• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цөлжилтийг “чөдөрлөх” тэрбум мод

Ардын хувьсгалын 100 жил, анхны гэх тодотголтой олон  байгууллагын тэгш ойнууд  нь  монгол орны газар нутгийн 80 хувь нь цөлжсөн  гэсэн судалгаа гарч буй цаг үетэй давхцаж байна. Иймд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод ургуулна” хэмээн  НҮБ-ын индэр дээрээс тунхаглав. Өөрөөр хэлбэл, түүхт  ойн жил  тэрбээр  нэг хувьсгалыг ийн  эхлүүллээ.  

Ер нь бол нүүдэлчин монголчууд  унаган байгаль, тэр дотроо  ургамал мод, ус голоо  хамгаалах талаар  олон зууны уламжлалтай. Уул, ус, ой модоо дархлан тахиж ирсэн нь түүний илрэл юм. Жишээ нь, МЭӨ III зууны үед хүннүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байжээ. Их эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас эхлээд хожмын “Халх журам” хүртэлх /Их цааз, зургаан хошууны   бичиг/  хууль цаазын бичигт ой мод, ус ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах тухай  заалтыг ял шийтгэлийн хамт  оруулсан  байдаг. Түүнчлэн “Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хатуу хориглоно” гэсэн  хатуу цээр ёс үйлчилж байв.  Хубилай хааны зарлигт “Элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр, хоёр алхмын зайтай мод тарихыг...” зарлигдсан  байдаг бол Өлзийт хаан  зулзган  мөчир хугалсан  хүнийг  хатуу  шийтгэж, гэрчийг  хөхиүлэн урамшуулж  байв.  

VIII Богд Жавзандамбын үед  эх болсон байгаль дэлхийгээ хайрлах тухай олон зарлиг лүндэн буулгаж байсны зэрэгцээ байгалийн шинжлэх ухааныг  сонирхон судалж, анхны  амьтны хүрээлэнг Монголд байгуулсан түүхтэй. Богд хаантай  ойр шадарлаж байсан Монголын 13 тамгатай хутагтын нэг, Зүүн хязгаарыг илбэн тохинуулагч  Егүзэр хутагт Галсандаш  ч мөн байгаль хамгаалагч, ховор сонин амьтан үржүүлдэг амьтны хүрээлэнг өөрийн нутагт байгуулж байсан гэдэг. Тэрбээр өөрийн амьдран сууж  байсан Сэцэн хан аймгийн  хурц вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хайлаас, монос, гандигар, алтан харгана, арц, яргай зэрэг мод, бутлаг ургамлыг тарьж ургуулсныг  одоо ч “Хутагтын мод” хэмээн нутгийнхан нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байдаг. Түүнчлэн хутагт нутагтаа талын буга үржүүлж, Богд хааны бэлгийн сангаас жижиг биетэй адуу авчирч, тарвага  нутагшуулж, тэр бүү хэл  заан авчирч, баавгайг  сонирхон судалж  байсан бөгөөд төр, шашны үйл хэрэг, байгаль хамгааллын бодлогоороо То ван хэмээн алдаршсан Тогтохтөр ванг гүйцэж  байсан гэдэг.  Монголчуудын, монгол төрийн “ногоон бодлого”-ын уламжлал  ийм. Гэхдээ Монгол орны ой судлалын судалгааны ажил 1924 оноос эхэлсэн. Энэ нь  ойн мэргэжлийн судалгаа биш, ургамал, амьтан судлалын чиглэлээр түлхүү судалсан. Гаднын улсаас эрдэмтэд ирж, тодорхой газар нутгийн ой, модны нөөцийг тодорхойлж байсан. 1957 онд Монгол орны ойн талбай, сангийн хэмжээг ОХУ-ын Санкт-Петербургийн эрдэмтэд судлан тогтоосон гэж эрдэмтэд үздэг. Албан ёсоор бол   1970-аад оноос ойжуулалтын ажлын үндсэн бэлтгэл болох үр бэлтгэх, тарьц суулгац үржүүлэх, мод үржүүлгийн газруудыг шинээр  байгуулж, ойжуулалтын гар болон хагас механикжсан бригад, салаа байгуулагджээ. Харин 1980  оны үеэс   ой, модны салбар  бие даасан яамтай, 60 орчим үйлдвэр,  томоохон цогцолбор комбинатууд, 10000 орчим ажиллагсадтай,  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 шахам  хувийг үйлдвэрлэдэг болж бие даасан байна. Тухайн үед бүтээгдэхүүнийхээ 18-20 хувийг экспортолдог, эрчим хүч, уул уурхай, их барилгын дараа  ордог улс ардын аж ахуйн бие даасан томоохон салбар болж хөл дээрээ зогссон ч тэр бүтэц алдарсан.  Тухайн  үед нам, төрийг 70 гаруй жил удирдсан маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Флатовагийн санаачилга,  Оросын мэргэжилтнүүдийн судалгаа, туслалцаа их байсан гэдэг.  А.И. Филатова өөрөө цэцэг ногоо тарих их дуртай.  1970-аад  оны эхээр комиссар Ц.Гэндэндаржааг  Улаан-Үд рүү  явуулан үрсэлгээ  авчруулж, өөрийн хашаа,  Их Тэнгэрийн ам, “Найрамдал” лагерьт  олон  мод тарьж, “Хүүхдийн парк”,   мэргэжлийн цэцэрлэгч авчран цэцэрлэгт хүрээлэн байгуулж, олон төрлийн гоёмсог цэцэг тариулж, түүнээсээ  төрийн уулзалт арга хэмжээнд хэрэглэх цэцгүүдийг сонгодог байсан нь түүх болж үлджээ. Тэрбээр  цэцэг, ургамал арчилж, тордож ургуулах талаар  Оросын нарийн мэргэжлийн дендрологчдыг урьж, тэднээс зөвлөгөө авч  өргөн мэдлэгтэй болж, түүнийгээ бусдад зааж сургах, түгээх талаар уйгагүй ажилладаг байсан гэдэг. 

Түүнээс хойш 1990-ээд оноос Монгол Улсын  анхны Ерөнхийлөгчөөс өгсүүлэн  үе үеийн төрийн тэргүүн нар мод тарих санал, санаачилга гарган хэрэгжүүлж  байв. Учир нь шилжилтийн үеийн ажилгүйдэл, ядуурлын золиос нь байгалийн баялаг, ойн сан, ан амьтан болж байгалийн баялаг  сүйрлийн ирмэгт хүрсэн. 1990-ээд онд Тужийн нарс түймэрт өртөж сүйрэхэд тухайн үед Соёлын сайд байсан Н.Энхбаяр мод тарих аянд   уриалж  нөхөн сэргээх ажлыг эхлүүлэн,  хожим  УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  байхдаа ч  түүнийгээ үргэлжлүүлэн  мод тарьсаар байсан нь өдгөө  өтгөн  төгөл болсон байдаг.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат болон Ерөнхийлөгч Н.Багабанди  нар   Тужийн нарсанд  мод суулгаж байв. Энэ үеийн мод ургуулах, ногоон байгууламжийг хөгжүүлэх нөр их ажилд  2005 оноос хэрэгжсэн “Ногоон хэрэм” төсөл том нөмөр, хана болсныг мэрэгжилтнүүд хэлдэг.  Харин 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний мод тарих өдөр” –ийг санаачлан бий болгож улс даяар жилд хоёр удаа  тэмдэглэх болсноор  өнөөдрийг хүрч байгаа юм. Эдүгээ  Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед монголчууд тэрбум мод ургуулах “Ногоон хувьсгал” руу  ханцуй шамлан орж байна. 

Сүүлийн жилүүдэд  ойн сан  манай улсын газар нутгийн хэдэн хувийг эзэлдэг вэ. Дэлхийн дундажтай харьцуулахад ямар байна вэ гэдэг асуултад БОАЖЯ-ны Ой бодлого зохицуулалтын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүд  “Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувь буюу 18.5 сая га талбайг эзэлдэг.  Нутаг дэвсгэртэй харьцуулахад бага мэт боловч газар нутгийн талбайн хэмжээ бага улсуудтай харьцуулахад манай улсын ой бага биш. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Нөгөө талаар манай орны ойн онцлог нь уур амьсгалын хүнд нөхцөлд байдаг учраас өсөлт удаан” гэсэн хариултыг өгдөг. Өнөөдөр монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь цөлжилтөд өртсөн бол  түүний эсрэг “вакцин” нь Ерөнхийлөгчийн  тэрбум мод ургуулах санаачилга юм. 

Манай мөнхийн хоёр хөрш ойн сандаа бодлогоор анхаардаг. БНХАУ  1979 онд жил бүрийн  гуравдугаар  сарын 12-ныг ойжуулалтын өдөр болгохоор шийдвэрлэсэн  байдаг. Бүс нутаг болгонд  хүмүүс өөртөө тохиромжтой ойжуулалтын цагаа сонгож тэмдэглэн өнгөрүүлдэг. Бээжингийн хувьд жил болгоны дөрөвдүгээр  сарын эхний ням гарагийг “Албан журмын ойжуулалтын өдөр” хэмээн тогтоосон бөгөөд БНХАУ-ын дарга  Ши Жиньпин өөрийн биеэр оролцдог. ОХУ-ын хувьд  19  бүс нутагт томоохон ой, хээрийн түймэр гарсан. Энэ дотроос Сибирийн ой шатсанаар  асар их хохирол учирсан. Гэсэн ч тус улс  оны эцэс гэхэд  нийт 12 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбай бүхий шинэ ойтой  болно,  2022 онд дахин 12 мянган хавтгай дөрвөлжин км талбайд, 2023 онд 13 мянган хавтгай дөрвөлжин км талбайд, 2024 онд 14 мянган хавтгай дөрвөлжин км талбайд мод тарихаар төлөвлөсөн бөгөөд  2025 он гэхэд 50 мянга гаруй хавтгай дөрвөлжин талбай бүхий шинэ ой бий болно гэж Ойн менежментийн газраас нь  мэдээлж байгаа юм. Монголчуудын хувьд   тэрбум  мод ургуулахаар мориндоо мордлоо.  Гэхдээ түүнийг хэрэгжүүлэхэд үндэсний ойн, ой модны гэх тодотголтой бүтэц бий болгох, бусад улсын жишгээр ойн үндэсний хүрээлэн, ойн үрийн  сан гэх мэт байгууллагуудаа  дэмжих,  хэвийн ажиллагааг нь хангах ажлууд  ташуур өгөх ёстой юм. Энэ байхгүй бол морь хурдлахгүй, мод ургахгүй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг...
Олон улсад нэг багшид 13, Монголд...

Цөлжилтийг “чөдөрлөх” тэрбум мод

ҮЛ-ОЛДОХ 2021-10-06

ФОТО:

Сэдвүүд : #Тэрбум мод   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
49 минутын өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

59 минутын өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах