• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нөөцийн мах нь хурганы гулууз

Улсын хэмжээнд 70 орчим сая мал бэлчиж байхад төв суурин газруудад мах магнаг болж жилийн жилд хавар, зунаар мах ховорддогоос Засгийн газар, ХХААХҮЯ жилийн жилд зохион байгуулж компани аж ахуйн нэгжүүдээр нөөцийн мах бэлтгүүлэн худалдаанд гаргадаг болоод байгаа. 

Энэ арга хэмжээнд зориулж нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжид 130,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай олгож зээлийн нийт хүүгийн 10,5 хувийн хөнгөлөлт үзүүлэн хүн амын хүнсний хангамжид нэмэр болгодог. 

Энэ онд мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгж нийт 53,3 тэрбум төгрөгөөр 7858,6 тонн мах бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Нөөцийн махыг хонины мах 8600, ямааны махыг 6400 төгрөгөөр нийслэл хотод гэхэд л дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд худалдаалж байгаа юм.

Махны үнэ зах зээл дээр тэнгэрт хадаж ард иргэдэд дарамт болж байгаа энэ үед хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд ард иргэд сэтгэл хангалуун байгаа ч бас сэтгэл дундуур байх зүйл байгааг хэлж байна. 

Төр засаг ард иргэдийнхээ төлөө санаа тавьж мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон итгэл хүлээлгэж байхад мах бэлтгэгчид маань мал эрх биш тарга тэвээрэг авчихсан байдаг халуун намраар туранхай төлөг борлон бэлтгэж нийлүүлж байгаад  иргэд бухимдалтай байна. 

Хоёр гулууз тавиад жигнэхэд 21 кг татаж байгааг харсан иргэд “Арай ч дээ, энэ чинь хурга ишиг биш үү. Төлөг хэчнээн туранхай байхад ядаж 16-17 кг татах биш үү” хэмээн уулга алдаж өөр зуураа гайхан ярилцаж байна.

Цаг зуншлагаас болоод зарим аймаг сумын нутагт мал тарга хүч сайн аваагүй байж болох ч мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгж малчдаас худалдан авч байгаа малынхаа доод жинг тогтоож, хяналт тавин авч байхгүй бол монголчууд, ялангуяа малчдын хэлдгээр малын амины гарз болж байгаа юм биш биз. Мал мах бэлтгэх аймаг сумдыг нь ХХААХҮЯ-наас зааж өгдөг л юм биш бол цаг зуншлага гайгүй байсан аймаг сумдыг сонгож махаа бэлтгэдэг баймаар. Нөөцийн мах зарж байгаа цэгүүдэд нь л гэхэд тухай компани аж ахуйн нэгжүүдээс хэд хэдэн хүн ажиллахын зэрэгцээ албаны байрын хүн “нөөцийн мах худалдаалж эхэллээ” гээд зураг хөрөг аваад явж байх юм. Үүн лүгээ мах бэлтгэх явцад нь бас ингэж хяналт тавьж, бэлтгэлд авах мал махны доод хэмжээ жинг тогтоон шаардлага тавьж ажиллабал хэн л  хурга ишиг нядлаад ирэх вэ дээ. 

Тендерээ шалгаруулж, зээл тусламжаа олгон, хөнгөлж байгаа ХХААХҮЯ, холбогдох бусад байгууллагууд ч гэсэн зүгээр л нэг тендер шалгаруулж, “эднийх төдий тонн мах бэлтгэнэ”, “бүгд нийлээд хавар зундаа хэдэн хотын минь иргэдэд хүрэлцээтэй” гээд тайвшран мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ мах бэлтгэж байгаа ажлын явцад хяналт тавьж шаардлага хүргүүлж ажиллахгүй, бэлтгэсэн махны нь ерөнхий нийт дүнг  харгалзан “за юутай ч энэ жилийн зорилтоо биелүүллээ, хавар зун ард иргэдийнхээ амыг хаах махтай боллоо” гэж тайвшраад байвал бэлтгэж байгаа мах маань чанарын хувьд жилээс жилд муудаад байгаа юм биш байгаа. 

Хадгалалтын хувьд ч гэсэн яам тамгын газар анхаарч байнгын хяналт тавьж байхгүй бол саяхан нөөцийн махны гулууз дотор хулгана үүрлэчихсэн хөеө нь байна гээд  олон нийтийн сүлжээнд зурагтайгаа явж байсныг хэлэх юун.

Манай эрхэм дээдэс, баячууд гадаадын тансагчуулыг дуурайн зөөлөн махтай хэмээн тугал хурганы мах иддэг гэдэг ч малчин монголчууд, ард иргэд маань бол арай ч хурга ишигний мах ид­дэгтээ тулаагүй л байх шиг. 

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

2023 оны зургадугаар сарын 19. Даваа. №105 (5833)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Э.Макроныг хөнөөхөөр оролдсон...
Өчигдөр согтуугаар тээврийн...

Нөөцийн мах нь хурганы гулууз

ӨЛЗИЙБАЯР 2023-06-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нөөцийн мах нь хурганы гулууз

Улсын хэмжээнд 70 орчим сая мал бэлчиж байхад төв суурин газруудад мах магнаг болж жилийн жилд хавар, зунаар мах ховорддогоос Засгийн газар, ХХААХҮЯ жилийн жилд зохион байгуулж компани аж ахуйн нэгжүүдээр нөөцийн мах бэлтгүүлэн худалдаанд гаргадаг болоод байгаа. 

Энэ арга хэмжээнд зориулж нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжид 130,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай олгож зээлийн нийт хүүгийн 10,5 хувийн хөнгөлөлт үзүүлэн хүн амын хүнсний хангамжид нэмэр болгодог. 

Энэ онд мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгж нийт 53,3 тэрбум төгрөгөөр 7858,6 тонн мах бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. Нөөцийн махыг хонины мах 8600, ямааны махыг 6400 төгрөгөөр нийслэл хотод гэхэд л дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд худалдаалж байгаа юм.

Махны үнэ зах зээл дээр тэнгэрт хадаж ард иргэдэд дарамт болж байгаа энэ үед хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд ард иргэд сэтгэл хангалуун байгаа ч бас сэтгэл дундуур байх зүйл байгааг хэлж байна. 

Төр засаг ард иргэдийнхээ төлөө санаа тавьж мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон итгэл хүлээлгэж байхад мах бэлтгэгчид маань мал эрх биш тарга тэвээрэг авчихсан байдаг халуун намраар туранхай төлөг борлон бэлтгэж нийлүүлж байгаад  иргэд бухимдалтай байна. 

Хоёр гулууз тавиад жигнэхэд 21 кг татаж байгааг харсан иргэд “Арай ч дээ, энэ чинь хурга ишиг биш үү. Төлөг хэчнээн туранхай байхад ядаж 16-17 кг татах биш үү” хэмээн уулга алдаж өөр зуураа гайхан ярилцаж байна.

Цаг зуншлагаас болоод зарим аймаг сумын нутагт мал тарга хүч сайн аваагүй байж болох ч мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгж малчдаас худалдан авч байгаа малынхаа доод жинг тогтоож, хяналт тавин авч байхгүй бол монголчууд, ялангуяа малчдын хэлдгээр малын амины гарз болж байгаа юм биш биз. Мал мах бэлтгэх аймаг сумдыг нь ХХААХҮЯ-наас зааж өгдөг л юм биш бол цаг зуншлага гайгүй байсан аймаг сумдыг сонгож махаа бэлтгэдэг баймаар. Нөөцийн мах зарж байгаа цэгүүдэд нь л гэхэд тухай компани аж ахуйн нэгжүүдээс хэд хэдэн хүн ажиллахын зэрэгцээ албаны байрын хүн “нөөцийн мах худалдаалж эхэллээ” гээд зураг хөрөг аваад явж байх юм. Үүн лүгээ мах бэлтгэх явцад нь бас ингэж хяналт тавьж, бэлтгэлд авах мал махны доод хэмжээ жинг тогтоон шаардлага тавьж ажиллабал хэн л  хурга ишиг нядлаад ирэх вэ дээ. 

Тендерээ шалгаруулж, зээл тусламжаа олгон, хөнгөлж байгаа ХХААХҮЯ, холбогдох бусад байгууллагууд ч гэсэн зүгээр л нэг тендер шалгаруулж, “эднийх төдий тонн мах бэлтгэнэ”, “бүгд нийлээд хавар зундаа хэдэн хотын минь иргэдэд хүрэлцээтэй” гээд тайвшран мах бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ мах бэлтгэж байгаа ажлын явцад хяналт тавьж шаардлага хүргүүлж ажиллахгүй, бэлтгэсэн махны нь ерөнхий нийт дүнг  харгалзан “за юутай ч энэ жилийн зорилтоо биелүүллээ, хавар зун ард иргэдийнхээ амыг хаах махтай боллоо” гэж тайвшраад байвал бэлтгэж байгаа мах маань чанарын хувьд жилээс жилд муудаад байгаа юм биш байгаа. 

Хадгалалтын хувьд ч гэсэн яам тамгын газар анхаарч байнгын хяналт тавьж байхгүй бол саяхан нөөцийн махны гулууз дотор хулгана үүрлэчихсэн хөеө нь байна гээд  олон нийтийн сүлжээнд зурагтайгаа явж байсныг хэлэх юун.

Манай эрхэм дээдэс, баячууд гадаадын тансагчуулыг дуурайн зөөлөн махтай хэмээн тугал хурганы мах иддэг гэдэг ч малчин монголчууд, ард иргэд маань бол арай ч хурга ишигний мах ид­дэгтээ тулаагүй л байх шиг. 

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

2023 оны зургадугаар сарын 19. Даваа. №105 (5833)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

22 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах