• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

НҮБ дараагийн цар тахалд бэлтгэхийг зөвлөв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 14-27-нд болж өнгөрлөө. Тус чуулганыг “халдварын супер тараагч” болох вий гэсэн анхааруулгыг үл тоон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй дэлхийн 100 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүнүүд АНУ-ын Нью Йорк хотноо чуулсан юм. Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд хэмжээний энэ уулзалтаар дэлхийн улс орны удирдагчид цар тахлыг зогсоох болон цар тахлын улмаас доройтсон дэлхийн эдийн засгийг хэрхэн сэргээх гэсэн хоёр үндсэн асуудлын хүрээнд санал солилцлоо. Ийн тус чуулганы үеэр хэлэлцсэн онцлох асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилт-2030-аас “бултлаа”

НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэхийн тулд ядуурлыг бууруулах, боловсролыг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, жендэрийн тэгш эрхийг хангах гэсэн 17 зорилтод анхаарлаа хандуулан ажиллаж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2030 он гэхэд эдгээр зорилтод хүрэхээ амласан. Хэдийгээр зорилтын хугацаа дуусахад есөн жил үлдсэн ч цар тахал дэлхий нийтийг сорьж, зорилтын хугацаагаа өөрчлөхөд хүргээд байгаа юм.

 НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр дэлхийн хүн амын хүнсний  аюулгүй байдлын түвшин 2014 онд 23 хувь байснаа өнгөрсөн онд 30 хувь болж өссөн нь нийтийн санааг зовоож байна. Ингэснээр НҮБ ч тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. НҮБ-ын нийт төсвийн дөрөвний нэг нь мөргөлдөөний улмаас хохирсон улс орнуудад зарцуулагддаг. Одоогоор 39 орон байгаа бөгөөд тэдэнд нийт  төсвийнхөө 24 хувь буюу 707 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөжээ.Энэ тухай  “Rice” их сургуулийн доктор Столл “Цар тахлын улмаас олон орны эдийн засаг, боловсрол болон бусад салбар доройтсон. Тиймээс улс орнууд энэ асуудлуудаа шийдэх хүртлээ тогтвортой хөгжлийн зоритод анхаарч чадахгүй байх” гэж “Al Jazeera” сайтад ярьсан байна.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо

НҮБ-аас сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, эрчим хүчний  хэрэглээгээ бууруулахыг улс орнуудад зөвлөв. Оролцогч орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 400 тэрбум ам доллар зарцуулахаа амласан юм. Тодруулбал, 2030 он гэхэд бүх нийтийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 0 болгох зорилтын төлөө дэлхий нийтээр хичээхээр боллоо.  Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 онд байгуулсан Парисын гэрээний зорилт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын эсрэг залуучуудын хөдөлгөөн эрс идэвхжиж, цар тахал гарснаас хойш томоохон жагсаалыг зохион байгуулаад байна.НҮБ-аас наймдугаар сард нийтэлсэн судалгаанд сүүлийн хэдэн арван жилд хүний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлснийг дурдаад хүлэмжийн хийн хэмжээг бууруулах нь хамгийн зөв арга гэдгийг онцлов.

Хятад:Гадаадад нүүрсний станц барихгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ амлалт өгсөн нь анхаарал татлаа. Тодруулбал, Ши Жиньпин нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдэв. Энэ нь тус улс “Бүс ба Зам” дэд бүтцээ хөгжүүлэх санаачилгадаа өөрчлөлт оруулахын дохио юм. Мөн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх ногоон эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэлээ. 
Үүний хариуд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн  хоёр том эдийн засагтай орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээ авахаа зарласанд үнэхээр баяртай байна. АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жилд 11.4 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Харин өнөөдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нүүрсний станцуудыг гадаадын орнуудад барихаа зогсоож, улмаар хүлэмжийн хий бага ялгаруулдаг, ногоон бүтээн байгуулалтыг дэмжихээ зарлалаа. Нүүрсний хэрэглээг бууруулах нь Парисын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлын өсөлтийг цельсийн 1.5 хэмд байлгах хамгийн чухал алхам юм” гэжээ. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 2014-2020 оны хооронд нүүрсний цахилгаан станцны бүтээн байгуулалтад 160 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байсан юм. Тус улс дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд 2020 оны хэрэглээ нь бусад улсыг нийлүүлснээс давсан байна.

Хойд Солонгос:Цөмийн зэвсэг туршихыг хэн ч хориглож чадахгүй

Чуулганы дөрөв дэх өдөр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ /есдүгээр сарын 30-нд Фүмио Кишида сонгогдсон/  Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн туршилт тус улс болон бусад олон улсын хамтын ажиллагаанд аюул учруулж байгааг анхааруулав. Тэрбээр “Хойд Солонгос дипломат харилцаанд хичээл зүтгэл гарган АНУ болон Хойд Солонгосын хоорондох цөмийн  зэвсэггүй болгох харилцаанд ахиц дэвшил гарна гэдэг итгэж байна.  Мөн  Хойд Солонгосын энэ дайралт олон улсын төдийгүй Японы нэн тэргүүний санааг зовоосон асуудал болоод байна” гэжээ. Харин Хойд Солонгосын элчин сайд Ким Сон “Цөмийн зэвсэгтэй орон зэвсэгээ турших эрхтэй. Үүнээс хэн ч татгалзаж чадахгүй. Бид улсынхаа энх тайван, аюулгүй байдлыг хангаж өөрсдийгөө хамгаалахын тулд үндэсний батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлж байна” гэж ярьжээ.

Сири дүрвэгчдээ эргэн ирэхийг уриалав

Сирийн Гадаад хэргийн сайд дүрвэгчдийг эх орондоо буцаж ирэхэд нь аюулгүйгээр хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тэрбээр Сирийн дүрвэгчдэд санаа зовниж байгаа мэт дүр үзүүлж байна хэмээн барууны орнуудыг буруутгалаа. Энэ тухай Сирийн Гадаад хэргийн сайд Файсал Мекдад “Өөрийн эх орноосоо дүрвэсэн бүх хүнийг сайн дураараа буцаж ирэхэд нь аюулгүй орчинд угтан авахад Сирийн үүд хаалга нээлттэй байх болно. Манай холбогдох бүх байгууллага энэ зорилгынхоо төлөө шаргуу ажиллаж байна. Сирийн Засгийн газар болон холбоотон орнууд бидэнд үүссэн энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байна. Харин зарим орон Сири иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа тул манай улсын зовж байгаа иргэдэд тусална хэмээн дүр эсгэж байна” гэж НҮБ-ын индэр дээрээс ярилаа.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Мьянмар улс дахь цэргийн  хүчнийхэн хүний эрхийг асар их зөрчиж байгааг анхааруулан нөхцөл байдал муудаж,  мөргөлдөөн үүсэхээс өмнө арга хэмжээ авахыг олон улсад уриалав. Тэрбээр “Ийм мөргөлдөөний үр дагавар нь аймшигтай, хор хөнөөл ихтэй байдаг. Тиймээс Мьянмарын ардчиллыг сэргээж, олныг хамарсан өргөн хэмжээний зөрчлөөс сэргийлэхдээ оройтохоосоо өмнө олон улсын хамтын ажиллагааны идэвхээ нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

“Тэд Беларусь шиг хувьсгал хийж чадахгүй”

Беларусь улс барууны орнууд өнгөрсөн нэг жилийн туршид тус улсын эсрэг өргөн хүрээтэй “дайн” өрнүүлсэн хэмээн мэдэгдэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей “Жил гаруй хугацаанд бид барууны орнуудын дарамтад өртсөн. Тэд “өнгөт хувьсал” хийж чадахгүйд бүх учир байна” гэж илтгэлийнхээ үеэр ярьжээ.Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуульд хууль бусаар ялсныг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Беларусьд олон сар үргэлжилсэн. Үүний улмаас бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сөрөг хүчнээ дарамталсаны эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсан билээ. Мөн төрийн эргэлт болсон Афганистан улсын НҮБ-ын Элчин сайд өмнөх Засгийн газрын үед байсан учир илтгэгчдийн нэрнээс хассан байв.

Африк тивийн удирдагчид тус тивд COVID-19 эсрэг вакцин дутагдалтай, хүртээмж тэгш бус байгааг шүүмжиллээ.Харин Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель улс орнуудыг COVID-19 эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалав. Тэрбээр хөгжиж буй орнууд болон чинээлэг орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч бусад оронд хүртээлгүй байгааг санууллаа. Энэ тухай Чарльз Мишель “Бид энэ удаагийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, ялах нь чухал биш. Харин дараагийн цар тахалд бэлтгэх шаардлагатай” гэв.

Эх сурвалж:Reuters, CNN, Aljazeera

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
“ОСЛО-2021” ДАШТ-ИЙ ХУВААРЬ
6 жил зогсонги байсан...

НҮБ дараагийн цар тахалд бэлтгэхийг зөвлөв

Kuzmo 2021-10-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

10 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

10 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

22 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

22 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

22 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

23 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах