• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь балетаар хичээллүүлэх сонирхолтой болсон энэ үед “Sunee’s Ballet studio”-гийн үүсгэн байгуулагч Б.Сүндэръяатай ярилцлаа. Энэ төв нь нийгэмд хүмүүнлэгийн ажил түлхүү хийдгээрээ онцлогтой.

-Танай балет студи үүсгэн байгуулагдаад долоон жил болжээ. Монголын хамгийн олон сурагчтай сургалтын төвөө хэрхэн байгуулж байсан талаар ярилцлагаа эхэлье. Оюутан байхдаа нээсэн гэж сонссон?

-Сайн байна уу. Намайг Б.Сүндэръяа гэдэг. Би СУИС-ийг 2015 онд бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа 2013 онд сургалтын төвөө нээх үндэс суурь  тавигдсан. Анх заал цагаар нь түрээслээд “Sunee’s Ballet” гэсэн цахим хуудас нээгээд нэг гадаад сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эхний жил багахан хүүхдүүдтэй хичээллэдэг байсан. Нэг зүйлдээ тууштай байвал үр шимийг нь хүртэнэ гэж бодсоор шантралгүй явсаар үйл ажиллагаа маань өргөжиж Монголын балетын сургалтын түвшинд тодорхой хэмжээнд амжилтад хүрч чадсан гэж бодож байна.

-Танай сургалтын төв төлбөрөө төлөх боломжгүй ч суралцах чин хүсэлтэй хүүхдүүдэд үнэгүй балет заадгаараа ялгардаг. Анх хэзээнээс энэ сайн дурын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бэ?

-Асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй балет зааж эхлээд мөн долоон жил болж байна.  Сургалтын төвийн  үйл ажиллагаа эхлүүлчихээд 1900-1950 руу утасдаад хэдэн асрамжийн төвийн дугаар аваад “Би балетын багш мэргэжилтэй.Танай төвийн хүүхдүүдэд тусламаар байна. Надад мөнгө байхгүй ч чаддаг зүйлээрээ туслах сэтгэл байна. Үнэгүй балет зааж өгье” гэсээр өнөөг хүртэл холбоотой байгаа төв маань Ханын материалын эцэст байдаг. Үүнээс хойш би  хагас, бүтэн сайн хоёр өдөр өөрөө очиж хүүхдүүдэд балет зааж эхэлсэн. Одоо бодоход их агуу сэтгэлтэй байж. Эхний 2-3 жил өөрөө очиж заасан.

-Ер нь яагаад асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй балет заахаар шийдсэн юм бэ?

-Ээж аав хоёр маань намайг өсвөр насны хүүхэд байхад салсан нь миний хувьд хүнд цохилт болсон. Энэ мэдрэмжийг мэдрэхдээ бүтэн хайр мэдэрч өсөөгүй хүүхдүүдэд надаас илүү хэцүү байдаг байх даа гэж ойлгоод тэдэнд туслах сэтгэлээ ажил хэрэг болгосон. Тиймээс ээж, аавгүй өсч байгаа асрамжийн төвийн хүүхдүүдэд балетаар дамжуулж хайр, аз жаргал бэлэглэхийг хүссэн юм. Ямар ч хүүхдийг сэтгэлдээ сэвтэй өсөөсэй гэж боддоггүй. Хүүхдийг хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөөсэй гэж хүсдэг. Эцэг эх нь хүссэн бүхнийг нь авч өгдөг боломжийн айлын хүүхдүүдийн нүдэнд нь гал байхгүй, хайр дутчихсан байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх олон төрлийн сургалтад явуулах, хүссэн бүхнийг нь авч өгөх мөнгөтэй болохын төлөө цаг завгүй ажилладаг. Үүнийгээ хайр гэж ойлгодог. Гэтэл хүүхдүүд материаллаг ямар нэгэн эд зүйл гэхээсээ илүү сэтгэл зүрхний хайр, халамж хүсдэг. Гэхдээ  үүнийгээ ээж аавдаа илэрхийлж чаддаггүй. Тиймээс миний хичээллэх арга барил бол хайраар услах юм. Хүүхдүүд сургалтын төвдөө ирээд сэтгэл санаа нь сэргэж, аз жаргал мэдэрч байна гэж ярьдаг. Тэгэхээр хүүхдүүд сэтглээр унаж, стресстдэг байгаа юм. Хүн заавал баян болсныхоо дараа биш чадаж байгаа зүйлээрээ бусдад туслах хэрэгтэй гэж боддог. Цагийн багш, оюутан байхдаа найзуудаараа мөнгө цуглуулаад төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд бэлэг өгдөг байсан. Гэхдээ амттан биш хувцаснаас эхлээд хэрэгцээт зүйл өгөхийг боддог. Өдийг хүртэл нэг  ч удаа найзуудтайгаа сууж төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй. Жил бүр асрамжийн төвийнхөө хүүхдүүдтэйгээ тэмдэглэдэг. Найзууд маань бэлэг өгье гэхээр “Чи асрамжийн газрын хүүхдүүдэд өгөх бэлэг аваад надтай хамт явчих” гэж хэлдэг.  Мөн “Би хүүхдүүдэд маш гоё дэлхий бэлэглэнэ” гэж найзууддаа ярьдаг байлаа.

-Анх балет зааж  байсан асрамжийн төвийн хүүхдүүд нь одоо ч танайд хичээллэдэг үү?

-Тэр үед балет заасан хүүхдүүд бүгд том болсон. Бүгд онц сурдаг учраас тэтгэлэгтэйгээр гадаадад сургаад хоолтой нь залгуулчих юм сан гэж бодож сууна. Би тэдэнд балет заагаад орхих бус амьдралд хөлөө олоход нь туслахыг хүсдэг. Эхний таван охин маань байр сууриа олчихвол дараа дараагийн дүү нараа аваад явчих байх гэсэн итгэл дүүрэн байдаг. Хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж сайхан амьдрал бүтээхэд нь туслах юмсан гэж хүсдэг. Тиймдээ ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, цаг үргэлж чадвараа нэмэгдүүлэхийг хичээдэг. Тухайлбал, хүний биеийн бүтэц ямар байдаг, балетыг заахдаа би юу анхаарах ёстой вэ гэдгийг мэдэхийн тулд АШУҮИС-д нэг жил суралцсан. Эмч нар, сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө авдаг. Мөн хүүхдийн нас насны онцлогт тохирсон ном уншдаг.

-Яг тань шиг өсвөр насандаа хүнд цохилтод орсон хүүхдүүдэд балет сэтгэл зүйг нь өргөхөд тусалж чаддаг болов уу?

-Би өсвөр насны ангидаа хамгийн их анхаарал хандуулдаг. Хүүхдүүд өсвөр насандаа хүнд дурлана, дурлал нь бүтэлгүйтнэ, бусадтай өөрийгөө харьцуулна, бусдын хэрэглэж байгаа эд зүйлс өөрт нь байхгүйд гутарна гэх мэт янз бүрийн сэтгэл хөдлөл мэдэрч, ихэнхдээ хямардаг. Гэхдээ тэр болгоныгоо хүнд хэлдэггүй. Саяхан манай нэг багш нэг өсвөр насны охиныг дасгалаа сайн хийхгүй, нэг л гунигтай байна гэхээр нь “Энэ охины ээж аав нь амьдралын боломжгүй учраас манайд үнэгүй хичээллэдэг. Ийм эмзэг сэтгэл зүйтэй хүүхэдтэй болгоомжтой, зөөлөн харилцаарай. Тэр хүүхэд балетад дургүйдээ биш гэрт нь үүсдэг  асуудлаас болж ингээд  байгаа юмаа” гэж хэлсэн. Багш нартайгаа хамтдаа сууж ярилцахдаа сурагчдынхаа аж амьдрал, сэтгэл зүйн талаар нь маш сайн ойлгуулж хэлдэг. Учир нь багш нь зөөлөн хандаад өөрийг нь ойлгоод ирэхээр хүүхэд сэтгэл санаа нь сэргэж балетаараа хичээллэх дуртай болж эхэлдэг. Тухайлбал, хорт хавдартай ээжийгээ багаасаа асраад амьдралын сайхныг биш зовлонг  туулж өсвөр насандаа хүрчихсэн  охин манайд үнэгүй сурдаг юм. Түүнд амьдралд итгэх итгэл байхгүй болчихсон байгаа. Тиймээс би тусдаа ярилцаж “Миний охин үүнд битгий эмзэглээрэй. Багш нь ч гэсэн өсвөр насандаа хүнд бэрхшээлтэй тулгарч байсан. Зааландаа ирээд бэлтгэлээ шаргуу хийгээд сайн балетчин болж, тэмцээн уралдаанд явах хэрэгтэй. Ангийнхантайгаа уулзаж ярилцаарай” гэж хэлдэг. Учир нь хэн нэгэнтэй сэтгэлээ нээж ярилцах нь гэр дэх зовлонгоо мартахад нь тусална. Би сурагчдаа балетчин гэхээсээ илүү багаасаа зөв, хөдөлмөрч, дайчин эмэгтэй хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Дайчин мөртлөө уян зөөлөн, сайхан сэтгэлтэй эмэгтэй хүн байх зөв төлөвшлийг балетаар дамжуулж олгохыг хичээдэг. Буруу зүйл хийхгүй бусдад гэрэл түгээхийг хүсдэг,  өөрөөсөө гадна өрөөлийг халамжилдаг, хэн нэгнээс тусламж хүсээд сууж байгаа  хүнд тусалж байгаа бол тэр зөв хүн юм.

-Зөв хүн гэдэгтэй уялдуулан асуухад сүүлийн үед хүчирхэг эмэгтэй болох гэж хүмүүс тэмүүлдэг болжээ. Таны бодлоор хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Надад ахадсан асуулт байна. Олны танил, алдартай, баян, эсвэл сайхан хувцаслаад бусдын нүдэнд аз жаргалтай харагдаж буй эмэгтэйг бид хүчирхэг гэж хэлдэг. Бууж өгөх амархан. Босч ирээд тэмцэх хэцүү. Бүдэрсэн ч дахиж босч ирсэн эмэгтэйг хүчирхэг гэх байх. Анх сургалтын төвөө нээж байхад ирсэн дарамт шахалт, өсвөр насанд тохиолдсон хэцүү зүйлийг ч би даваад гарсан. Сэтгэлийн хаттай байвал ямар ч бэрхшээлийг давна. Ямар ч бэрхшээлийг даваад гарсан эмэгтэй бол хүчирхэг эмэгтэй. Бэрхшээлтэй тулгардаггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр бүх хүн хүчирхэг. Дотор хүнээ сайн сонсох хэрэгтэй.

-Сурагчдынхаа бэлэглэсэн зураг, захидлыг цуглуулдаг юм билээ. Сэтгэлд тань хамгийн их хүрсэн захидлаас хуваалцаж болох уу?

-Нас насны ангиллаар ирж байгаа захианууд өөр байдаг.  Тухайлбал, 3-5 насныхан ээж нартайгаа хамтарч зурсан зургаа бэлэглэдэг. Өсвөр насныхны хувьд сэтгэлээ нээсэн захианууд өгнө. “Та өнөөдөр үсээ ороосон чинь үнэхээр сайхан харагдаж байсан. Таны ийм зүйл чинь гоё. Том болоод тань шиг эмэгтэй болно” гэсэн зүйлс бичдэг. Тэгэхээр нь би дандаа гоё байж хүүхдүүдээ урам зориг өгөх юм байна гэж боддог. Өгсөн бэлэг болгоныг нь хадгалдаг. Тоглоомоор “Та нарыг зөнөг болохоор чинь өгнөө” гэж хэлдэг. Олон захиа байгаа. Сая сар гаран эмнэлэгт хэвтэхдээ хүүхдүүдийнхээ чин сэтгэлийн захианы хүчээр сэргэж, эдгэрлээ. Учир нь “Багш нь өвдчихсөн” гэсэн чинь ээжээр минь захиануудаа явуулдаг байсан. Өдөр бүр ирдэг захиа шархийг маань эдгээж өгсөн. Аз жаргал гэдэг жижиг зүйлд байдаг. Хүүхдүүдээ харахаар сэтгэл санаа сэргээд тэр өдөржингөө эрч хүчтэй явна. Би чинь бурхадуудтай ажилладаг хүн учраас өөрөө маш нандин, сайхан сэтгэлтэй, зөв хүн байх сан гэж хичээдэг. 

-Бид хүүхдүүдээ үргэлж ямар нэгэн зүйл зааж сургах ёстой юм шиг аашилдаг. Гэхдээ хүүхдүүдээс суралцах зүйл олон байдаг байх?

-Хүүхдүүдийн ярьж байгаа юм бүхэн өхөөрдөм. Анзаарч чадвал тэдний үг үсэг бүрээс суралцах зүйл их байдаг. Би хүүхдүүдээсээ гэнэн хонгор зан,  хар муу санаагүй гэгээн байхыг суралцдаг. Хүн амьдралд бэрхшээлтэй тулгарахынхаа хэрээр муу санаа, бодолтой болчихдог. Бурхан багшийн сургаалд “Юм болгоныг хүндээр тусгаж, бодож шаналах хэрэггүй. Хэт ухаалаг царайлах хэрэггүй. Өнөөдрийнхөө байгаа зүйлээс аз жаргалыг мэдэрч гэнэн байх хэрэгтэй” гэж сургадаг. Зарим хүн “Чи хүүхдүүдтэй ажилласаар байгаад гэнэн болчихсон, орчноо соль, том бол” гэдэг. Гэхдээ би том болмооргүй байна./инээв/

-Ээж нь байгууллагын тань нягтлангаар ажилладаг гэж сонссон. Таныг хамгийн их дэмждэг хүн үү?

-Ээж маань манай сургалтын төвийн нягтлангаар ажилладаг. Тууштай, дайчин, сэргэлэн эмэгтэй бий. Би харин сэргэлэнг нь дэндүүлээд дуурайчихаад байгаа юм. /инээв/. Хэт сэргэлэн болохоор асуудалд орцоолдчихоод байдаг. Харин ээж аливаа зүйлийн хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Ээжийгээ уйлуулахгүй байхын тулд би илүү их хөдөлмөрлөж, мундаг байхыг зорьдог. Хүний хүсэл хязгааргүй. Гэхдээ хүслээ дарахыг аль болох хичээж явна.

-Хааяа шантрах, бүх зүйл утгагүй мэт санагдах үе хүн бүрт тохиолддог. Ийм өдрүүдийг яаж даван туулдаг вэ?

-Намайг хайрлаж хүндэтгэдэг, надад итгэдэг хүмүүс маань намайг шантрахгүй байхад дэм болдог.Чи ажлаа сайн хийх ёстой, хэлээ сур, сургуульдаа яв гээд үргэлж хөгжих боломжийг олгож, намайг үргэлж эрч хүчээр цэнэглэж байсан. Би цаг үргэлж өнөөдрийн өөрийгөө голж, илүү их зүйл сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг хүн. Одоо хүртэл Шихихутаг их сургуулийн хуулийн ангид суралцаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна
Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
Өдөртөө 21-23 градус дулаан байна
Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Кино, театр
  • •Сонгууль
  • •Засгийн газар
  • •Сурвалжлага
  • •Намууд
  • •Хөлбөмбөг
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Ерөнхийлөгч та, Си Жиньпинтэй...

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

2020-09-02

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна
Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
Өдөртөө 21-23 градус дулаан байна
Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

3 цагийн өмнө өмнө

Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ

3 цагийн өмнө өмнө

Жанжныхаа хөшөөг 100 жилийнх нь ойгоор сүйтгэхээр зэхэж байна

3 цагийн өмнө өмнө

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

3 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 градус дулаан байна

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 5 үзүүлбэр (20-09-06)

21 цагийн өмнө өмнө

Дэнвер Наггетс хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

1 өдрийн өмнө өмнө

Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-р сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дарь-Эхийн зам нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

2 өдрийн өмнө өмнө

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 102 ДУГААР БАЙРАНД ЖАГСДАГ

2 өдрийн өмнө өмнө

О.Пүрэвбаатар чөлөөтийн шигшээ багт зөвлөнө

2 өдрийн өмнө өмнө

Тагнуулын байгууллагаас "TeamViewer"-ээ шинэчлэхийг анхаарууллаа

2 өдрийн өмнө өмнө

Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

“Эх орон надаас эхэлнэ” уралдааны шилдэг оролцогчдыг урамшууллаа

2 өдрийн өмнө өмнө

ФИБА 3х3 Европын их дуулга эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (20-09-04)

2 өдрийн өмнө өмнө

Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг энэ сарын 28-наас олгоно

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2 өдрийн өмнө өмнө

10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 мянган төгрөг хандивлалаа

2020-09-04 өмнө

Хүрэн баавгайн арьс, савар хадгалж байсныг илрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2020-09-01 өмнө

Дуучин Леди Гага дахиад олныг шуугиулав

2020-09-02 өмнө

Манай шигшээ хэсгээсээ гарлаа

2020-09-03 өмнө

"Улаанбаатар ММС Энержи" баг Дэлхийн хамгийн шилдгүүдийн тоонд анх удаагаа орж ирлээ

2020-08-31 өмнө

Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна

2020-09-04 өмнө

Ануноби цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ амжилттай болгосноор цувралыг 2-1 болгож ойртууллаа

2020-08-31 өмнө

Жамал Муррэй 50 оноог авч цувралд 7 дахь тоглолтыг гаргалаа

2020-09-02 өмнө

Бостон Селтикс цувралыг 2-0 болголоо

2020-08-31 өмнө

Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?

2020-08-31 өмнө

Телевизээр гарах хичээлийн хуваарь

2020-09-02 өмнө

Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

2020-09-03 өмнө

Жеймс Харден сүүлийн мөчид хаалтыг хийснээр, хагас шигшээд шалгарлаа

2020-09-03 өмнө

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

2020-09-01 өмнө

Б.Долгорсүрэн дасгалжуулагчтай Хангарьд спорт хороо аваргаллаа

2020-08-31 өмнө

“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-09-02 өмнө

Б.Сүнээ: Бурхадуудтай ажилладаг болохоор нандин, зөв хүн байхсан гэж хичээдэг

1 өдрийн өмнө өмнө

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

2020-09-01 өмнө

Лионел Месси Барселона багаа орхих уу?

2020-09-03 өмнө

Манай 3х3 залуус шилдэг 8-д бичигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

2 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Клипперс баг бутниргэлээ

2020-09-04 өмнө

Д.Жавхланбаяр: Оюутнуудын голсон тусгаарлах байр шүршүүр, интернэттэй

2020-09-01 өмнө

Хоёр настнаа ялгаварласан, хоёр өөр шийдвэрээ эргэж хараач!!!

1 өдрийн өмнө өмнө

Шилдэг зургаа дахь тоглогчоор Монтрез Харрел тодорчээ

2020-09-04 өмнө

Онцгой дэглэмийн журам эцэг эхчүүдийг бухимдуулж байна

2020-09-01 өмнө

Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

2020-09-01 өмнө

3 настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг шуурхай илрүүллээ

2020-09-01 өмнө

“Лобби”-чин 76

2020-09-02 өмнө

Б.Наминчимэд: Өмнөд монголчууд хэл бичгээ хаалгачихвал, Монгол гэх соёлын далайд цутгах том гол ширгэнэ

2020-08-31 өмнө

Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө

2020-09-03 өмнө

Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах