• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мирзияев Каримовыг залгамжлах уу

Хуучин ЗХУ нуран унаснаас хойш Узбекистан улсыг 25 жилийн турш удирдсан харгис дарангуйлагч Ислам Каримов таалал төгслөө.  Үндсэндээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүнийг таалал төгссөн байж болзошгүй гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэлсэн бөгөөд түүний охин Лола Каримова Тилльяева инстаграмм хуудастаа эцгээ тархиндаа цус харвасныг нотлосон нь эхний дуулианыг дэвэргэж орхисон юм.
 
Харин Засгийн газрын албаны эх сурвалж  өнгөрөгч баасан гарагийн оройн 20.00 цагт Ислам Каримов 78 насандаа тэнгэрт  хальсныг зарласнаар Укбекистаны харгис дарангуйлагчийн эрин үе дуусч буй нь нэгэнт ойлгомжтой боллоо. Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримов агсныг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа бямба гарагт  тун зохион байгуулалттай болж өндөрлөсөн.  Оршуулгын ёслолын төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд нийслэл Ташкент хотын эмнэлгээс  Самаркандын ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн цэнхэр өнгийн бөмбөлгөн оройтой Регистаны талбай хүртэл Узбекистаны удирдагчийн оршуулгын цуваа үргэлжилсэн байна. Зөвлөлт холбоот улсад багтаж байсан төв Азийн таван улсын дундаас хамгийн увайгүй, дарангуйлагч гэгддэг байсан Ислам Каримовыг ээж, ахынх нь хажууд нутаглуулжээ. Энэхүү оршуулгын ёслолд Афганистаны Ерөнхийлөгч Ашрап Гани нарын хөрш орны удирдагчид  оролцсон байна. 
 
ЗХУ нуран унаснаас хойш 25 жилийн турш тусгаар тогтносон Укбекистан улсыг удирдсан Каримов эрх мэдлээ ийнхүү удаан хадгалж ирсэн нь урьдаас тооцож боловсруулсан  зохион байгуулалттай сонгууль байсан гэдэг. 1991 онд Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа 1996 онд бүх нийтийн санал асуулгаар тэрээр 2000 он хүртэл албан тушаалаа хадгалж үлдэх эрхтэй болж байв. Харин 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, 91.9 хувиар ялж байлаа.  Тухайн үед АНУ “Узбекистаны сонгуульд шударга, чөлөөт байдлын аль аль нь алдагдсан” гэдгийг шүүмжилж байсан удаатай. Өнгөрсөн жил ч гэсэн тэрээр 90 хувийн саналаар ялж байсан юм.  ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын хамгийн харгис нь гэж түүнийг тодотгосон нь учиртай. Түүнийг амьд сэрүүн ахуйд үе үе дэлхий нийтийн цочроосон аймшигт харгислалын хэргүүд ар араасаа гарч байлаа.
 
Хамгийн аймшигтай нь 2002 онд Каримов хоригдлуудыг амьдаар нь чанасан явдал байв. Гэхдээ Афганистантай хиллэдэг, лалын гол улсын нэг Узбекистаныг  лалын ариун дайчдын тэмцлээс хатуу гарын дор хамгаалж ирсэн нь түүний гавъяа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Үнэндээ 32 сая хүн амтай, манай улсаас гурав дахин бага нутагт орших лалын шашны үзэл санаа хүчтэй нөлөөтэй, угийн дайнч ард түмнийг  одоо хэн удирдах, тэр нь Каримовын дайтай  ажиллаж чадах эсэх нь тун эргэлзээтэй болж байна.  Гэхдээ  зарим ажиглагчдын үзэж буйгаар Ислам Каримовыг залгамжлах хамгийн боломжит гурван хувилбар бий аж. Тодруулбал, Ерөнхий сайд Шавкат Мирзияев, түүний орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов, 1995 оноос хойш тус улсын Үндэсний Аюулгүй байдлын албыг толгойлж буй Рустам Иноятов нарыг нэрлэж байна.  
 
Гэхдээ тэднээс хамгийн магадлал өндөртэй нь Мирзияев. Түүний хувьд 2003 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа. Өмнө нь тэрбээр 2001-2003 онд Самаркандын засаг дарга, 1996-2001 онд Жиззикын засаг даргаар ажиллаж байв. Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол Засгийн газар одоогийнхоос ч илүү дарангуйллын хэлбэрт шилжиж магадгүй гэнэ. Мирзияев удирдагчийн гэр бүлтэй ойроос гадна Оросын сонирхолд хамгийн их нийцдэг хүн гэгддэг.
 
Харин өөр нэг хувилбар нь Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов. Ташкентаас гаралтай түүний хувьд 1998 оноос хойш Засгийн газарт зүтгэх болжээ. Санхүүгийн салбарт тун туршлагатай нэгэн гэж үзэж болно. Узбекистан тусгаар тогтносноос хойш буюу 1992 оноос Үндэсний банкны Гадаад үйл ажиллагаа хариуцсан даргаар ажиллаж байсан  тэрбээр Каримовын том охин Гульнаратай нягт хамтран ажиллаж, олон улсын гэрээ хэлцэл, гадаадын банкинд мөнгө төвлөрүүлэх зэрэг үйлсэд нь тусалж байсан гэдэг. Узбекистаны ажиглагчдын үзэж буйгаар Рустам Азимов Барууны орнуудтай харилцах туршлага талаасаа одоогийн Ерөнхий сайдаас ч илүү оновчтой сонголт байж болох талтайг онцолж байна. Гурав дахь хувилбар бол Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Рустом Инояатов. Түүний хувьд одоогийн албан тушаалаа 1995 оноос хойш хашиж ирсэн. Гэхдээ эхний хоёр хувилбарыг бодвол дэмжигчид бараг үгүй гэж хэлж болно. 
 
Тиймээс дараагийн Ерөнхийлөгч болох боломж тун бага.  Зарим шинжээчдийн хувьд Кариновын охидыг дараагийн Ерөнхийлөгч болох хүмүүсийн тоонд багтаадаг хэдий ч, бүс нутгийн хурцадмал байдлын голомт болсон Узбекистан улсыг түүний охид удирдах боломж бараг үгүй. Нэгэн үе том охин Гульнара Каримов дараагийн “титмийн эзэн” гэгдэж байсан ч, 2014 онд түүний замнал нь төгсч, гэрийн хорионд орсон гэх мэдээлэл бий.  Ямартай ч, бүс нутгийн гол түшиц газар болсон Узбекистан улсын Ерөнхийлөгч таалал төгсөхтэй зэрэгцэн түүнийг хэн залгамжлах нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж эхэллээ. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Ярден Жебри Олимпийн медалиа...
“Манчестер Юнайтед” Дармианыг...

Мирзияев Каримовыг залгамжлах уу

Даваахүү 2016-09-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Мирзияев Каримовыг залгамжлах уу
Хуучин ЗХУ нуран унаснаас хойш Узбекистан улсыг 25 жилийн турш удирдсан харгис дарангуйлагч Ислам Каримов таалал төгслөө.  Үндсэндээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүнийг таалал төгссөн байж болзошгүй гэх мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэлсэн бөгөөд түүний охин Лола Каримова Тилльяева инстаграмм хуудастаа эцгээ тархиндаа цус харвасныг нотлосон нь эхний дуулианыг дэвэргэж орхисон юм.
 
Харин Засгийн газрын албаны эх сурвалж  өнгөрөгч баасан гарагийн оройн 20.00 цагт Ислам Каримов 78 насандаа тэнгэрт  хальсныг зарласнаар Укбекистаны харгис дарангуйлагчийн эрин үе дуусч буй нь нэгэнт ойлгомжтой боллоо. Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримов агсныг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа бямба гарагт  тун зохион байгуулалттай болж өндөрлөсөн.  Оршуулгын ёслолын төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд нийслэл Ташкент хотын эмнэлгээс  Самаркандын ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн цэнхэр өнгийн бөмбөлгөн оройтой Регистаны талбай хүртэл Узбекистаны удирдагчийн оршуулгын цуваа үргэлжилсэн байна. Зөвлөлт холбоот улсад багтаж байсан төв Азийн таван улсын дундаас хамгийн увайгүй, дарангуйлагч гэгддэг байсан Ислам Каримовыг ээж, ахынх нь хажууд нутаглуулжээ. Энэхүү оршуулгын ёслолд Афганистаны Ерөнхийлөгч Ашрап Гани нарын хөрш орны удирдагчид  оролцсон байна. 
 
ЗХУ нуран унаснаас хойш 25 жилийн турш тусгаар тогтносон Укбекистан улсыг удирдсан Каримов эрх мэдлээ ийнхүү удаан хадгалж ирсэн нь урьдаас тооцож боловсруулсан  зохион байгуулалттай сонгууль байсан гэдэг. 1991 онд Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа 1996 онд бүх нийтийн санал асуулгаар тэрээр 2000 он хүртэл албан тушаалаа хадгалж үлдэх эрхтэй болж байв. Харин 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, 91.9 хувиар ялж байлаа.  Тухайн үед АНУ “Узбекистаны сонгуульд шударга, чөлөөт байдлын аль аль нь алдагдсан” гэдгийг шүүмжилж байсан удаатай. Өнгөрсөн жил ч гэсэн тэрээр 90 хувийн саналаар ялж байсан юм.  ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын хамгийн харгис нь гэж түүнийг тодотгосон нь учиртай. Түүнийг амьд сэрүүн ахуйд үе үе дэлхий нийтийн цочроосон аймшигт харгислалын хэргүүд ар араасаа гарч байлаа.
 
Хамгийн аймшигтай нь 2002 онд Каримов хоригдлуудыг амьдаар нь чанасан явдал байв. Гэхдээ Афганистантай хиллэдэг, лалын гол улсын нэг Узбекистаныг  лалын ариун дайчдын тэмцлээс хатуу гарын дор хамгаалж ирсэн нь түүний гавъяа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Үнэндээ 32 сая хүн амтай, манай улсаас гурав дахин бага нутагт орших лалын шашны үзэл санаа хүчтэй нөлөөтэй, угийн дайнч ард түмнийг  одоо хэн удирдах, тэр нь Каримовын дайтай  ажиллаж чадах эсэх нь тун эргэлзээтэй болж байна.  Гэхдээ  зарим ажиглагчдын үзэж буйгаар Ислам Каримовыг залгамжлах хамгийн боломжит гурван хувилбар бий аж. Тодруулбал, Ерөнхий сайд Шавкат Мирзияев, түүний орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов, 1995 оноос хойш тус улсын Үндэсний Аюулгүй байдлын албыг толгойлж буй Рустам Иноятов нарыг нэрлэж байна.  
 
Гэхдээ тэднээс хамгийн магадлал өндөртэй нь Мирзияев. Түүний хувьд 2003 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа. Өмнө нь тэрбээр 2001-2003 онд Самаркандын засаг дарга, 1996-2001 онд Жиззикын засаг даргаар ажиллаж байв. Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол Засгийн газар одоогийнхоос ч илүү дарангуйллын хэлбэрт шилжиж магадгүй гэнэ. Мирзияев удирдагчийн гэр бүлтэй ойроос гадна Оросын сонирхолд хамгийн их нийцдэг хүн гэгддэг.
 
Харин өөр нэг хувилбар нь Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Рустам Азимов. Ташкентаас гаралтай түүний хувьд 1998 оноос хойш Засгийн газарт зүтгэх болжээ. Санхүүгийн салбарт тун туршлагатай нэгэн гэж үзэж болно. Узбекистан тусгаар тогтносноос хойш буюу 1992 оноос Үндэсний банкны Гадаад үйл ажиллагаа хариуцсан даргаар ажиллаж байсан  тэрбээр Каримовын том охин Гульнаратай нягт хамтран ажиллаж, олон улсын гэрээ хэлцэл, гадаадын банкинд мөнгө төвлөрүүлэх зэрэг үйлсэд нь тусалж байсан гэдэг. Узбекистаны ажиглагчдын үзэж буйгаар Рустам Азимов Барууны орнуудтай харилцах туршлага талаасаа одоогийн Ерөнхий сайдаас ч илүү оновчтой сонголт байж болох талтайг онцолж байна. Гурав дахь хувилбар бол Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Рустом Инояатов. Түүний хувьд одоогийн албан тушаалаа 1995 оноос хойш хашиж ирсэн. Гэхдээ эхний хоёр хувилбарыг бодвол дэмжигчид бараг үгүй гэж хэлж болно. 
 
Тиймээс дараагийн Ерөнхийлөгч болох боломж тун бага.  Зарим шинжээчдийн хувьд Кариновын охидыг дараагийн Ерөнхийлөгч болох хүмүүсийн тоонд багтаадаг хэдий ч, бүс нутгийн хурцадмал байдлын голомт болсон Узбекистан улсыг түүний охид удирдах боломж бараг үгүй. Нэгэн үе том охин Гульнара Каримов дараагийн “титмийн эзэн” гэгдэж байсан ч, 2014 онд түүний замнал нь төгсч, гэрийн хорионд орсон гэх мэдээлэл бий.  Ямартай ч, бүс нутгийн гол түшиц газар болсон Узбекистан улсын Ерөнхийлөгч таалал төгсөхтэй зэрэгцэн түүнийг хэн залгамжлах нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж эхэллээ. 
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

10 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

10 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

10 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

10 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

22 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

22 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

22 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

22 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах