• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дорноговийн Баянбогд хайрханыг тусгай хамгаалалтад авахаар болжээ, Сүхбаатарын таван голын ундаргыг яах вэ?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ” -

Аймгуудад ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Дорноговь аймагт очиход нь нутгийнхан “Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы  орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлуулах” саналыг тавьжээ. Харин Ерөнхий сайд “Баянбогд хайрханы асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, Улсын тусгай хэрэгцээнд авна” гэсэн байна. Өмнө нь Ховдод ажиллаж ирээд Халзан Бүрэгтэйн асуудлаар Засгийн газрын шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Баянбогд хайрханыг улсын хамгаалалтад авах нь бараг тодорхой болж байх шиг байна.

Тэгвэл Сүхбаатар аймагт яг ийм жишээ бий. “Монгол Ураниум Ресурс” ХХК, түүний охин компани гэх “Эрээн толгой” ХХК-ийн лиценз бүхий Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын үйл ажиллагааны хөлд үрэгдэж буй Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын ундарга ширгэх аюулд өртсөн.

Энэ талаар нутгийнхан тэмцсээр ирсэн ч үр дүнд хүрэхгүй л байна. Тэр ч байтугай хоёр жилийн өмнө “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн лиценз Таван булшны хөндий, Зотол хан уулын бэл зэрэг олон газрыг хамарсан” гээд “Өв соёл, түүх дурсгалыг минь авраач” хэмээн уриалга гарган, жагссан. Тэгээд ч үр дүнд хүрээгүй.

Ер нь бол Сүхбаатарынхан энэ лицензийг “Дарьгангын байгалийн цогцолбор газрын хилийн бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна” хэмээн лицензийг нь цуцлуулах саналыг олон жилийн өмнөөс тавьж байгаа юм.

Тиймээс Ерөнхий сайдын Ховд, Дорноговь аймгуудад хэрэгжүүлсэн шийдвэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутагт хэрэгжих үү. Ийм асуултыг нутгийнхан тавьж эхэллээ.

Нөгөөтэйгүүр, “Монгол Ураниум Ресурс” ХХК -ийнхан өчигдрийн ураны Х лицензээ яаж өнөөдрийн хүрэн нүүрсний А лиценз болж хувиргасан талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. 2018 оны турш шүүхээр ноцолдсон ч анхан болон хяналтын шатны шүүх түүнийг нь зөвшөөрөөгүй байдаг. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан 2019 он гаргаад дахин шүүхэджээ. Тэд нэхэмжлэлдээ “2011 оноос эхлэн хайгуулын ажлыг явуулж жил бүр тайлан гаргахад тухайн хайгуулын талбайгаас нүүрсний нөөц илэрч байсан. ...Энэ талаараа жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө боллн тайланд тусгаж, холбогдох төрийн байгууллагад танилцуулж, батлуулж ирсэн. Манай компани хүрэн нүүрсний ашиглалтын лиценз гаргуулахаар2018 оны зургадугаар сарын 27-нд АМГТГ-ын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан. Мөн оны долдугаар сарын 24-нд хайгуулын болон ашиглалтын лицензийн асуудлыг шийдвэрлүүлэхээр АМГТГ-ын дарга, тус газрын Кадастрын хэлтэст хүсэлт хүргүүлсэн боловч ашиглалтын лиценз гаргаж өгөөгүй байна. Бас “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ны 17/29 тоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-ний 18/39 албан бичгээр ураны хайгуулын лицензийн бүртгэлийг өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлтээ удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байна” гэжээ.

Энэ нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 12-нд хэлэлцжээ. Тус шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүсэн байна.

Энэ хуралдаанд нэхэмжлэгч  “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өмгөөлөгч “ЦЭГ татан буугдсан тул бид АМГТГ-тай харьцаж байсан. Бидний олон тэрбум төгрөгийн хайгуулын ажлын зардал, улсын төсөвт төлсөн татвар хураамж, байгууллагын ажилчдын хөдөлмөр зэрэг бүгдийг үгүйсгэсэн. Үгүйсгэхдээ хуулийн зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлийг хэлдэг. Хуульч бидний хувьд хуулийн зохицуулалт хангалттай гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа АМГТГ-т танайх лицензээ уран болон бусад гэж ангилж байгаа юм уу гэсэн утгатай албан тоот явуулахад “Үгүй. Бид ангилдаггүй” гэж хариу ирүүлсэн. Ийм хариу өгчихөөд одоо үндэслэлгүйгээр ашиглалтын лиценз олгохгүй байгааг бид хүнд суртал гэж үзэж байна. Хүнд суртал цаашлаад олон том үр дагаврыг үүсгэдэг. Өнөөдрийг хүртэл АМГТГ-аас ашиглалтын лицензийг “Монгол Ураниум Ресурс” ХХК-д олгохгүй байна. Үүнээс болж маш их хэмжээний хохирол хүлээсэн. Төрийн захиргааны байгууллага хууль бусаар “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Харин хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ЦЭГ-ын чиг үүрэг АМГТГ-т шилжин ирснээр “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн Ц-0033 дугаар бүхий лиценз нь АМГТГ-ын кадастрын бүртгэлийн системд XV-018... дугаараар бүртгэгдсэн. Лицензүүдийн бүртгэл бүгд XV- гэж явж байгаа боловч дотроо цацраг идэвхт ашигт малтмал, ердийн ашигт малтмал гэсэн хоёр янз байгаа. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгосон ураны хайгуулын лицензтэй талбай дээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хүрэн нүүрс олборлох хууль зүйн үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лицензийг эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Ийм учраас “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын лицензийн талбай дээр л ураны ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй. Ердийн журмаар өргөдөл гаргах ёсгүй. Шууд ашиглалтын лиценз олгох зохицуулалт байхгүй учраас манай байгууллагын зүгээс “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас ашиглалтын лиценз хүсэж гаргасан 2016 оны зургадугаар сарын 27-ны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн” гэжээ.

Шүүх бүрэлдэхүүний тухайд “Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэс нь ийнхүү “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үндэслэлээ тус компани анхнаасаа ураны хайгуулын лицензтэй байсан тул хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй, ураны болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул ураны хайгуулын лицензтэй талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1 дэх заалтаар ураны хайгуулын лиценз эзэмшигчид хайгуулын талбайн хилийн дотор уранаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайхыг үүрэг болгожээ. Түүнчлэн ЦЭГ татан буугдсанаас хойш уг захиргааны байгууллагын эрх, үүргийг залгамжлан авсан АМГТГ-ын Кадастрын хэлтэс “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн 2017 оны хайгуулын ажлын тайланг 2018 онд хүлээн авч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүрэн нүүрсний ордыг нөөцөд хүлээн авсан зэрэг үйл баримтаас үзвэл XV-018... дугаартай лицензийн талбайд хүрэн нүүрсний хайгуул хийхийг зөвшөөрсөн байна. Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарласан зохицуулалт байхгүй байна. “Монгол Ураниум Ресурс” ХХК нь ураны хайгуулын XV-018... тоот лицензийн талбайд хүрэн нүүрсний хайгуулын ажил явуулж, журмын дагуу хайгуулын тайлан гаргаж өгч байсан. Нөөцийг судлан тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийг хүлээлгэн өгч бүртгүүлсэн. Ашигт малтмалын хайгуулын ажилд хөрөнгө зарцуулсан байна. Өөрийн үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг нэн түрүүнд хүртэхээр дараагийн үйл ажиллагаа явуулах эрхийг авах эрхтэй байна. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зөвхөн ураны лиценз хүссэн этгээдэд тавигдах шаардлага байна. “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн хувьд дээрх төрлөөс өөр. Энэ тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүсэж байгаа тул Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын лиценз авахад тавигдах шаардлага буюу мөн хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэсэн заалт нэхэмжлэгчид нэгэн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрс хайх явцад уран илрүүлж, түүнийг ашиглахаар бол  тусгай шаардлага тавигдах болохоос биш, уран хайх явцад хүрэн нүүрс илрүүлбэл лиценз олгох эрхтэй захиргааны байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж л байвал олгох үүрэгтэй. Иймд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн XV-018... дугаартай хайгуулын лиценз бүхий талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гээд 128/ШШ2019/0165 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин: 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)

Өдрийн сонин: 2023.09.11 ДАВАА № 169 (7289)

Өнөөдөр сонин: 2023.09.11 ДАВАА №177 (7736)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Шүүхийн танхимаас
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Малчдыг эрүүлжүүлэх мастер...

Дорноговийн Баянбогд хайрханыг тусгай хамгаалалтад авахаар болжээ, Сүхбаатарын таван голын ундаргыг яах вэ?!

Kuzmo 2023-09-11

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: Нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар шилжүүлэв

3 цагийн өмнө өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

3 цагийн өмнө өмнө

Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

3 цагийн өмнө өмнө

6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

8 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

8 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

10 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

10 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

11 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

12 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

12 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

12 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

13 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

8 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

2026-01-27 өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах