, мөөг илэрч байна. НЭМҮТ-өөс Улаанбаатар хотын 74 цэгээс жил бүрийн тав болон аравдугаар саруудад дээж авч, хөрсний бохирдлын түвш­нийг судлахад тавдугаар сард хамгийн их бохирдолтой байжээ. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144,992 нүхэн жорлонд өдөрт 90 тонн, сард 2700 тонн, жилд 32871 тонн өтгөн хүнээс ялгарч хуримлагдаж хөрсний бохирдол үүсгэдэг. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа юм. Зуслангийн бүс дэх нүхэн жорлон, шатахуун түгээх станц, хөрс бохирдуулж болзошгүй аж ахуй нэгжүүд, зах, худалдааны төвийн хогийн цэг, ариун цэврийн байгууламжуудын тооллого, судалгааг холбогдох байгууллагаас хийхэд ариун цэврийн байгууламжууд нь стандартын шаардлага хангаагүй, түүнд тавьж байгаа хяналт хангалтгүй байна. ЦУОШГ-аас Улаанбаатар хотын 102 цэгт кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронций зэрэг найман төрлийн хүнд металлын шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээг харвал Да хүрээ, Өгөөмөр зэрэг авто худалдаа үйлчилгээний газрын орчмын хөрсөнд хар тугалганы агууламж 1339 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартаас 13 дахин их гарчээ.

Мөн “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчимд хромын агууламж 1031 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс долоо дахин их байгаа юм. Бас Газар зүй, геодези зураг зүйн газраас Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүргийн хот, тосгон бусад суурин газрын мониторингийн 301 цэгт хийсэн хүнд металлын бохирдлын судалгааг харвал бохирдолгүй 69 цэг, нэг төрлийн элементээр бохирдсон 120 цэг, хоёроос дээш химийн элементээр бохирдсон 112 цэг байна. Зарим эрүүл мэндийн төвийн судалгаа мэдээллээр “Өрхийн эмнэлэгт хандаж буй иргэдийн 65 хувь нь гэдэсний халдварт өвчинд өртсөн хүүхдүүд. Ялангуяа цусан суулга өвчин ихсэж байгаад болгоомжлол төрж байна. Учир нь энэ вирус нь их амархан шингэн алдуулж, хүүхдийг тамирдуулдаг аюултай” гэжээ. Улсын хэмжээнд 393 хогийн төвлөрсөн цэг 8646.3 га талбайг хамруулан шалгасан байна.

Шалгалтаар усны онцгой хамгаалалтын бүсэд 829.4 га талбайг хамарсан 27 хогийн цэг, усны энгийн хамгаалалтын бүсэд 1686.6 га талбайг хамарсан 65 хогийн цэг, эмнэлгийн хог хаягдал хаядаг 91 хогийн цэг, тусгай хамгаалалттай газартай давхцалтай 30.1 га талбайг хамарсан хоёр хогийн цэг, ойн сан бүхий газартай давхцалтай байгаа 1522.1 га газар хамарсан 81 цэг байгаа нь тогтоогджээ.

Иймд хөрсний бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих таван зорилт, 45 арга хэмжээ, 60 дэд арга хэмжээ бүхий “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловс­руулсан ч батлагдаагүй байна. Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам” баталсан байдаг. Гэсэн хэдий ч 91 цэгт эмнэлгийн хог хаягдал буюу аюултай хог хаягдлыг хаясаар байгаа юм. Энэ хэмжээгээр орчны бохирдуулж, хүний эрүүл мэндэд нөлөөлсөөр байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гардаг хог хаягдлыг цуглуулах хадгалах, устгах менежмент хэрэгжихгүй байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх, иргэд хохирч, эмнэлэгт удаан хэвтэх, нэмэлт өвчин авах, халдварт өвчин үүсэх, тархах өндөр эрсдэлтэй юм.

Хөрсний бохирдлын асуудлаар дүгнэхэд Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн хүн амын нягтрал их, хөрс элэгдэл эвдрэлд орсон, хатуу, шингэн хог хаягдлын тээвэрлэлт зайлуулалтын байдал хангалтгүй, гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрс орчныг бохирдуулж улмаар гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлж байна. Мөн шинжилгээгээр илэрсэн хөрсний бохирдол цэг дээр холбогдох байгууллагууд ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм. Хөрсний бохирдолтой холбоотой судалгаа, шинжилгээг БОАЖЯ, ЦУОШГ, Газар зүй, геодези зураг зүйн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нар хийж олон нийтэд танилцуулдаг боловч үүний мөрөөр дорвитой ажил хийлгүй өдий хүрчээ. Ийнхүү хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчин, нянгаас үүдэлтэй чимээгүй “тахал” монголчуудын дунд газар авсаар байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны зургадугаар сарын 03. Даваа. №056 (5974)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Н.Мөнхнасан: Бид зээлээ 200% төлж...
Ордныхны “хувьчилсан” орд буюу...

Хөрсний бохирдол чимээгүй “тахал” тараадаг улирал эхэллээ

Эрдмаа 2024-06-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

8 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

20 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

20 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах