• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Малчдыг эрүүлжүүлэх мастер довтолгоо

Малчдын амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрийн онцлогийг ерөнхийд нь нийтээрээ гадарлана. Гэхдээ тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй идэвх, алив өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаарх  мэдлэг, ойлголт, хандлага огт өөр түвшинд байгааг анхаарч хөнддөг нь цөөн. Бүр ажил хэрэг болгодог нь тун чиг ховор байв. Гэтэл ходоодны архаг үрэвсэл тусчихаад аюулхай дээр нь өвдсөөр байхад огт тоохгүй байх нь хэвийн үзэгдэл болтлоо ужгирчээ гэдгийг эрт илрүүлэгээр оношилжээ. Энэ бол зөвхөн нэг аймагт л гэхэд хэдэн мянгаар тоологдох наад захын асуудал болсон байна. Мөн элэг, бамбай, умайн хүзүүний хавдар зонхилон илэрч, зарим нь хагалгаа, элэг шилжүүлэн суулгахдаа тултал хүндэрсэн байжээ.Цаашлаад 50 жил мал маллахдаа албадлага, шахалт шаардлагаар анх удаа эмнэлгийн бараа харж байгаа кейс нэлээдгүй байгааг шогшрох хүн цөөнгүй таарлаа. Тиймээс Монголын төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн эрт илрүүлгийн хөтөлбөр зөвхөн хэн нэгний өвчнийг оношлох эсвэл өвдөхөөс нь урьдчилан сэргийлэхээс гадна хүн амын дунд томоохон орон зайг эзэлж буй хөдөөний иргэдийн хандлагыг өөрчилж буйгаараа дэвшил авчирч байна.

Эрт илрүүлэг бол цар тахлын дараа хүн амаа эрүүлжүүлэх хамгийн үр дүнтэй цогц арга хэмжээ. Гагцхүү 3.5 сая иргэний эрүүл мэндийн түүхийг цуглуулсан энэ дата мэдээлэлд зөв анализ хийвэл дараагийн арга хэмжээг оновчтой тодорхойлох маш том бааз суурь бүрдэж буйг ДЭМБ онцолж, үнэлсэн билээ.

Төв сууринтай харьцуулбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр тусмаа урьдчилан сэргийлэх идэвх нь сул байдаг малчдад эрт илрүүлэг хөтөлбөр хэрхэн хүрч үйлчилж буйг сурвалжлахаар Эзэн Чингис хааны өлгий нутгийг зорьсон юм.

Ингэхдээ зөвхөн аймгийн төв гэлтгүй сум, баг, даатгал, иргэн хоорондын уялдаа холбоог харуулахыг зорьж тал бүрийн эх сурвалжтай уулзахыг  чухалчиллаа.

Хэнтий аймаг өнөөдрийн байдлаар 250 гаруй мянган иргэнээ эрт илрүүлэгт хамруулсан байна. 35 өвчний ангиллаар дүн шинжилгээ хийхэд ходоодны архаг үрэвсэл, шарх хамгийн их хувийг эзэлж буй. Дараагийнх нь бамбай булчирхайн хоргүй зангилаа, жингийн илүүдэл аж. 0-5, 6-17 насанд талаас илүү хувь нь шүд цооролтой. Нэг хүүхдийн 3-4 шүд цоорсон тохиолдол цөөнгүй гэсэн мэдээллийг аймгийн эрүүл мэндийн газраас бидэнд өглөө. Аймаг иргэдээ эрт илрүүлэгт хамруулахын тулд олон ч арга туршиж байгаа талаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр “Бид хуваарь гаргаад 18 сум, таван тосгоны иргэдээ аймаг дээр авчирч үзлэгт хамруулсан. 14 хоногт нэг сумаас 250 гаруй иргэнийг үзэж байна. Харин 0-5, 6-17 насныхыг сум өөрөө үзлэгт хамруулж байна. 

Дөрвөн суман дээр явуулын үйлчилгээгээр очиж ажилласан. Эмэгтэйчүүдэд хөх, умайн хүзүү, элэгний хавдрын эрт илрүүлэг оношилж байгаа нь ач холбогдолтой. Үнэнийг хэлэхэд амаржихдаа л эмнэлэгт ирснээс хойш үйлчилгээ аваагүй эмэгтэйчүүд байна. Эрчүүдийн хэнэггүйтэй ярилтгүй.Зөвхөн эрт илрүүлгийн хүрээнд элэгний тав, ходоодны гурав, умайн хүзүүний хоёр, бамбайн булчирхайн нэг хавдар илэрсэн. Япон, Монголын эмнэлэгтэй хамтраад элэг тайрах таван мэс засал хийсний хоёр нь эрт илрүүлгийнх. Эмч нар маань ч чадавхижиж туршлага хуримтлуулж байна. Ер нь эрт илрүүлэг дан ганц эрүүл мэндийн байгууллага биш төрийн бүх шатныхан  уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг харууллаа. Мөн зөв жишиг болж байна” гэлээ. Харин аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч Б.Энхболор “Бид ямар нэг чирэгдэл, хүлээлтгүйгээр хуваарь гаргаад үйлчилж байгаа. Хавдар нь сүүлийн шатанд оношлогдсон, хагалгаанд орж хими эмчилгээндээ ороод бүрэн хянагдаж байгаа иргэд ч бий. Ходоодны архаг өвчлөл малчдад илүүтэй зонхилж байгаа нь тэдний амьдралын хэв маягтай холбоотой. Зөвлөгөө мэдээлэл аваад иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна” гэв.

МАЛЧИД ДААТГАЛАА 15 МИНУТЫН ДОТОР ТӨЛӨӨД ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

Хоёр жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 40 гаруй тэрбум төгрөгийг даатгалын сангаас гаргажээ. Тухайлбал, элэг шилжүүлэхэд 100 гаруй сая, элэгний хагалгаанд ороход таван сая төгрөгийг даатгалаас үнэ төлбөргүй өгдөг. Энэ нь нэг талдаа төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалж буй хэлбэр бол нөгөө талдаа даатгал төлөх үүргээ биелүүлэх хөшүүрэг болж байна. Тэр дундаа малчид эрүүл мэндийн даатгалаа төлөхдөө хойрго. Сум, багаас нь удаа дараа албадаж хүчлээд ч арайхийж ажил төрлөө зохицуулаад зав гаргаад иртэл даатгалаа төлөөгүй бол үйлчилгээ авч чадахгүй. Энэ тохиолдолд хэрхэх талаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга С. Хэнчмэдэхгүйгээс тодруулахад “Цахим шилжилтийн үр дүнд и баримтаар шимтгэлээ төлөхөд 15 минутад мэдээлэл шинэчлэгдэж байгаа. Харин суман дээрээ төлсөн бол 24-48 цагийн дараа төлөгдсөн гэсэн мэдээлэл орж ирдэг. Манай даатгалын хэлтэс эрт илрүүлэгт одоогоор 350 гаруй сая төгрөг зарцуулаад байна” гэлээ. Биднийг даатгалын хэлтсээс мэдээлэл авахтай зэрэгцээд Биндэр сумын иргэд и баримтаар 15 минутад шимтгэл төлөөд гарч байхтай таарав. Тэд сумынх нь малчин М.Пүрэв хоёр ч туслах малчныхаа гэр бүлийн хүмүүсийн  даатгалыг сүүлийн таван жилээр нь төлж эрт илрүүлэгт хамруулсан талаар ярилаа. Энэ нь бусдад жишиг болохуйц санаачилга болсныг хүмүүс онцолж байв. Мөн зун оюутан хүүхдүүд ирэхэд арын ажлаа үлдээгээд ойр тойрныхноороо нийлж эрт илрүүлэгтээ хамрагдсан. Хөдөөд соёлын довтолгоо гэдэг шиг эрт илрүүлгийн довтолгоо явагдаж байна. Нэгэнтэйгээ уулзахдаа хамгийн түрүүнд эрт илрүүлэгтээ ороо юу гэж асуудаг боллоо хэмээн холын сонин сонирхуулаад амжлаа. Малчид эрүүл мэнддээ анхаарахын тулд энэ мэт зүтгэл, санаачилга гаргаж буй үлгэрлэл бусад сумдад тарж буй гэнэ.

БАГИЙН ХУРЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ БОЛГОНО

 Орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулахын тулд аймаг, сум, багийнхан нийтээрээ “хөдөлж” буйг сурвалжлагын үеэр таньж мэдлээ. Ингэхдээ эмч, нийгмийн ажилтан, Засаг дарга, айл саахалтаараа нийлээд малчдыг эрүүлжүүлэхээр зай завсаргүй довтолж буй аж. Тэр дундаа Хэнтий аймгийнхан ёстой л байж болох бүхий л арга замыг ашиглаж мастер төлөвлөгөө боловсруулжээ. Эрч нь улам л чангарна уу гэхээс сулрахгүй бололтой. Нэг ёсондоо малчдын хэнэггүй, завгүй занг нам дарсан хэрэг.

Бидний дараагийн уулзсан хүн бол иргэдээ эрт илрүүлэгт хамруулахын тулд сум, багийн Засаг дарга нартай бараг өдөр болгон уулзаж байна хэмээн инээмсэглэх  Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга А.Батбаатар. Тэрбээр “Аймагт үзүүлэх хуваарийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн. Эрт илрүүлэг үр шим, цар хүрээний хувьд оновчтой шийдэл. Ялангуяа, малчдад илүү их өгөөжөө өгч байна. Анх удаа ингэж өргөн далайцтай хийж байгаа болохоор анхаарах асуудал ч байна. Сумын эмнэлэгт тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг сайн бэлтгээд өгөх юм бол эрүүл мэндийн салбар илүү үр дүнтэй ажиллаж болохоор байгааг эрт илрүүлэг харууллаа. Заавал лавлагаа шатлал руу явах шаардлагагүй. Бид зөвхөн аймаг гэлтгүй Улаанбаатар хотын улсын томоохон хоёр эмнэлэг, хувийн нэг эмнэлэгтэй хамтарч сумандаа эрт илрүүлгийн явуулын үйлчилгээ хийхээр ярилцаж байна” гэв.

Харин Дэлгэрхаан сумын нэгдүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Н.Мөнхтуяа “Сошиал сүлжээ малчдад тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй учраас хамгийн түрүүнд бидэнд ханддаг. Тэр хэрээр биечлэн, утсаар гээд байж болох арга хэлбэрээр лавлагаа мэдээллийг өгч байна. Нэн тэргүүнд эрсдэлтэй бүлэг, малчдыг эрт илрүүлэгт хамруулахаар баг, тосгоны хурал зөвлөгөөн болгон дээр очиж мэдээлэл өгч, танилцах хуудас тараан нэлээдгүй шахаж шаардаж байна л даа. Үр дүнд нь өвдөхгүй л бол эмнэлэг явахгүй гэсэн хандлага баг багаар өөрчлөгдөж  байгаа. Ямар ч байсан малчид маань айл саахалтаараа нэгнийхээ арын ажлыг дааж үлдэх, хэсэг хэсгээрээ зохион байгуулалтад ороод үзүүлж харуулья гэдэг болсон шүү” хэмээн урам зориг дүүрэн ярьж байна. 

Аймгийн эрүүл мэндийн газраас сум, баг, малчны гэр бүл хүртэл хамтарч ажиллах дараагийн мастер довтолгоогоо хийхээр бэлтгэж байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр “Суман дээр нь очоод баг багаар нь хуваарь гаргаж үзнэ. Багийн дарга, сумын эмч, нийгмийн ажилтантай маш сайн тулж ажиллахаас аргагүй. Баг дээр нь очоод эрүүл мэндийн өдөрлөг хийсэн ч болохгүй зүйлгүй. Багийн хуралд малчид их идэвхтэй хамрагддаг юм билээ. Үүнийг нь ашиглах хэрэгтэй. Яахав, ходоодны дурантай холбоотойгоор бага зэрэг удааширч буй асуудал бий. Ходоодны дуран өндөр өртөгтэй. Тээвэрлэх, ариутгахаас эхлээд хүндрэл бий. Нэг дуранг 30 минут ариутгана. Гэхдээ хувийн хэвшилтэй хамтраад зарим сумандаа хийж үзэхэд нэлээд хүнийг хамруулж чадсан. Мөн сумдадаа ходоодны дурангийн эмч бэлтгэж байна. Бидэнд зөөврийн дуранг ариутгалтай нь шийдээд өгдөг бол жилийн дотор л хүмүүсээ үзчихээр байгаа юм” хэмээн ярив. Ийнхүү тэд алдаа, оноон дээрээ тулгуурлаад ажлаа улам чамбайруулах гарц шийдлээ ч олж харжээ. Тун удалгүй Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвтэй хамтраад сумдаа дөрвөн бүс болгон дараагийн их аян нь эхлэх ажээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 179 (7164)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Дорноговийн Баянбогд хайрханыг...
Sansar MMC Energy баг гуравдугаар байрт...

Малчдыг эрүүлжүүлэх мастер довтолгоо

УЯНГА 2023-09-11

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах