• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баячуудад ээлтэй Хан-Уулын уулзвар

Баячуудад ээлтэй Хан-Уулын уулзвар

Нийслэлийн нэлээд ачаалал ихтэй дөрвөн замын уулзварын нэг бол Хан-Уул дүүргийн 120 мянгат хорооллын өмнөх дөрвөн замын уулзвар. Хотын төвөөс Богд уул, Зайсан толгойг тойрсон баячуудын хороолол орох, хаа хол Нисэх Яармагийн иргэд ажил албандаа ирэх, тарах, зүүн тийш Банзүрх дүүргийн орон сууцны хорооллууд руу зорчих гээд аль аль талдаа хөдөлгөөний эрчим ихтэй ийм л уулзвар.

Уг нь бол энэ уулзвар гэрлэн дохиотой, орчин үеийн техник технологиор бүтээсэн энэ гэрлэн дохио тал талаас ирж байгаа хөдөлгөөнийг ээлжлүүлээд, зохицуулан зүг зүгт нь гаргаад байж болмоор. Ингэх ч гэж өдий төдий хөрөнгө зарцуулан ийм төхөөрөг суурилуулсан баймаар.

Гэтэл ажил цуглах, орой тарах гээд хөдөлгөөн ид эрчимжиж түгжрэл эхэлдэг цагаар энд тээврийн цагдаагийн нэг замын зохицуулагч байнга жижүүрлэнэ.

Чухамдаа гар утас, богино долгионы холбоо барьсан тэр зохицуулагчийн хийж гүйцэтгэх үндсэн үүрэг нь хотын төвөөс Богд уул, Зайсан толгой тойрсон тансаг хороололд амьдардаг дарга нар, баячуудын машиныг түгжрэлд зогсоохгүй түргэн нэвтрүүлэх явдал бололтой.

Өглөөдөө урдаасаа хойшоо, оройдоо хойноос хотын төвөөс урагш чиглэсэн хөдөлгөөнийг л саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Харжээ байхад тэр холбоо РАЦ нь шажигнаад нэг дуугарвал л нөгөө шидэт дохиураа өргөөд л баруун, зүүн урсгалаа хаагаад зөвхөн урагшаа, хойшоо хөдөлгөөнийг явуулж эхэлнэ. Бодоход хэн нэгэн нь “наанаас чинь тэр даргын авгай харих гээд явж байгаа шүү, хөдөлгөөнөө зохицуулаад түгжрүүлэхгүйхэн шиг өнгөрүүл” гэсэн үүрэг өгдөг бололтой. Хойш урагшаа зорчих замаар том том жипүүд харваж өнгөрөөд л, баруун талаас өнөө нийслэлийн түгжрэлийг бууруулах зориулалттай шугамын автобусууд ногоон гэрэл нэг, хоёр, гурван удаа ассан ч зогссоор л байна. Нисэх, Яармаг, ТЭЦ гээд баруун талаас ирдэг автобус нь ч олон. Ийм болохоор энэ замаар зорчигсдын ихэнх нь хол зам туулж ажил албандаа очиж, орой яаран яаран гэр орноо зүглэнэ.

Уг нь бол энэ замаар өнөө өөрсдийгөө тэнгэрийн хаан гээд бодчихсон, хөндлөн урсгалууд бүү хэл, бүх чигэлийн замыг хааж байгаад, элдэв дохио хангинуулаад давхидаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь явдаггүй.

Гэсэн атлаа баячууд, хурган дарганцаруудын авгай хүүхдэд тал засч зөвхөн тэднийг өглөө ажил албанд нь,  орой гэрт нь түргэн хүргэхийн төлөө шидэт дохиур барьсан нэг хүнийг өглөө оройд тэнд зогсоон, өдий төдий олон хүнийг чирэгдүүлэн ажил албанаас нь хоцроож, оройд гэр орондоо очих цагаас нь хумсалж байх хэрэг Тээврийн цагдаагийнханд байх ёстой гэж үү.

Нөгөө талаас нь харвал тэртэй тэргүй гэрлэн дохио байсаар байтал тэнд нэг хүнийг халуун нар, хүйтэн бороо, цаснаар зогсоон алсын холбоогоор үүрэг өгөн чилээх ямар ч хэрэгтэй юм, яахав цалин авдаг ажил албаа л гүйцэтгэж байгаа юм гэх үү дээ.

Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол хүн бүр тэгш эрхтэй баймаар. Хаа тэртээ нисэхэд ажиллаад орой орон гэрээдээ, хэдэн хүүхдээдээ  яаран яаран автобусанд суугаад явж байгаа  хүн, том том жип унасан дарганцрууд, тэдний  авгай нартай ижил тэгш эрхтэй баймаар.

Гэтэл яахаараа нэг хэсэг нь  орон гэртээ харихын тулд цагдаа нараар зохицуулуулан улаан гэрэл дундуур давхиад өнгөрдөг, нөгөө зарим нь болохоор ногоон гэрэл асчихаад байхад л “яагаад явахгүй байгаа юм бол” гээд сууж байх ёстой гэж.

Тээврийн цагдаагийнхан хүнийг алагчлан үзэж дарга нар, тэдний авгай хүүхдэд тал засахаа болиод зүгээр л гэрлэн дохиогоор нь зорчуулчих л даа. Нийслэлд гэрлэн дохиогүй, орой өглөөдөө “ар монголын чагтан түгжээ” үүсдэг уулзвар гарц бишгүй нэг байхад наад зохицуулагчдаа тэнд зогсоовол дээр баймаар.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны есдүгээр сарын 20. Лхагва. №148 (5876)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын...
Д.Зоригт: Тавантолгой 19 тэрбум...

Баячуудад ээлтэй Хан-Уулын уулзвар

ӨЛЗИЙБАЯР 2023-09-20
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Баячуудад ээлтэй Хан-Уулын уулзвар

Баячуудад ээлтэй Хан-Уулын уулзвар

Нийслэлийн нэлээд ачаалал ихтэй дөрвөн замын уулзварын нэг бол Хан-Уул дүүргийн 120 мянгат хорооллын өмнөх дөрвөн замын уулзвар. Хотын төвөөс Богд уул, Зайсан толгойг тойрсон баячуудын хороолол орох, хаа хол Нисэх Яармагийн иргэд ажил албандаа ирэх, тарах, зүүн тийш Банзүрх дүүргийн орон сууцны хорооллууд руу зорчих гээд аль аль талдаа хөдөлгөөний эрчим ихтэй ийм л уулзвар.

Уг нь бол энэ уулзвар гэрлэн дохиотой, орчин үеийн техник технологиор бүтээсэн энэ гэрлэн дохио тал талаас ирж байгаа хөдөлгөөнийг ээлжлүүлээд, зохицуулан зүг зүгт нь гаргаад байж болмоор. Ингэх ч гэж өдий төдий хөрөнгө зарцуулан ийм төхөөрөг суурилуулсан баймаар.

Гэтэл ажил цуглах, орой тарах гээд хөдөлгөөн ид эрчимжиж түгжрэл эхэлдэг цагаар энд тээврийн цагдаагийн нэг замын зохицуулагч байнга жижүүрлэнэ.

Чухамдаа гар утас, богино долгионы холбоо барьсан тэр зохицуулагчийн хийж гүйцэтгэх үндсэн үүрэг нь хотын төвөөс Богд уул, Зайсан толгой тойрсон тансаг хороололд амьдардаг дарга нар, баячуудын машиныг түгжрэлд зогсоохгүй түргэн нэвтрүүлэх явдал бололтой.

Өглөөдөө урдаасаа хойшоо, оройдоо хойноос хотын төвөөс урагш чиглэсэн хөдөлгөөнийг л саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Харжээ байхад тэр холбоо РАЦ нь шажигнаад нэг дуугарвал л нөгөө шидэт дохиураа өргөөд л баруун, зүүн урсгалаа хаагаад зөвхөн урагшаа, хойшоо хөдөлгөөнийг явуулж эхэлнэ. Бодоход хэн нэгэн нь “наанаас чинь тэр даргын авгай харих гээд явж байгаа шүү, хөдөлгөөнөө зохицуулаад түгжрүүлэхгүйхэн шиг өнгөрүүл” гэсэн үүрэг өгдөг бололтой. Хойш урагшаа зорчих замаар том том жипүүд харваж өнгөрөөд л, баруун талаас өнөө нийслэлийн түгжрэлийг бууруулах зориулалттай шугамын автобусууд ногоон гэрэл нэг, хоёр, гурван удаа ассан ч зогссоор л байна. Нисэх, Яармаг, ТЭЦ гээд баруун талаас ирдэг автобус нь ч олон. Ийм болохоор энэ замаар зорчигсдын ихэнх нь хол зам туулж ажил албандаа очиж, орой яаран яаран гэр орноо зүглэнэ.

Уг нь бол энэ замаар өнөө өөрсдийгөө тэнгэрийн хаан гээд бодчихсон, хөндлөн урсгалууд бүү хэл, бүх чигэлийн замыг хааж байгаад, элдэв дохио хангинуулаад давхидаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь явдаггүй.

Гэсэн атлаа баячууд, хурган дарганцаруудын авгай хүүхдэд тал засч зөвхөн тэднийг өглөө ажил албанд нь,  орой гэрт нь түргэн хүргэхийн төлөө шидэт дохиур барьсан нэг хүнийг өглөө оройд тэнд зогсоон, өдий төдий олон хүнийг чирэгдүүлэн ажил албанаас нь хоцроож, оройд гэр орондоо очих цагаас нь хумсалж байх хэрэг Тээврийн цагдаагийнханд байх ёстой гэж үү.

Нөгөө талаас нь харвал тэртэй тэргүй гэрлэн дохио байсаар байтал тэнд нэг хүнийг халуун нар, хүйтэн бороо, цаснаар зогсоон алсын холбоогоор үүрэг өгөн чилээх ямар ч хэрэгтэй юм, яахав цалин авдаг ажил албаа л гүйцэтгэж байгаа юм гэх үү дээ.

Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол хүн бүр тэгш эрхтэй баймаар. Хаа тэртээ нисэхэд ажиллаад орой орон гэрээдээ, хэдэн хүүхдээдээ  яаран яаран автобусанд суугаад явж байгаа  хүн, том том жип унасан дарганцрууд, тэдний  авгай нартай ижил тэгш эрхтэй баймаар.

Гэтэл яахаараа нэг хэсэг нь  орон гэртээ харихын тулд цагдаа нараар зохицуулуулан улаан гэрэл дундуур давхиад өнгөрдөг, нөгөө зарим нь болохоор ногоон гэрэл асчихаад байхад л “яагаад явахгүй байгаа юм бол” гээд сууж байх ёстой гэж.

Тээврийн цагдаагийнхан хүнийг алагчлан үзэж дарга нар, тэдний авгай хүүхдэд тал засахаа болиод зүгээр л гэрлэн дохиогоор нь зорчуулчих л даа. Нийслэлд гэрлэн дохиогүй, орой өглөөдөө “ар монголын чагтан түгжээ” үүсдэг уулзвар гарц бишгүй нэг байхад наад зохицуулагчдаа тэнд зогсоовол дээр баймаар.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны есдүгээр сарын 20. Лхагва. №148 (5876)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

21 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах