• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонгуулийн хууль: 38 уу, 28 уу

Эрх баригчид ирэх парламентын сонгуулийг ямар “дүрэм”-ээр явуулах вэ гэдэг хөзрөө дэлгэсэн.  УИХ-ын даргын захирамжаар баталсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийг боловсруулан, Засгийн газар, намын бүлэгт танилцуулан дэмжлэг авч, өчигдөр парламентад өргөн барилаа.  Мөн АН-аас өөрсдийн хувилбарыг өргөн барив. 

МАН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөл дараах таван онцлог өөрчлөлтийг тусгажээ. Үүнд, сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг. 

Түүнчлэн сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулжээ.  Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.  Намуудын УИХ-д суудал авах босго оноо 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болгосон.  Мөн өмнөх хуулиар 20 байсан эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгахаар тусгаад байна.  Ийнхүү Сонгуулийн хуулийг ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө баталсан байх хуулийн заалттай бөгөөд ирэх долоо хоногоос парламентын хэлэлцүүлэг өрнөх нь .

Засгийн газар жендерт анхаарав

Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, 30 гаруй төрлийн саналыг Ажлын хэсэгт хүргүүлжээ.  Тухайлбал,  жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж үзжээ.  Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн санал өгөв. 

Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох зорилготой бус. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Ингэснээр олон жил яригддаг, бодит үр дүнд хүрдэггүй асуудлууд шийдэгдэх юм.  Жил бүхэн намууд 20 орчим эмэгтэйг нэр дэвшүүлдэг. Харин хууль өөрчилснөөр хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломжтой болно" гэж Засгийн газраас үзжээ.

Н.Энхболд: Эвсэлд долоон хувийн босго оноо тавьсан

Өчигдөр хуулийн төслийг өргөн барьсаны дараагаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл өгсөн.  Тэрбээр “Иргэдийн саналын бараг тал хувь нь УИХ-ын гадна үлдээд байна. Нийт дүнгээрээ сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-д 70-80 хувийн суудал авч байгаа нь байж болохгүй гэсэн шүүмжлэл олон жил гарлаа. Сонгогчийн өгсөн санал УИХ-ын суудлын тоонд заавал тусгалаа олдог. Тиймээс өнөөдрийн манай улсын улс төрийн нөхцөл байдлыг харгалзан холимог тогтолцоо хамгийн их тохирно гэж үзэж хуулийн төслийг боловсрууллаа.

Сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 20-ноос өмнө баталсан байх ёстой. Хоёр сарын хугацаанд бүхий л талаас нь хэлэлцээд батална гэж төлөвлөж байна.  Заалтуудаас дурдвал,  УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30-аас доошгүй байна гэсэн заалт оруулсан. Харин Засгийн газар намын жагсаалтад орох хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байна гэсэн санал ирүүлсэн. Үүнийг дэмжээд төсөлдөө тусгасан. Түүнчлэн жагсаалт нь нээлттэй байна. Сонгогчид жагсаалтад багтсан нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Ингэхээр саналын хуудсанд олон хүний нэр бичигдэнэ. 

Анх боловсруулсан төсөлд намын УИХ-д суудал авах босго гурван хувь байна гэж заасан. Засгийн газраас нам дангаараа орох, хоёр нам, гурван нам эвсэж орох тохиолдол бүрт энэ хувь өөр өөр байх хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс нам дангаараа сонгуульд орвол гурав, хоёр нам эвсвэл тав, гурав ба түүнээс дээш нам эвсвэл долоон хувийн босго давж байж УИХ-д суудал авна гэж үзсэн” гэлээ.

АН: 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байх хэрэгтэй

Ийнхүү хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг, Засгийн газрын саналыг нэгтгэн хуулийн төслөө өргөн барьсан бол АН өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.  Тэдний зүгээс намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог 38 биш 28 байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Холимог тогтолцоогоор сонгууль явуулах гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй хэд, хэдэн асуудал гарч байна. Холимог байх нь зүйтэй. Гэхдээ мажоритар, пропорциональ хоёрын харьцааг 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байлгах нь зүйтэй. Энэ нь ард иргэдийн эрэлт хүсэлттэй холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн квот, намын босго зэргийн авч үзсэн. Сонгуулийг тэгш, шударга явуулах нь зүйтэй. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэх асуудал маргаан дагуулдаг. Хар машины асуудал, иргэдийн бүртгэлийн асуудал зэргийг цэгцэлсэн хууль байх ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн.  Мөн УИХ дахь Сонгогчийн бүртгэл хяналтын дэд хороо гэж бий. Тэд хороонд сөрөг хүчний төлөөлөл байх хэрэгтэй" гэв. 

Мөн АН-ын боловсруулсан төсөлд,  жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах зэргийг тусгажээ.

МАН-ын зөв

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Доржханд багтсан билээ.  Тэрбээр хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр "Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм.  Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 69 (7054)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
"Оюутан цэрэг" хөтөлбөрт...
Нүүрсчид нүүрсний сонсголыг...

Сонгуулийн хууль: 38 уу, 28 уу

БАТСАЙХАН 2023-04-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

9 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

22 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах