• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэт халалтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал айсуй...

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер, ган гачиг нь дан ганц байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудал биш. Эдгээр нь дэлхийн эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгааг “CNN” онцолжээ. Үүнтэй холбогдуулан олон улсад тулгамдсан асуудал болоод байгаа хэт халалт улс орны эдийн засагт ямар үр нөлөө учруулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ХЯТАД: ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХИЙН ТУЛД ҮЙЛДВЭРҮҮД ХААЛГАА БАРИЛАА

Энэ жил АНУ, Хятад болоод Европын орнууд хэт халалт, ган гачиг гэсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй нүүр туллаа. Цар тахлаас арайхийн салж, үйл ажиллагаа дахин сэргээхээр хичээн ажиллаж байсан бизнес эрхлэгчид, ажилчдын тухайд хэт халалт нь томоохон асуудал үүсгэв. Хятадын хэд хэдэн хотод 40 хэм хүртэл халж байна. Энэ нь сүүлийн 60 жилд болж байгаагүй их халуун юм. Энэ их халалт, гангаас үүдэн зарим үйлдвэр хаалгаа барьсан бол зарим бараа бүтээгдэхүүн хомсдож улмаар үнээ нэмэхэд хүргэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын Сичуан мужийн бүх үйлдвэр эрчим хүчээ хэмнэхийн тулд зургаан өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ. Эдгээр үйлдвэрүүд нь хагас дамжуулагч, нарны эрчим хүчийг нийлүүлдэг юм. Тиймээс ийн үйл ажиллагаагаа зогсоосноор Apple, Foxconn, Intel болон дэлхийн хамгийн том цахилгаан барааны компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. Сичуан нь Хятадын уул уурхайн салбарын литиг олборлогч гол төв цэг юм. Тиймээс түүхий эдийн өртөг нэмэгдэх төлөвтэй байна. Мөн хөрш Чунчинь хотын үйлдвэрүүдийг цахилгаанаа хэмнэх үүднээс хаах шийдвэр гарсан талаар “The Paper” Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.

Хятадын тухайд цар тахалтай холбоотой хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гэсэн асуудлуудаас үүдэн эдийн засгийн хүнд байдалтай тулгараад байсан билээ. Энэ талаар Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Яг одоогоор бид эдийн засгаа тогвортой байлгах гэсэн хэцүүхэн бэрхшээлтэй учирлаа” гэж ярьжээ.

ГЕРМАН: УСАН ТЭЭВЭР ГАЦАЖ, БАРАА ХОМСОДЖЭЭ

Германд нүүрс болон бусад химийн  бодис ачсан усан онгоцнууд Рейн мөрнөөр дамжин тээвэрлэлт хийхэд нь бэрхшээл үүссэн байна. Тус улсын тухайд удаан хугацаанд бороо ороогүйн сацуу их хэмжээгээр халсан нь хамгийн хэцүү асуудал болоод байна.

Европын хамгийн том, эдийн засгийн ач холбогдол ихтэй мөрөнд тооцогддог Рейнийн усны түвшин нэмэгдсэн төдийгүй Дунай, Колорадо мөрнүүд ширгэж, бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Германы Аж үйлдвэрийн холбооны захирал Холгер Лёш “Химийн бодис болон гангийн үйлдвэрүүд хаагдах, эрдэст тос, барилгын материалууд зорьсон газартаа очихгүй байх, их хэмжээний болон хүнд даацын тээвэрлэлт хийх боломжгүй болох нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан” гэж ярьсан байна.

Үүнээс гадна усалгааны систем ажиллуулахад хүндрэл үүсч, үйлдвэрүүд сэрүүн байх болон цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголджээ. Энэ талаар Лондонгийн Эдийн засгийн сургуулийн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төвийн бодлого, харилцаа холбооны захирал Боб Вард “Хэт халалтад бид цочирдох хэрэггүй.

Учир нь яг ийм зүйл болно гэдгийг эрдэмтэд таамаглаж байсан. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хэт халалт өмнөх жилүүдээс хэд дахин илүү давтамжтайгаар, илүү эрчимтэй үргэлжлэх хэтийн төлөвийн эхлэл юм” гэжээ.Рейн мөрөн нь химийн бодис болон үр тариа, нүүрс, байгалийн хий,  зэрэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг Германы чухал суваг нь билээ. Гэвч мөрний усны түвшин нэмэгдэхээс гадна ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Энэ нь Германы ДНБ-ийг энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 0.5 хувиар буурахад нөлөөлөх судалгааг Карстен Бжески танилцуулав. Ийн тус улс цаашид эдийн засгийн хямралд орохгүйн тулд “гайхамшиг” хэрэгтэй гэж судлаач Бжески ярьсан байна.

АМЕРИК: ТАРИАЛАНЧИД УРГАЦАА АЛДАЖ, ОРЛОГОГҮЙ БОЛОВ

АНУ-ын Калифорниа мужийн зарим хэсгээр 43 хэм хүрсэн бол Их Британид анх удаа 40 хэм хүртлээ халав. Орос болон Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор Европт эрчим хүчний үнэ тэнгэрт хадаад буй. АНУ-д  мөн адил инфляцийн үнэ огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний өртөг хэд дахин нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсын баруун бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацаа алдаж тариаланчид хохирохын сацуу ус хомсдох асуудалтай тулгараад байна. Тодруулбал, тариаланчдын гуравны нэг нь ургацаа алдаж, улмаар орлогогүй болсон талаар Америкийн тариаланчдын холбоо мэдээлжээ. Энэ нөхцөлд дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулахгүй бол хүнсний ногоо болон жимсний үнэ нэмэгдсээр байхыг Лондонгийн их сургуулийн эдийн засагч Уорд анхааруулжээ.  Мөн Америкийн баруун эргээр амьдардаг иргэд хэт халалтын улмаас эрчим хүчээ хэмнэхэд хүрсэн байна.

Ийн Европын орнууд төдийгүй, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улс гэгддэг Америк, Хятад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачигаас үүдэн эдийн засгийн хямралтай нүүр тулахад тун ойрхон. Эдгээр орнууд түүхэнд байгаагүй их хэмжээний халуун зуныг угтсан учир тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлого тэдэнд бэлэн байгаагүй нь өнөөгийн нөхцөлд хүргэсэн гэж эрдэмтэд тайлбарлажээ. Гэхдээ Оксфордын их сургуулийн эдийн засагчид огцом халалт улс орнуудын инфляц нэмэгдэх суурь шалтгаан болно хэмээн тавдугаар сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
ХУРААХ
Хороолол дунд ногоо борлуулах...
М.Нандин-Эрдэнэ өсвөрийн...

Хэт халалтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал айсуй...

ДОЛЖИНЖАВ 2022-08-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэт халалтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал айсуй...

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер, ган гачиг нь дан ганц байгаль орчинд сөрөг нөлөөтэй асуудал биш. Эдгээр нь дэлхийн эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгааг “CNN” онцолжээ. Үүнтэй холбогдуулан олон улсад тулгамдсан асуудал болоод байгаа хэт халалт улс орны эдийн засагт ямар үр нөлөө учруулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ХЯТАД: ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХИЙН ТУЛД ҮЙЛДВЭРҮҮД ХААЛГАА БАРИЛАА

Энэ жил АНУ, Хятад болоод Европын орнууд хэт халалт, ган гачиг гэсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй нүүр туллаа. Цар тахлаас арайхийн салж, үйл ажиллагаа дахин сэргээхээр хичээн ажиллаж байсан бизнес эрхлэгчид, ажилчдын тухайд хэт халалт нь томоохон асуудал үүсгэв. Хятадын хэд хэдэн хотод 40 хэм хүртэл халж байна. Энэ нь сүүлийн 60 жилд болж байгаагүй их халуун юм. Энэ их халалт, гангаас үүдэн зарим үйлдвэр хаалгаа барьсан бол зарим бараа бүтээгдэхүүн хомсдож улмаар үнээ нэмэхэд хүргэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын Сичуан мужийн бүх үйлдвэр эрчим хүчээ хэмнэхийн тулд зургаан өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ. Эдгээр үйлдвэрүүд нь хагас дамжуулагч, нарны эрчим хүчийг нийлүүлдэг юм. Тиймээс ийн үйл ажиллагаагаа зогсоосноор Apple, Foxconn, Intel болон дэлхийн хамгийн том цахилгаан барааны компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. Сичуан нь Хятадын уул уурхайн салбарын литиг олборлогч гол төв цэг юм. Тиймээс түүхий эдийн өртөг нэмэгдэх төлөвтэй байна. Мөн хөрш Чунчинь хотын үйлдвэрүүдийг цахилгаанаа хэмнэх үүднээс хаах шийдвэр гарсан талаар “The Paper” Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.

Хятадын тухайд цар тахалтай холбоотой хөл хорио, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гэсэн асуудлуудаас үүдэн эдийн засгийн хүнд байдалтай тулгараад байсан билээ. Энэ талаар Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян “Яг одоогоор бид эдийн засгаа тогвортой байлгах гэсэн хэцүүхэн бэрхшээлтэй учирлаа” гэж ярьжээ.

ГЕРМАН: УСАН ТЭЭВЭР ГАЦАЖ, БАРАА ХОМСОДЖЭЭ

Германд нүүрс болон бусад химийн  бодис ачсан усан онгоцнууд Рейн мөрнөөр дамжин тээвэрлэлт хийхэд нь бэрхшээл үүссэн байна. Тус улсын тухайд удаан хугацаанд бороо ороогүйн сацуу их хэмжээгээр халсан нь хамгийн хэцүү асуудал болоод байна.

Европын хамгийн том, эдийн засгийн ач холбогдол ихтэй мөрөнд тооцогддог Рейнийн усны түвшин нэмэгдсэн төдийгүй Дунай, Колорадо мөрнүүд ширгэж, бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Германы Аж үйлдвэрийн холбооны захирал Холгер Лёш “Химийн бодис болон гангийн үйлдвэрүүд хаагдах, эрдэст тос, барилгын материалууд зорьсон газартаа очихгүй байх, их хэмжээний болон хүнд даацын тээвэрлэлт хийх боломжгүй болох нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан” гэж ярьсан байна.

Үүнээс гадна усалгааны систем ажиллуулахад хүндрэл үүсч, үйлдвэрүүд сэрүүн байх болон цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголджээ. Энэ талаар Лондонгийн Эдийн засгийн сургуулийн уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны судалгааны төвийн бодлого, харилцаа холбооны захирал Боб Вард “Хэт халалтад бид цочирдох хэрэггүй.

Учир нь яг ийм зүйл болно гэдгийг эрдэмтэд таамаглаж байсан. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хэт халалт өмнөх жилүүдээс хэд дахин илүү давтамжтайгаар, илүү эрчимтэй үргэлжлэх хэтийн төлөвийн эхлэл юм” гэжээ.Рейн мөрөн нь химийн бодис болон үр тариа, нүүрс, байгалийн хий,  зэрэг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг Германы чухал суваг нь билээ. Гэвч мөрний усны түвшин нэмэгдэхээс гадна ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Энэ нь Германы ДНБ-ийг энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 0.5 хувиар буурахад нөлөөлөх судалгааг Карстен Бжески танилцуулав. Ийн тус улс цаашид эдийн засгийн хямралд орохгүйн тулд “гайхамшиг” хэрэгтэй гэж судлаач Бжески ярьсан байна.

АМЕРИК: ТАРИАЛАНЧИД УРГАЦАА АЛДАЖ, ОРЛОГОГҮЙ БОЛОВ

АНУ-ын Калифорниа мужийн зарим хэсгээр 43 хэм хүрсэн бол Их Британид анх удаа 40 хэм хүртлээ халав. Орос болон Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор Европт эрчим хүчний үнэ тэнгэрт хадаад буй. АНУ-д  мөн адил инфляцийн үнэ огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний өртөг хэд дахин нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсын баруун бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацаа алдаж тариаланчид хохирохын сацуу ус хомсдох асуудалтай тулгараад байна. Тодруулбал, тариаланчдын гуравны нэг нь ургацаа алдаж, улмаар орлогогүй болсон талаар Америкийн тариаланчдын холбоо мэдээлжээ. Энэ нөхцөлд дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулахгүй бол хүнсний ногоо болон жимсний үнэ нэмэгдсээр байхыг Лондонгийн их сургуулийн эдийн засагч Уорд анхааруулжээ.  Мөн Америкийн баруун эргээр амьдардаг иргэд хэт халалтын улмаас эрчим хүчээ хэмнэхэд хүрсэн байна.

Ийн Европын орнууд төдийгүй, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улс гэгддэг Америк, Хятад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, ган гачигаас үүдэн эдийн засгийн хямралтай нүүр тулахад тун ойрхон. Эдгээр орнууд түүхэнд байгаагүй их хэмжээний халуун зуныг угтсан учир тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлого тэдэнд бэлэн байгаагүй нь өнөөгийн нөхцөлд хүргэсэн гэж эрдэмтэд тайлбарлажээ. Гэхдээ Оксфордын их сургуулийн эдийн засагчид огцом халалт улс орнуудын инфляц нэмэгдэх суурь шалтгаан болно хэмээн тавдугаар сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 164 (6896)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах