• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Номинчулуун: Хятадын зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож байна

“Багануур” ХК-ийн захиралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Багануур”-ын уурхай ирэх жил 40 жилийнхээ ойтойгоо золгоно. Уурхайн нөөц бололцоо, түүхий эдийн чадавхи ер нь хэр байгаа бэ?

-Өнгөрсөн цаг хугацаандаа 39 жилийнхээ түүхийг бичиж, ирэх онд 40 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэдэг бол бид бүхний хувьд яах аргагүй бахархалтай үйл хэрэг. Хүний амьдралын бүхэл бүтэн нэгэн үе байна шүү дээ. Тухайн үедээ жилд 4-6 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар жилдээ өнөөдрийн нүүрсний хэрэгцээг хангах зорилгын хүрээнд жилдээ хязгаарлагдмал байдлаар буюу 3.8-3.9 сая тонн олборлож байна.

-Илүүг олборлох зорилго бий юу?

-Аливаа бизнес хэрэгцээ шаардлагад тулгуурладаг. Үүнийг дагаж ажиллаж байгаа маань энэ. Бид эрчим хүчний системд таарсан нүүрс нийлүүлдэг. Коксжих нүүрсний шаардлага манайд байхгүй учраас үүнээс илүүг борлуулах боломжгүй байгаа юм. Харин энэ жилээс Хятадын  зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож эхэлж байна.  Эрээн болон Бээжин хотын наад захын хотуудаас санал ирүүлсэн. Гэхдээ их хэмжээгээр буюу ойролцоогоор жилдээ таван сая тонн нүүрс авах санал тавьсан учраас хүчин чадлаа нэмэх болж байгаа юм. Одоогийн нөөц боломжоор бол хэцүү л дээ. Манай багийн хувьд 2017 онд ажил аваад нийгмийн сайн сайхан руу чиглэсэн аян зохион байгуулах, эко орчныг бүрдүүлэхэд нэлээн анхаарч ажиллаж байна. Үүний дагуу 100 мянган тонн сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бичсэн. Туслан гүйцэтгэгч компанитайгаа хамтарч, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулсан. Үүнийгээ Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлд хүргүүлсэн. Харамсалтай нь, дөрөвдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байна.

-Яагаад тэр вэ?

-Сайдын зөвлөлийн хурлыг хүлээж байгаа бололтой юм билээ. Гол нь, үүний ард бидний зүгээс цаг хугацаа алдаад байна. Хэрэв төсөл дэмжигдээд, хэрэгжүүлэх боломж нээгдчихвэл Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчдэд борлуулах боломжтой болно. Үндсэндээ манайх 380-400 мянган тонн түүхий нүүрсийг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулдаг. Үүний 190 мянган тонныг нь утаагүй түлш болгоод гаргахад эргээд 300 мянган тонн түүхий нүүрстэй тэнцэх хэмжээний утаагүй түлш, сайжруулсан нүүрс болж хэрэглэгчдэд очно. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр яригдсан. Хөгжлийн банкинд хөрөнгө оруулалтыг нь яаралтай хийх асуудлаар чиглэл өгсөн. Мөн бидний зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төслөө өгсөн байгаа.

-Хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?

-Хангалттай хэмнэлт хийгээд 22 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг хэрэгтэй. Ажлын байрны тухайд хуучин төмөр замд ашиглаж байсан том объект байгаа учраас тэндээ үйлдвэрлэлээ явуулахад бэлэн.

-Хятад руу нүүрс борлууллаа гэхэд тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн асуудал хүндрэл үүсгэдэг шүү дээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яг өнөөдөр тохиролцсон зүйл арга. Гэхдээ гаргалаа гэхэд төмөр замаар тээвэрлэнэ. Дараагийн шатанд манайд чанар муутай нүүрсний хаягдал их байдаг. Дунджаар 2100-2200 килокалорийн илчлэг багатай нүүрснүүд гэсэн үг л дээ. Иймд үүнийгээ баяжуулах замаар 1-1.5 дахин хувиар илчлэгийг нь нэмж зах зээлд борлуулах зорилго байна. Түүнийгээ станцууд, хэрэглэгчдэд нийлүүлбэл нэмүү өртөг нэмж чадна. Энэ чиглэлээр Өмнөд Солонгосын компани болон манай толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ын зүгээс тус тусдаа санал тавьж, ярилцаж эхэлсэн байгаа. Жилдээ 1-1.5 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах замаар илчлэгийг нь сайжруулах тухай санал тэр хүрээнд яригдаж байна. Он гараад энэ дагуу Өмнөд Солонгос руу дээж явуулна. Мөн Япон руу элсний аргаар баяжуулдаг шинэ технологийн туршилт хийлгэх зорилгоор дээж явуулсан байгаа. Гэхдээ элсний аргаар боловсруулах нь өндөр өртөгтэй учраас борлуултын үнэ өсч таараа. Иймд шууд хэрэглэхэд хэцүү гэж ойлгож болно. Хэрэв ашгаа бодох юм бол илчлэг нь бараг хоёр хувиар өсөх энэ аргыг сонгоход алдахгүй. Ямар ч байсан 40 жилийнхээ ойг угтаад утаагүй түлш боловсруулах, чанар муутай нүүрснийхээ илчлэгийг нэмүү өртөг шингээх замаар нэмэх гэсэн хоёр чиглэлээр шинэ үйлдвэр ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

-Сая уурхайгаар яваад машинистуудтай уулзахад алхагч эксковаторыг 20 жил ажиллах ёстой ч танайх 37 жил ажиллуулж байгаа тухай ярьж байна лээ. Энэ нь уурхай байгуулагдсан цагаас хойш ажиллуулсан гэдэг утгаар нь бахархаж болох ч үүнийг дагаад нэг эксковатор бус танай уурхайн бүх тоног төхөөрөмж, машин техник дээр яригдах насжилтын асуудал бололтой юм билээ. Үүнтэй холбоотой зайлшгүй шинэчлэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт гарсан байдаг байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жагсаалт байгаа. Ер нь бол манай ашиглаж байгаа нийт тоног төхөөрөмжийн 80 хувь нь хугацаа хэтэрчихсэн. Жишээлбэл, хөрс хуулалтын машин гэхэд 7-8 жилийн хугацаатай байдаг. Гол нь манайх өдөр, шөнөгүй ажиллуулдаг. Жолооч нь солигдохоос машин, техник нь солигддоггүй. Ээлж солигдох хоёр цагийн хугацаанд түр унтраахаас бусдаар хоногийн 22 цаг ажилладаг гэж бодохоор жил жилээр нь тооцоод үзэхээр ямар их хугацаа гарах нь ойлгомжтой. Жижиг эксковатор гэхэд 15 жил, алхагч эксковатор 20 жил ажиллах ёстой. Гэтэл манайх 37 жил ажиллуулж байх жишээний. Энэ нь зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй гэсэн үг. Цаашид бид бүхний хувьд энэ маягаар яваад байж болохгүй. Түр зуурын засвар үйлчилгээ хийх замаар аргацаасаар байхад эргээд үйлдвэрлэлийн зардал асар өндөр болж ирж байна. Цаашид засварынхаа зардлыг даахгүй болж ирэхээр байгаа. Иймд хуучин эд ангийг сэргээх засварын төв байгуулахаар гурван тэрбум төгрөгийн төсөл бичсэн. Харамсалтай нь, толгой компаниас шууд дэмжихэд хэцүү байх шиг байна. Санхүүтэй холбоотой асуудал л даа.

-Одоо өвөл ойртохтой зэрэгцэн нүүрсний нөөц хангалттай юу гэсэн асуудал яригддаг. Танай уурхай энэ асуултад ямар хариулт өгөх вэ?

-Өнөөдөр гэхэд авахад бэлэн, усан дээрх нүүрс 611 мянган тонн бий. Усан доор 50 мянган тонн байгаа. Өвлийн ид ачааллын үед хоёр сар манай уурхай зогсолт хийгээд ачихад асуудалгүй гэсэн үг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Д.Трампын мэдэгдлээс үүдэж,...
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Э.Номинчулуун: Хятадын зарим хэрэглэгчид манай нүүрсийг сонирхож байна

Даваахүү 2017-08-17

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах