• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй иргэдэд үйлчилж эхэлнэ

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас хүн бүр дор бүрнээ хичээж энэ цаг үед төр засгийн шат шатны байгууллагууд хэрхэн бэлэн байдал ханган ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдлын талаар эхэлье?

Чингэлтэй дүүрэгт одоогийн байдлаар батлагдсан 43 тохиолдол байгаа.  Шинэ тохиолдол бүртгэгдээгүй голомт үүсээгүй байна. Иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээ авах 3 цэг дүүргийн 39, 50, 72  дугаар сургуулиудад байрлаж байна. Иргэд цахимаар цагаа аван шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Мөн явуулын шинжилгээний баг ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын оршин суудаг хаягт айлуудаас давтан шинжилгээг авч байна. Одоогоор дам хавьтлаар тогтоогдож тусгаарлах байранд 45 хүн, гэрийн тусгаарлалтад 564 хүн байна.

Цар тахлыг бид дотооддоо нэлээд хугацаанд барьж чадлаа. Гэвч одоо бид үүнтэй нүүр тулж, дасан зохицох шаардлага гарч байна.

Цар тахал эрчимтэй тархаж, бид нүүр тулаад байна. Эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын ор, хамгаалах хэрэгсэл, хангамж ер нь ямар байгаа бол?

Цар тахлыг тархаахгүй, голомтын халдваргүйтлийг хумих чиглэлээр бүгд дор бүрнээ хичээн ажиллаж байна. Энэ зөвхөн төр засгийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой ажил огт биш. Хамгийн гол зүйл бол иргэдийн ухамсар, хариуцлага. Мэдээж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр дагаж байгаад талархаж буйгаа илэрхийлье.

Манай дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарсан. Хэдэн хэдэн өрхийн эмнэлгийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Манай дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Одоогоор 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид байна. Коронавируст халдвартай холбоотой амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 ор нэмэлтээр дэлгэх боломж бидэнд бий. Ариутгал хамгаалах хувцас хэрэглэлийн 3 сарын нөөц байна.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний лабораторитой болсон. Эмч нарыг ЗӨСҮТ-ээс мэргэжлийн сургалтад хамруулж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ингэснээр дүүргийн иргэд цаг алдалгүй шуурхай шинжилгээ өгч халдварыг тандах, илрүүлэх боломжтой. Энэ лаборатори 24 цагт 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай. Зөвхөн “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх боломжтой. Тун удахгүй нээж иргэдэд үйлчилж эхэлнэ.

Дүүргийн онцгой комиссын даргын хувьд тун хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай. Коронавирусийн халдвар тархсан эрсдэлтэй, эгзэгтэй энэ үед иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Амны хаалт зүүгээгүй хүн ч мэр сэр харагдах боллоо. Мэдээлэл, зөвлөмжийг байнга өгч байгаа ч иргэд хэт тайвшраад байх шиг?

УОК, НОК-ийн гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу дүүргийн онцгой комисс ажилладаг. Иргэд анхаарал сэрэмжтэй байж өөрийгөө болон аюулт өвчнөөс хамгаалах сэтгэлтэй байна. Гэхдээ сэрэмжээ огтхон ч алдаж тайвширч болохгүй. Амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу тогтмол зүүж, гараа ариутгаж, бусадтай зайнаас харьцах хэрэгтэй. Манай дүүргийн Тамгын газар болон бусад төрийн байгууллагууд ч дэглэмийг баримтлан иргэдэд үйлчилж байна. Дүүргийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж, бүх мэдээллийг авч, иргэдэд заавар зөвлөгөөг өгч байна.

Сүүлийн үед халдвар тархах байдал ахуйн хүрээний, байр орон сууцанд голомтлон гарч байна. Сүүлд гэхэд нийтийн байрнаас тохиолдол олноор илэрлээ. Дүүргийн хэмжээнд хичнээн нийтийн байр байдаг вэ?

Дүүргийн хэмжээнд одоогоор 7-19 дүгээр хороодод нийт 135 нийтийн байр байна гэсэн судалгаа бий. Эдгээр нийтийн байруудад халдвар тархаахгүй байх, ариутгал халдваргүйтгэлийг байнга хийх талаар зөвлөмж хүргэж ажиллаж байна. УОК, НОК-оос өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Мөн халдвар гарсан орон сууц болон тусгаарлан ажиглах байруудын хог тээвэрлэлтийг дүүргийн Тохижилт үйлчилгээний компани хариуцан ажилладаг.

Хог тээвэрлэлтийг аюулгүй тээвэрлэх, устгах зэрэг ажлуудыг горимын дагуу хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудад өдөр бүр хяналт шалгалт ариутгалыг хийж, шаардлагатай тохиолдолд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж байгаа.

Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд нээгдсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн ихэссэн байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код нэвтэрсэн. Иргэд хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээсэн. Үүнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн эрс ихэссэн. Дүүргийн хэмжээнд 8 болон 6 нэрийн 580 гаруй хүнсний дэлгүүр, 17 томоохон худалдааны төв, зочид буудал хоол үйлдвэрлэлийн 330, ахуйн үйлчилгээний 372, үйлдвэрлэлийн чиглэлээр 29 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа нээсэн байна. Эдгээр газруудад QRкод байршуулж иргэдийг QR кодоо уншуулах шаардлагыг байнга тавьж байгаа. Аж ахуй нэгжүүдийг ч кодыг зайлшгүй байрлуулах, хангалтгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа. Гэвч иргэд QR код уншуулахгүй байх, буруу уншуулах, шаардлага тавихад бухимдах тохиолдол ч гарч байна.

Иргэд кодоо уншуулах нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулснаар өөрийн дамжин өнгөрсөн зам, объектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахимаар шүүж, маршрутыг тодорхойлон ойрын харилцагчдыг шуурхай илрүүлэх боломжтой. Мөн үйлчилгээний байгууллагаар бага насны хүүхэдтэйгээ орох гэсэн иргэд байна. Хүүхдээ эрсдэлд оруулах өндөр магадлалтай учраас гэрээсээ гарахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур битгий гар гэсэн зөвлөмжийг байнга өгч байна.

Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлууд бол эрсдэлийг бууруулах, голомтыг хумих, иргэдийг эрсдэлээс хамгаалахад чиглэж байгаа.

Тиймээс иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гадуур зорчсон тохиолдолд амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллыг баримтлан, зорчсон газрын QR кодоо уншуулж хэвшихийг уриалж байна.

Ярилцсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна
С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой
Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Боловсрол
  • •Олимпизм
  • •Чуулган
  • •Ярилцлага
  • •Оддын амьдрал
  • •Гадаад харилцаа
  • •Сонгууль
  • •Хөлбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
ХУРААХ
С.Бямбацогт: Цар тахалтай...
Нийслэлийн Засаг дарга Унгар...

Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийн PCR шинжилгээний лаборатори тун удахгүй иргэдэд үйлчилж эхэлнэ

2021-01-27

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна
С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой
Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

ОЮУ ТОЛГОЙ 648.9 ТЭРБУМЫН ТАТВАРАА ТӨЛЛӨӨ

11 цагийн өмнө өмнө

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

11 цагийн өмнө өмнө

С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Сакраменто Кингс баг ЛеБрон Жэймс, Энтони Дэвис наргүй Лос Анжелес Лэйкерс багийг эцсийн мөчид хожлоо

14 цагийн өмнө өмнө

Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

14 цагийн өмнө өмнө

Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

17 цагийн өмнө өмнө

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг

17 цагийн өмнө өмнө

Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг

17 цагийн өмнө өмнө

Т.Ариунаа: Прокурор 72 цагийн дотор хариу өгөхгүй бол бид өлсгөлөн зарлана

17 цагийн өмнө өмнө

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад 13200 хүнийг хамруулсан

17 цагийн өмнө өмнө

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

17 цагийн өмнө өмнө

44 хүнээс Ковид19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо

17 цагийн өмнө өмнө

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

18 цагийн өмнө өмнө

Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

18 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

18 цагийн өмнө өмнө

Өдөртөө цас орохгүй

1 өдрийн өмнө өмнө

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Буянт-Ухаа боомтыг 05 дугаар сарын 01-нээс нээхээр төлөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийг зорих иргэд 72 цагийн хугацаанд ПСР өгсөн бол тусгаарлагдах шаардлагагүй

1 өдрийн өмнө өмнө

Тавдугаар сарын 01-нээс агаарын хилээ нээхээр төлөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын шүүх хурал хойшиллоо

1 өдрийн өмнө өмнө

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатараас Завханд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн үйлчилгээний хөлс 5000 франк төлөхийг Ираны жүдо бөхийн холбоонд даалгажээ

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Хил нээнэ гэдэг зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш

1 өдрийн өмнө өмнө

Бостон Селтикс талбайдаа ЛА Клипперс багийг буулгаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

О.Дашпагма: Вакцинжуулалтад 11120 хүнийг хамруулсан

САНАЛ БОЛГОХ
2021-02-26 өмнө

Б.Бат-Эрдэнэ: Рио Тинто буулт хийж 649 тэрбум төгрөгийн татварын маргаантай байсан төлбөрийг Төрийн санд эхнээс нь тушааж эхэлжээ

2021-02-26 өмнө

Улаанбаатар-Сөүлийн нислэг цуцлагдлаа

2021-02-26 өмнө

Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна

2021-02-26 өмнө

Онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсаныг ИНЕГ-ынхан нууцалжээ

2021-02-26 өмнө

Аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг асуудлыг шийдэх үүргийг өглөө

2021-02-26 өмнө

Тэс өөр хоёр кейс

2021-02-28 өмнө

Орон нутагтаа очихоос өмнө 72 цаг нь дууссан бол орон нутгийн онцгой комиссоос төлбөртэй шинжилгээ авна

2021-03-01 өмнө

“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ

2021-03-01 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.03.01-21.03.05/

2 өдрийн өмнө өмнө

Шинжилгээ авах цэгүүдийг нэмлээ

2021-02-26 өмнө

"Богдхан" төмөр замыг гурван жилд багтаан ашиглалтад оруулна гэв

2021-03-01 өмнө

Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

2021-02-26 өмнө

Тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ

2021-02-26 өмнө

Мемфис Гриззлис баг хэрэгтэй хожлоо Клипперсээс салгаж чадлаа

2021-02-27 өмнө

Одоогийн байдлаар 0,338 хувь нь вакцинд хамрагдаад байна

2021-02-27 өмнө

“Оюутолгой” ХХК татварын актын дагуу 229.8 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

2021-02-27 өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул"-ын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа

2021-02-26 өмнө

Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шүүхийн захирамжийг хэвээр үлдээжээ

2021-03-01 өмнө

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 13, гурав нь эх үүсвэр тодорхойгүй

2021-02-26 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2021-02-26 өмнө

Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө

2021-03-01 өмнө

2016 оны NBA-ын "Slam Dunk" тэмцээн - Аарон Гордон vs Зак Лавин

1 өдрийн өмнө өмнө

Холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо

2021-02-27 өмнө

ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэлээ

2021-03-01 өмнө

32 дахь Ерөнхий сайдын 30 хоног

1 өдрийн өмнө өмнө

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

2021-02-27 өмнө

Дэннис Шрөүдэр талбайд гарч, Лейкэрс багийн 4 дараалсан хожигдлыг зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас ямар асуудлыг хэлэлцэх вэ

2021-02-27 өмнө

Монголын үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчид хилийн дээс алхлаа

2021-03-01 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах