• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!

Сар гаруйн өмнө, хэд хоногийн турш “...Авлигын дагнасан шүүх хэрэгтэй, хэрэггүй” гээд сүрхий хэрэлдэж, хэлэлцсэн. Учир нь, тухайн үед Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Үүндээ Авлигын дагнасан шүүхийн асуудлыг “хавсарган” оруулсан байдаг. Үнэндээ, Авлигын дагнасан шүүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн л дээ. Тэрбээр үүнийгээ 2023 оны арванэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлчихсэн. Тэгэхдээ “...Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монгол Улсад Авлигын дагнасан шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн.

Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцсэн. Тэндээс гишүүдийн анхаарсан гол асуудал нь Авлигын дагнасан шүүх байв. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Нэгдүгээрт, авлигын тусдаа шүүх байгуулъя гэдэг санал Засгийн газраас өргөн бариагүй юм байна. Хаанаас ийм яриа гарчихав аа. Хоёрдугаарт, авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх давж заалдахаар хэлэлцэхээр болж байгаа юм байна” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Энэ тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан. Засгийн газар ийм үүрэг даалгавар авах гэж байгаа юм. Энэ бол Засгийн газрын бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл. Үүнийг УИХ дэмжиж баталж өгөх юм бол Засгийн газар яаралтай ШЕЗ, УДШ-тэй хамтарч ажиллана. Хуульд зааснаар Шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж өргөн барих бололцоогүй” гэсэн. Энэ талаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “...Энэ нь Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй. Монгол Улсад ийм уламжлал бий. Гэхдээ ХЗДХЯ-наас хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэсэн байдаг. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “...Энэ хуульд Авлигын шүүхийн асуудал яг үгээрээ байхгүй ч, тогтоолоор судалъя гэж орж ирж байна. Тэгэхлээр Авлигын шүүх маань өөрөө авлигажихгүй гэсэн баталгаа ер нь хаана байгаа вэ” гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Арваад жилийн өмнө үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг анхан шатын шүүх мөнгө угаах гэмт хэргээр яллаж, давж заалдах шатын шүүхээр гэмт хэрэг биш гэж цагаатгасан. Үүний шалтгаан нөхцөлийг судлахад анхан шатын шүүхэд нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Сүүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ ШЕЗ-өөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт оруулж байсан. Үнэт цаас гэж юу юм бэ, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэдэг чинь юу юм бэ, зарах гэдэг чинь юу юм бэ, яаж явагддаг юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр анхан шатны шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай бүлэг зохион байгуулалттай гэмт үйлдэл оччихоод байж байна. Энэ үйлдэл үндсэндээ гурван тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмчийг, байгалийн баялгийг Ерөнхий сайд нь, сайд нар нь, банк санхүүнүүд нь, хуулийнхан нь оролцоод механизаци хийгээд авчихсан ийм асуудал байхгүй юу. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк нь, Цэцийн гишүүд нь оролцчихсон. Одоо энэ илрээд, шүүх дээр очоод байгаа хэргүүд ийм ердийн хэргүүд байгаа юм. Тийм учраас одоогийн тогтолцоогоор шийдүүлээд авлигыг ялна гэж бодох боломжгүй болчихоод байгаа юм” гэсэн. Ингэж хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх шийдвэрийг тус Байнгын хороо гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцсэн. Чуулган дээр ч Авлигын дагнасан шүүхийн асуудал мөн ялгаагүй гишүүдийн анхаарлын төвд байсан юм. Энэ асуудлаар гишүүдийн олонх нь асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Эцэст нь, санал хураалт явуулж, 68.8 хувиар дэмжсэн. Ингээд асуудал Хууль зүйн байнгын хороонд шилжсэн юм. Түүнээс хойш яг сар хагас болж байна. Энэ хооронд тус Байнгын хороо хоёр удаа хуралдсан. Дээрх хуулийг хэлэлцээгүй. Түүнчлэн УИХ намрын отгон чуулганаа энэ  долоо хоногийн лхагва гаригт хаана. Тэр хүртэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалт гарсан байна. Түүнд нь энэ “Авлигын шүүх”-тэй холбоотой асуудал бичигдээгүй байна. Тэгэхээр ямартай ч энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр тээглэж орхисон байгаа юм. Гэхдээ “...Яагаад” гэдэг нь тодорхойгүйгээр намрын чуулганаас мултарч байх шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
Т.Бадамжунайгийн хэргийг...

“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!

ГАРЬД 2024-01-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!

Сар гаруйн өмнө, хэд хоногийн турш “...Авлигын дагнасан шүүх хэрэгтэй, хэрэггүй” гээд сүрхий хэрэлдэж, хэлэлцсэн. Учир нь, тухайн үед Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Үүндээ Авлигын дагнасан шүүхийн асуудлыг “хавсарган” оруулсан байдаг. Үнэндээ, Авлигын дагнасан шүүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн л дээ. Тэрбээр үүнийгээ 2023 оны арванэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлчихсэн. Тэгэхдээ “...Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монгол Улсад Авлигын дагнасан шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн.

Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцсэн. Тэндээс гишүүдийн анхаарсан гол асуудал нь Авлигын дагнасан шүүх байв. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Нэгдүгээрт, авлигын тусдаа шүүх байгуулъя гэдэг санал Засгийн газраас өргөн бариагүй юм байна. Хаанаас ийм яриа гарчихав аа. Хоёрдугаарт, авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх давж заалдахаар хэлэлцэхээр болж байгаа юм байна” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Энэ тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан. Засгийн газар ийм үүрэг даалгавар авах гэж байгаа юм. Энэ бол Засгийн газрын бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл. Үүнийг УИХ дэмжиж баталж өгөх юм бол Засгийн газар яаралтай ШЕЗ, УДШ-тэй хамтарч ажиллана. Хуульд зааснаар Шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж өргөн барих бололцоогүй” гэсэн. Энэ талаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “...Энэ нь Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй. Монгол Улсад ийм уламжлал бий. Гэхдээ ХЗДХЯ-наас хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэсэн байдаг. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “...Энэ хуульд Авлигын шүүхийн асуудал яг үгээрээ байхгүй ч, тогтоолоор судалъя гэж орж ирж байна. Тэгэхлээр Авлигын шүүх маань өөрөө авлигажихгүй гэсэн баталгаа ер нь хаана байгаа вэ” гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Арваад жилийн өмнө үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг анхан шатын шүүх мөнгө угаах гэмт хэргээр яллаж, давж заалдах шатын шүүхээр гэмт хэрэг биш гэж цагаатгасан. Үүний шалтгаан нөхцөлийг судлахад анхан шатын шүүхэд нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Сүүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ ШЕЗ-өөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт оруулж байсан. Үнэт цаас гэж юу юм бэ, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэдэг чинь юу юм бэ, зарах гэдэг чинь юу юм бэ, яаж явагддаг юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр анхан шатны шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай бүлэг зохион байгуулалттай гэмт үйлдэл оччихоод байж байна. Энэ үйлдэл үндсэндээ гурван тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмчийг, байгалийн баялгийг Ерөнхий сайд нь, сайд нар нь, банк санхүүнүүд нь, хуулийнхан нь оролцоод механизаци хийгээд авчихсан ийм асуудал байхгүй юу. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк нь, Цэцийн гишүүд нь оролцчихсон. Одоо энэ илрээд, шүүх дээр очоод байгаа хэргүүд ийм ердийн хэргүүд байгаа юм. Тийм учраас одоогийн тогтолцоогоор шийдүүлээд авлигыг ялна гэж бодох боломжгүй болчихоод байгаа юм” гэсэн. Ингэж хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх шийдвэрийг тус Байнгын хороо гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцсэн. Чуулган дээр ч Авлигын дагнасан шүүхийн асуудал мөн ялгаагүй гишүүдийн анхаарлын төвд байсан юм. Энэ асуудлаар гишүүдийн олонх нь асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Эцэст нь, санал хураалт явуулж, 68.8 хувиар дэмжсэн. Ингээд асуудал Хууль зүйн байнгын хороонд шилжсэн юм. Түүнээс хойш яг сар хагас болж байна. Энэ хооронд тус Байнгын хороо хоёр удаа хуралдсан. Дээрх хуулийг хэлэлцээгүй. Түүнчлэн УИХ намрын отгон чуулганаа энэ  долоо хоногийн лхагва гаригт хаана. Тэр хүртэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалт гарсан байна. Түүнд нь энэ “Авлигын шүүх”-тэй холбоотой асуудал бичигдээгүй байна. Тэгэхээр ямартай ч энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр тээглэж орхисон байгаа юм. Гэхдээ “...Яагаад” гэдэг нь тодорхойгүйгээр намрын чуулганаас мултарч байх шиг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

8 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

8 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

21 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах