• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

“Эхиймаа” уран сайхны кино энэ сарын 11-нд бүх кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрнэ. Тус киноны гол дүр, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгтэй ярилцлаа

-Эмэгтэй хүний хамгийн хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг үе нь хэзээ  гэж та боддог вэ?

-Хүчирхэг гэх юм бол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байхдаа илүү хүчирхэг байдаг. Миний хувьд би тайзан дээр байхдаа илүү хүчирхэг, аз жаргалтай байдаг. Мэдээж өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр  тайзан дээр хүссэн дүрдээ хувиран гэдэг хамгийн том амжилт. Жүжигчин мэргэжлийн нэг сайхан зүйл нь өдөр бүр өөр өөр дүрд хувиран, түүгээрээ дамжуулан үзэгчдэд өөрийгөө үргэлж шинээр нээн харуулахад оршдог. Тэгэхээр тухайн мөчид оногдсон дүрээ маш сайн бүтээж, эргээд үзэгчдээс магтаал, шүүмжлэл, хайр, зэмлэлийг харамгүй хүртэх нь сайхан. Эцсийн мөчид алга ташилтан дор хөшиг хаагдах мөч үгээр илэрхийлэхийн  аргагүй  аз жаргал.

-“Бурханы авралаар чи ирлээ”шоу нэвтрүүлэгт яагаад оролцох  болсон бэ?

-“Бурханы авралаар чи ирлээ” шоу маань анх Австралид хийгдэж байсан шоу нэвтрүүлэг байгаа. Тэгээд Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж байгаа. Тус шоуны  продюсер анх надтай холбогдоод, тэгээд би очиж уулзаад надад их таалагдсан учир, зөвшөөрч ажиллахаар шийдсэн. Шоуны тухайд мэдээж гол дүрийн жүжигчин байхгүй болохоор бэлдэх боломжгүй. Оролцож байгаа оролцогч маань яаж тоглохыг бид нар мэдэхгүй. Тийм болохоор оролцогчид ч тэр, шоуны жүжигчид ч тэр тухайн үеийн өөрсдийн анхны мэдрэмжээрээ л шууд тоглодог. Тэр утгаараа хэн хэнээс нь асар их чадвар шаардсан. Мөн энэ шоунд маань олон хүн хүчин чармайлт гаргаж ажилласан.

-Та “Эхиймаа” уран сайхны кинонд шоронд хоригдож байгаа эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ дүрийн онцлог?

-Би “Эхиймаа” УСК-д тоглосондоо маш их баяртай байгаа. Энэ кинонд тоглох саналыг анх Алдармаа надад санал болгосон.  Жүжигчин  Алдармаагийн хувьд өөрөө энэ киноны гол дүр, мөн  продюсерээр ажилласан. “Монгол фильм”-тэй хамтарч хийсэн сайхан уран бүтээл болсон. Энэхүү кинонд би шоронд хоригдож байгаа нэгэн бүсгүйн дүрд тоглосон. Гаднаа хэдий хатуу ширүүн харагдаж байгаа ч дотроо ямар хүн юм бэ? гэдгийг та бүхэн минь ирж үзээрэй гэж хэлмээр байна. Нөгөө, хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг  шиг хүний амьдралд алдаж онох зүйл бишгүй тохиолдоно. Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс ямар амьдрал туулж, юуг үзэж өнгөрүүлэн, сэтгэл дотроо ямар их шаналал зовлонг мэдэрч суудгийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь алдаанаас суралцан, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж чадах нь чухал байх. Хэдий хорих газар, шорон ч гэлээ тэнд эмэгтэй хүн, эх хүмүүс байгаа. Тэгэхээр тэнд өрнөж байгаа жирийн юм шиг хэрнээ жирийн бус амьдралыг энэ кинон дээр харуулахыг зорьсон . Үзэгчид маань киногоо үзээд сэтгэгдлээ хэлэх байх гэж бодож байна. Энэ кино эмэгтэй хүний нандин, эмзэг сэтгэл, амьдралын хатуу хөтүүг хэрхэн даван туулж байгаа тухай өвөрмөц мэдрэмжийг танд төрүүлж чадах байх.

-Энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн?

-Манай найруулагчтай жүжигчин Ц.Алдармаа уулзаад түүний амьдарлаас энэ киног сэдэвлэн хийсэн. Бид Ц.Алдармаагийн амьдралыг мэдэхгүй. Тиймээс энэ кинондоо түүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Тэр дундаа эмэгтэй хүний, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажилласан.

-Ер нь хүчирхийлэлд өртдөг, эрх нь зөрчигддөг эмэгтэйчүүдийн тухай олон таагүй мэдээ сонсогддог. Энэ асуудалд та ямар байр суурнаас ханддаг вэ?

-Энэ талаар сонсоод их эмзэглэж харамсдаг. Ер нь бол энэ хүчирхийлэл, өнчрөлт, салалт гэдэг зүйлс хэрээс хэтэрч байна. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь архидалт, араар тавилт, бие биедээ үл итгэх байдлаас үүдэлтэй. Хамгийн гол нь сэтгэлзүйн хүчирхийлэл гэдэг чинь биеийн хүчирхийлэлээс ч илүү байх болж. Харамсалтай нь ийм орчинд энэ нийгэмд өссөн хүүхэд эргээд өөрөө хүчирхийлэгч болж өсөх магадлалтай. Энэ хүчирхийлэл салалтыг хэвийн зүйл мэтээр нийгэм хүлээж аваад байвал яг тойрог мэт зүйл бий болно гэсэн үг.  Мэдээж нийгмийн харилцааны хөгжил гэр бүлээс эхэлдэг. Тэгэхээр үр хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж аль болох архидан согтууралт болон бүх муу муухай зүйлийг мэдрүүлэхгүй байж анхнаас нь хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв тавих хэрэгтэй гэж боддог. Томчууд өөрсдөө муу муухайг үзүүлээд байх юм бол эргээд энэ зүйлс нь давтагдсаар л байх болно.

-Нэг зүйлийг сонирхож асууя. Та “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт нэлээд ур чадвар шаардсан тоглолтыг үзүүдэг. Шоуны тухай сонирхуулаач?

-Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-“Эхиймаа”  киног маань үзэж сэтгэгдлээ хуваалцаарай. Тэгээд энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх уншигчиддаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мэдээж хамгийн чухал нь эрүүл чийрэг байх ёстой шүү. Эрүүл чийрэг байж гэмээнэ бид аз жаргалыг бүтэж чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.7 ДАВАА № 172 (6397)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав
“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо
Ц.Цэрэнболдын тоглосон Fall of a Kingdom киноны албан ёсны трэйлер цацагдлаа
Б.Амартайван: Хэн нэгний зовлонгоор шоу хийж, хэзээ ч олонд танигдахгүй гэж боддог

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Кино, театр
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
  • •Сонгууль
  • •Засгийн газар
  • •Сурвалжлага
  • •Хөлбөмбөг
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
ХУРААХ
Зургаан цагаан мэнгэтэй...
Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь...

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

3 цагийн өмнө

Сэдвүүд : #Кино, театр  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав
“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо
Ц.Цэрэнболдын тоглосон Fall of a Kingdom киноны албан ёсны трэйлер цацагдлаа
Б.Амартайван: Хэн нэгний зовлонгоор шоу хийж, хэзээ ч олонд танигдахгүй гэж боддог
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

2 цагийн өмнө өмнө

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

3 цагийн өмнө өмнө

Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна

3 цагийн өмнө өмнө

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

3 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 градус дулаан байна

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 5 үзүүлбэр (20-09-06)

21 цагийн өмнө өмнө

Дэнвер Наггетс хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

1 өдрийн өмнө өмнө

Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дарь-Эхийн зам нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

2 өдрийн өмнө өмнө

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 102 ДУГААР БАЙРАНД ЖАГСДАГ

2 өдрийн өмнө өмнө

О.Пүрэвбаатар чөлөөтийн шигшээ багт зөвлөнө

2 өдрийн өмнө өмнө

Тагнуулын байгууллагаас "TeamViewer"-ээ шинэчлэхийг анхаарууллаа

2 өдрийн өмнө өмнө

Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

“Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

2 өдрийн өмнө өмнө

ФИБА 3х3 Европын их дуулга эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (20-09-04)

2 өдрийн өмнө өмнө

Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг энэ сарын 28-наас олгоно

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2 өдрийн өмнө өмнө

10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

2020-09-04 өмнө

Хүрэн баавгайн арьс, савар хадгалж байсныг илрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2020-09-01 өмнө

Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав

2020-09-02 өмнө

Манай шигшээ хэсгээсээ гарлаа

2020-09-03 өмнө

"Улаанбаатар ММС Энержи" баг Дэлхийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаагаа орж ирлээ

2020-08-31 өмнө

Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна

2020-09-04 өмнө

Ануноби цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ амжилттай болгосноор цувралыг 2-1 болгож ойртууллаа

2020-08-31 өмнө

Жамал Муррэй 50 оноог авч цувралд 7 дахь тоглолтыг гаргалаа

2020-09-02 өмнө

Бостон Селтикс цувралыг 2-0 болголоо

2020-08-31 өмнө

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

2020-08-31 өмнө

Телевизээр гарах хичээлийн хуваарь

2020-09-02 өмнө

Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

2020-09-03 өмнө

Жеймс Харден сүүлийн мөчид хаалтыг хийснээр, хагас шигшээд шалгарлаа

2020-09-03 өмнө

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

2020-09-01 өмнө

Б.Долгорсүрэн дасгалжуулагчтай Хангарьд спорт хороо аваргаллаа

2020-08-31 өмнө

“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-09-02 өмнө

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

2020-09-01 өмнө

Лионел Месси Барселона багаа орхих уу?

2020-09-03 өмнө

Манай 3х3 залуус шилдэг 8-д бичигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2020-09-01 өмнө

Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!

2020-09-04 өмнө

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

2020-09-04 өмнө

Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна

2020-09-01 өмнө

Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

2020-09-01 өмнө

3 настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг шуурхай илрүүллээ

2020-09-01 өмнө

“Лобби”-чин 76

2020-09-02 өмнө

Б.Наминчимэд: Өмнөд монголчууд хэл бичгээ хаалгачихвал, Монгол гэх соёлын далайд цутгах том гол ширгэнэ

2020-08-31 өмнө

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

2020-09-03 өмнө

Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах