• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүлээлт өндөр ч, үр дүнтэй Ерөнхий сайдын айлчлал

Хүрэлсүхийн МӨНХЖАРГАЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Солонгос улсад энэ сарын 13-17-ны хооронд албан ёсны айлчлал хийлээ. Түүний тодорхойлсноор солонгон өнгөт энэ оронд монголчууд суралцаж, ажиллаж хамгийн олноороо оршин суудаг, аялж, эмчлүүлэх журмаар байнга ирж, очдог нөхөрсөг харилцаатай улс билээ. Тиймээс иргэд энэ удаагийн айлчлалаас сайн мэдээ чих тавин хүлээж байсан юм.

МОНГОЛ СУРГУУЛИЙН СУРАГЧИД БОЛОН ЭНД СУРЧ, АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хот дахь монгол сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, сурагч хүүхдүүдтэй уулзаж, тэдний бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. 1999 онд байгуулагдсан тус сургууль 24 багш, 342 сурагчтай. 

Ерөнхий сайд монгол хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг нээж, 24 жил тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн монгол сургуулийн үүсгэн байгуулагчид болон багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Гадаад улсад ч үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн “Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой бол Монголын баялаг юм гэдгийг  уулзалтын үеэр онцолж байлаа.

Монгол сургуулийг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Юү Хэ Гын Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сургуулиар зочилсонд талархаж хэлсэн үгэндээ “Би та бүхнээс юу ч хүсэхгүй. Гэхдээ манай сургуулийн хүүхдүүд Ерөнхий сайд тань шиг эх орондоо хэрэгтэй хүн болж, салбар бүрт шилдэг нь байгаасай гэж мөрөөддөг. Солонгос улсад монгол хүүхдүүд сурдаг тухай үргэлж санаж яваарай. Би энэ сургуулиа байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллахдаа аз жаргалтай байсан. Энэ насаа дуустал, дахин хүн болж мэндэлвэл монгол хүүхдүүдийн төлөө ажиллах болно. Би Монгол оронд, монголчуудад, монгол хүүхдүүддээ маш их хайртай” гэсэн юм. 

Монгол сургуулийн багш, ажилтнууд солонгост ажиллаж буй хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Үүний дараа БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзав. Ерөнхий сайд болон холбогдох албаны хүмүүс тэдний хүсэлт, асуудал бэрхшээлийг сонсч, санал солилцсон юм. Өнөөдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 53.032 иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. 

МОНГОЛ, СОЛОНГОСЫН 200 ОРЧИМ БИЗНЕСИЙНХЭН СӨҮЛД УУЛЗАВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “КТ” группийн “IDC” мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсанаар хоёр дахь өдрийн арга хэмжээ эхэлсэн юм.

Энэ айлчлалын гол арга хэмжээ болох Монгол, Солонгосын бизнес форумд Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан энэхүү форумд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас  төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо. 

Энэ үеэр Шунхлай холдинг, захирлуудын зөвлөлийн дарга П.Батсайхан “Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Монголын төдийгүй Солонгосын эдийн засгийн томоохон төлөөлөлүүд болсон компаниудын захирлууд уулзлаа. Энэ үеэр бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав. 

“Шунхлай” группийн тухайд өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд "Хьюндай", "Киа моторс" компаниудын албан ёсны дистрибьютерээр ажилласан. Сүүлийн жил гаруйн хугацаанд ая тухтай сүлжээ GS25 дэлгүүрийг Монголд оруулж ирлээ. Солонгост манай АПУ компанийн бүтээгдэхүүнээс борлуулагдаж эхэлсэн. Тухайлбал, Солонгосын 17 мянган дэлгүүрт Алтанговь шар айраг зарагдаж байна. Бид цахим шилжилт хөгжиж буй энэ үед солонгосчуудтай энэ тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаад судлаад явж байна” гэв.

Харин эрүүл мэндийн салбарыг төлөөлөн оролцож буй “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа “Энэ удаагийн форумд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоогоо төлөөлөөд оролцож байна. Эрүүл мэндийн салбарын хоёр улсын түншлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодолтой ирсэндээ баяртай байна. Энэ форумаар цаашид хамтран ажиллах, түншлэх байгууллагатайгаа танилцах зорилготой. Мэдээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, шинэ тоног төхөөрөмжтэй болох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалт олох зэргээр хувийн эмнэлгүүдэд гүүр болж ажиллах хүлээлттэй байгаа тул түншээ олж аваад буцна даа” гэсэн юм.  

МОНГОЛД K POP ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа. Энэ тал дээр хамтран ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг Хууль зүйн сайд Хан Дун Хүн онцолсон.

Энэ өдрийн бас нэг сонирхолтой арга хэмжээ бол Сөүл хотноо зохион байгуулсан “Welcome to Mongolia” хөтөлбөр байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. 2023 он Монгол, Солонгосын хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээсэн жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Welcome to Mongolia” арга хэмжээнд KT group, К bank , Samsung C&T, Hyandai E&C зэрэг БНСУ-ын салбар бүрийн 200 орчим бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл, Монголын 100 гаруй бизнес эрхлэгч оролцов.

“Welcome to Mongolia” арга хэмжээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хэлсэн үгэндээ “Ирэх 30 жил Солонгос, Монголын харилцааг шинэ шатанд гарах алтан үе  болно гэдэгт итгэж байна. Хоёр улсын харилцаа эдийн засгийн агуулгаар өргөжиж, эрчим хүч, аялал жуулчлал, харилцаа холбоо, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хүлээлттэй байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын 100 мянган гаруй иргэн Монгол Улсад зочилж очиж байсан. Монголын уудам тал нутаг, байгалийн үзэсгэлэнг олон мянган солонгос залуус үзэж, сонирхоосой гэж хүсэж байна” гэлээ.
Энэ үеэр сайд нарын сэтгэгдлийг сонслоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жил болж байна. БНСУ манай улстай олон талаар хамтран ажиллаж, дэмжиж тусалж ирсэн гэдгээрээ онцлог. 

Монгол Улсын Засгийн газрын тухайд БНСУ-ын төрийн албаны хариуцлага ёс зүй, оновчтой бүтэц зохион байгуулалтыг судлах чиглэлд сүүлийн хэдэн жил идэвхтэй хамтран ажиллаж байна. Төрийн албаны шинэчлэлийг Солонгосын загвар чиглэлийг барьж ажиллах нь илүү ойр гэж үздэг. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд энд хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэх визний уян хатан байдлыг сайжруулах, Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах визний хөнгөлөлт гэсэн асуудлыг ярилаа. Урдчилсан байдлаар эмчилгээний зорилгоор ирэх иргэдийн визийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байх шийдвэр гаргасан. Мөн хөдөлмөр эрхлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд уян хатан байя гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсаас зорчих олон удаа нэвтрэх визний төрлийг олон болгохыг шийдэхээ хэллээ. Ерөнхий сайдын тухайд монгол, солонгос иргэдийг харилцан визгүй болгох асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. БНСУ-ын тухайд 2023-2024 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж байгаа юм байна. Тэгэхээр хоёр улсын энэ бодлого харилцан уялдаж байгаа учраас эхний ээлжинд энэ хугацаанд харилцан визгүй зорчдог болох асуудлыг ярьж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хоёр талдаа хийгээд явж байна. Энгийнээр хэлбэл чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр юм. Монгол Улс Японтой байгуулсан ийм гэрээ байдаг. 5700 орчим бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү тарифийн хөнгөлөлтэй гаргадаг. Буцаагаад 8000-9000 барааг хөнгөлөлттэй үнээр Монгол руу оруулж ирнэ. Үүн шиг гэрээг Солонгосын засгийн газартай хийж ойрын хугацаанд оруулна. Мөн хөрөнгө оруулагчдыг харилцан хамгаалах, эрх ашгийг нь дэмжих хэлэлцээрийг хийж байна. Жижиг зах зээлтэй Монголд хөрөнгө оруулалт хийхэд цаашаа том зах зээл рүү гарах боломжийг нээж өгөх тусам манайд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

-Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, дараагийн 30 жилдээ харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх, иргэдийн хоорондын харилцааг нэмэгдүүлэх нь хоёр улсад чухал гэж дүгнэсэн. Иргэдийн харилцааг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалыг хөгжүүлэх, визний нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр улс төрийн шийдвэрүүдийг гаргасан. Дараагийн шатанд визний асуудлыг хөнгөвчлөх, цаашлаад визгүй болох асуудлаар уян хатан бодлого баримталж, Монгол Улсын хүсч буй визний хөнгөлөлтийг өгөхийн төлөө байна гэдгээ БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль хэлсэн. Мөн бүтээн байгуулалтын асуудлууд болох дагуул хот, дэд бүтцийн салбар, эрчим хүчний салбар, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тодорхой саналуудыг ярьсан. Төслүүдээ танилцуулах цаашлаад яамд хоорондын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа иргэдийнхээ асуудалд анхаарч байгаагаа харуулсан нэг арга хэмээ бол монгол иргэдтэй хийсэн уулзалт байлаа. Тэдний тавьсан асуудлыг шат шатанд нь шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайд даалгасан. Иргэдээс ирсэн асуудлуудыг багцлаад 10 асуудал болгоод Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр болсон.     Бизнес форум маш амжилттай болж харилцан сонирхсон асуудлаар төрийн байгууллагууд мэдээлэл хийж, Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан, нэлээд анхаарал татсан айчлал боллоо гэж дүгнэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: 

-Монгол Улсад анх удаа K pop фестивалийг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар боллоо. Энэ фестивальд Япон, Хятад, Монголд нэрд гарсан Солонгосын одод ирж урлагийн тоглолт хийх юм. Цаашлаад таван жилийн хугацаатай Монголыг Азийн хөгжмийн төв болгон зохион байгуулах эхлэлийг тавьж, гэрээ үзэглэлээ.  Мөн аялал жуулчлалын зах зээл дээр ажиллаж байгаа Солонгосын компаниудтай уулзалт хийгээд эхэлсэн. Монголд жуулчид авчирч байгаа Монгол дахь компаниудтайгаа ч уулзаж үндсэн маршрутаа гаргаад, ариун цэврийн байгууламжаас эхлээд жуулчид ирэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэр, бодлого, хөтөлбөрүүдээ гаргаад явж байна.  

Соёлын сайд Ч.Номин: 

-Эдийн засгийг солонгоруулах хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах нь чухал. “Welcome to Mongolia” уриа үгэн доор соёл, аялал жуулчлал, эдийн засгийг нэгтгээд гадны хөрөнгө оруулалтыг, аялал жуулчлалыг Монголд татах нэгдсэн хөтөлбөр гаргаад явж байгаагаараа онцлог. Бусад улс орнуудад энэ арга хэмжээгээ хийж эх орноо сурталчлах хэрэгтэй байна. Бид Солонгос улстай Соёлын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд кино урлаг, дуу хөгжмийн салбар дээр түлхүү хамтран ажиллах гэж байна. Ингэснээр урлаг соёл дагасан аялал жуулчлал хөгжих боломжтой. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 

-Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулахаар боллоо. Хөгжингүй орнууд Монголын газрын ховор элементийг сонирхож байгааг Солонгосын Ерөнхий сайд уулзалтын үер хэлж байсан. Япон, АНУ, европын холбооны орнууд манай газрын ховор элементийг сонирхож түүхий эдэд хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна.  Тиймээс Солонгосын тал манайхтай хамтран судлах зорилгоор судалгааны төв нээнэ. Ер нь энэ талаар хөгжсөн улсууд мэдээллээ нууцалдаг учраас бидэнд гадны Ноу Хау хэрэгтэй. Солонгосын технологийг оруулаад цаашид эрж хайх, одоо байгаа ордуудаа хөдөлгөөнд оруулах зорилготой. Гэхдээ газрын ховор элементийг үйлдвэрлээд, олборлоод, экспортод гаргахад 5-10 жилийн хугацаа хэрэгтэй байдаг.

Ийнхүү 12 жилийн дараа хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Солонгос улсад хийсэн албан ёсны айлчлал хүлээлт өндөртэй, үр дүнтэй сайтай боллоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаар яригдсан асуудал:

  • -Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр болов. 
  • -Хөшигийн хөндийн дагуул хот, Хархорум хотыг сэргээн байгуулах төсөлд БНСУ-ын тал хамтран ажиллана. 
  • -БНСУ руу зорчих олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлж, эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор болов.
  • -Иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтны тоог нэмнэ.
  • -Монгол Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулахаар болов. 
  • -Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэхэд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана.
  • -Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Б.Ууганбаяр: Монголын аврагчид...
Баярын өдрүүдэд зах, худалдааны...

Хүлээлт өндөр ч, үр дүнтэй Ерөнхий сайдын айлчлал

Kuzmo 2023-02-20

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье
Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?
Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

11 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

11 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

11 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

11 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

11 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

11 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

11 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

11 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах