• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар

БНХАУ, ОХУ гэсэн хоёр томоохон гүрний дунд орших гуравхан сая хүн амтай, байгалийн баялагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн болоод улс төрийн асуудал аль хэдийнэ олон улсын анхаарлыг татах болсон билээ. Монголын жүдогийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үг, дэлхийн төрийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон гээд сүүлийн өдрүүдэд Монголын тухай сайн нь ч, саар нь ч дэлхийн хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсээр байлаа. Харин тэр бүх мэдээллээс энэ удаагийн “Монгол дэлхийн хэвлэлд” буландаа Монгол Улсын Засгийн газар огцорсон хийгээд цаашид гарах үр дагаварын талаар хоёр хөршийн болон Японы томоохон мэдээллийн агентлаг хэрхэн мэдээлснийг сонирхуулахаар бэлтгэлээ.

NHK: Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй

“Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг  бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан тухай олон улсын хэвлэл бүр өөр өөрийн байр сууринаас  мэдээлж байгаа. Тэгвэл Японы “NHK” агентлагийн цахим  хуудсанд манай улсын Засгийн газрын тогтворгүй байдлыг Хойд Солонгосын асуудалтай илүүтэй холбон мэдээлжээ.

Үүнд “Хойд Солонгостой онцгой харилцаатай Монгол Улсын парламент энэ сарын 7-нд мэргэжлийн сайдаар хангаж чадаагүй зэрэг шалтгааны улмаас Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалаа. Гэвч, тус улсын энэ мэт улс төрийн эмх замбараагүй байдал нь Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Монголд өнгөрсөн оны зургадугаар сард болсон парламентын сонгуулиар тухайн үед хамгийн том сөрөг хүчин байсан МАН 80 гаруй хувьд ялалт байгуулж, Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Гэтэл энэ сарын 7-нд болсон УИХ-ын ээлжит бус чуулганаар мэргэжлийн сайдаар хангаж чадаагүй гэх шалтгааны улмаас Засгийн газрыг огцруулах тухай саналыг эрх баригч намын гишүүдийн талаас илүү хувь нь дэмжсэнээр  Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Өнгөрсөн долдугаар сард  Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулснаас хойш эрх баригч МАН-ын дотоод дахь сөргөлдөөн улам бүр гүнзгийрэх болсон бөгөөд  дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл нэлээд хугацаа зарцуулах төлөв ажиглагдаж байна.  

Монгол  Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаатай төдийгүй, онцгой харилцаа  холбоотой улс юм. Өмнө нь тус улсын нийслэл Улаанбаатар хотод Япон болон Хойд Солонгосын Засгийн газар хоорондын уулзалт, хэлэлцээр болж байсан удаа бий. Түүнчлэн, Засгийн газар огцрохоос нэг хоногийн өмнө Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай анх удаа уулзсан юм.

Монголд Ерөнхийлөгч “Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” бөгөөд эрх мэдэл нь хязгаарлагдмал байдаг. Гэвч,  Засгийн газар нь огцорсонтой холбоотойгоор үүссэн өнөөгийн  улс төрийн эмх замбараагүй байдал удаан үргэлжилбэл цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр буй Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээнд сөрөг  нөлөө үзүүлж болзошгүй байна” хэмээн бичжээ.

Reuters: Монголын бондын үнэ уналаа

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа олон улсын зах зээл дэх Монгол Улсын бондын үнэ унаж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байв. Тэрхүү мэдээлэлд “Монголын парламент өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Ерөнхий сайдаа огцруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу баасан гарагт Монголын бондын үнэ унаж эхэлжээ.

“Tradeweb data”-ын мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш 0.462 центээр унаж, нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их унасан үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш 117.729 цент болжээ.

Эрх баригч Монгол Ардын нам долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан. ОХУ, БНХАУ-ын дунд орших асар их баялагтай, хүн ам цөөнтэй тус улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаа гүйцээгээгүй билээ” гэжээ.

XINHUA: МАН-ын гишүүд өөрсдөө Засгийн газраа огцруулав

БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн цахим хуудаст манай улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээ нийтлэгдсэн байна. Тэрхүү мэдээлэлд “Монголын хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн шөнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг кабинетых нь гишүүд чадваргүй, дээр нь  концессын гэрээ тойрсон авлигад нэр холбогдсон гэх шалтгаанаар огцруулжээ.

Түүнд итгэл үзүүлэх эсэх хуралдаанд 73 гишүүн оролцсон бөгөөд МАН-ын 31 гишүүн огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол 42 гишүүн эсрэг санал өгсний 33 нь эрх баригч намын гишүүн, найм нь сөрөг хүчин Ардчилсан намынх, үлдсэн нэг нь бие даагч гишүүн байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны долдугаар сард байгуулагдсанаас хойш 14 сарын дараа огцорч байна.

Эрх баригч Монгол ардын намын хэсэг гишүүд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нэгдэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг  Засгийн газрын гурван гишүүний хувийн компанитай нийт 328 сая ам.долларын концессын гэрээ байгуулж,  парламентын журмыг зөрчсөн хэмээн буруутгаж  байв. Харин Ж.Эрдэнэбат “Сүүлийн 25 жилд Монгол Улс 13 Засгийн газрын нүүр үзлээ. Тэдгээр Засгийн газрын ердөө хоёр нь л дөрвөн жилээ гүйцэт ажилласан байхад үлдсэн 11 нь 1-2 жил л ажилласан. Засгийн газрыг огцруулах нь хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй эдийн засаг, улс орны хөгжил дэвшлийг удаашруулах буруу жишиг тогтоож байна” гэдгийг хуралдааны үеэр тодотгож байлаа.

Түүний кабинетын гишүүд ч гэсэн өөрт холбогдох асуудлыг үгүйсгэсэн мэдэгдэл хийж,  тэд болон тэдний гэр бүл концессын гэрээтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж байсан юм. Олон Улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар унасан нь далайд гарцгүй тус улсын эдийн засаг болон улс төрд томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна. Олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Монголын улс төрийн нөхцөл байдалд санаа зовнисоор ирсэн бөгөөд Монгол Ардын намын удирдлага дор байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадна гэдэгт ихээхэн найдлага тавьж байсан  юм.

Гэсэн ч, түүхэндээ анх удаагаа парламентад 65 суудалтай эрх баригч МАН-ын гишүүд өөрсдөө Засгийн газраа огцрууллаа. “Алтан Бумба” санхүүгийн группын шинжээч Дэйл Чой “Долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын нэр дэвшигч  ялагдсаны дараа бий болсон намын дотоод улс төрийн асуудлаар Ерөнхий сайдаа огцруулсан. Шинэ Ерөнхий сайд өмнөх Сангийн сайдыг албан тушаалд нь дахин томилж байж, хөрөнгө оруулагчдыг тайвшруулах болов уу. Гэхдээ, тэгээгүй байсан ч Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх хангалттай олон технократ гишүүн бий” гэж ярилаа.

Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аас 45 хоногт багтаан шинэ Ерөнхий сайд болон түүний кабинетыг байгуулж, Ерөнхийлөгч батлах ёстой. Харин шинэ Ерөнхий сайд болон түүний кабинет бүрэлдэх хүртэл Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газар үүрэгт ажлаа гүйцэтгэх билээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Ипотекийн зээл
  • •Степпе Арена
  • •Боловсрол
ХУРААХ
Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Аки...
Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл...

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар

Даваахүү 2017-09-13

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

3 цагийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

3 цагийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

3 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

3 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

3 цагийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

3 цагийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

3 цагийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

3 цагийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

3 цагийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

4 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

4 цагийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

4 цагийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

1 өдрийн өмнө өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм

1 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

1 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

1 өдрийн өмнө өмнө

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргийн гаралт буурч, гал түймрийн дуудлага багассан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-04-23 өмнө

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн хэрүүлд цэг тавих цаг болсон

2026-04-23 өмнө

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

2026-04-23 өмнө

Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

2026-04-23 өмнө

Зэсээр бүрсэн хөшөө исэлдэж ногоон өнгөтэй болдог

2026-04-24 өмнө

Хутга тулган автомашиныг нь дээрэмджээ

2026-04-23 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.23/

2026-04-23 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

2026-04-23 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-04-24 өмнө

Ж.Баатар: Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна

2026-04-24 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

2026-04-24 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.24/

2026-04-24 өмнө

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24 өмнө

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

2026-04-24 өмнө

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-24 өмнө

Үс засуулвал нас уртасна

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-24 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-24 өмнө

УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах