• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Микрофон, камертай “намын хурал” сурвалжилсан минь

Тусгаар тогтнол, эх орон, шударга ёс гэх үгийг  урд хаалганыхаа дээд хэсэгт сийлсэн Монгол Ардын хувьсгалт намын байр хөл хөдөлгөөн ихтэй. Гадна давчуу зайг нь “Eagle”,  “TV9” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын машинууд дүүргэж,  намын байрны орох хаалганы орчимд цагаан цамцаар ижилссэн 10 орчим хүн сууж харагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хамгийн бага санал авах хоёр дахь санал хураалтад оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тэнд хэвлэлийн бага хурал зарласан юм.  

Хурал хоёр давхарт болох байв. Гэхдээ тэндэхийн уур амьсгал нэг л өвөрмөц.  Хурлын танхимын хамгийн урд хэсэгт тусгайлан зассан ширээн дээр телевизийн микрофон, сонин, сайтын сэтгүүлчдын дуу хураагуур, гар утас байх бөгөөд ард нь тавьсан сандалд  нэр дэвшигч С.Ганбаатар болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүмүүс сууж, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зогссон харагдав.  Тэд бүгд цагаан срокчин цамц өмсчээ.

Харин залны хэсэгт гурван эгнээ сандал байрлуулсан байх бөгөөд МАХН-ын үнэнч дэмжигчид, ухуулга сурталчилгаанд оролцогчид нь сууж, танхимыг зайгүй болтол нь дүүргэсэн байв.  Нэг эгнээнд хамгийн багадаа 50 хүн сууж байсан гэж тооцвол 150 хүн лав байсан байх.  Ерөөс тэнд цугласан хүн бүр л цагаан цамц өмсчээ. Гагцхүү сэтгүүлч нар л өөр өнгийн хувцастай дэгсдүүлж хэлбэл, сүрэг хунгийн дунд орсон аятай ялгарч байсан юм.

Болж буй үйл явдлыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид гурван эгнээнд хуваагдан суусан намын гишүүдийн өмнө хана налж, зарим нь үзэг, дэвтэрээ барин зогсч,  ямар нэг зүйл тэмдэглэх бөгөөд 20 орчим дүрс бичлэгийн камерын ард зураглаачид нь зогсоно. Зарим сэтгүүлчид гар утсаараа шууд бичлэг  хийж байгаа нь ч харагдав. Дунд сургуулийн багахан биеийн тамирын заал шиг давчуухан танхимын дөрөв хуваасны гуравтай тэнцэх зайд 150 орчим хүн суусан болоод ч тэр үү тэнд байгаа бүхий л хүний магнайд хөлс бурзайж, ахимаг насныхан үе үехэн шанхыг нь даган урсах хөлсөө шуугаараа шувтарч байлаа. Хүүхэд байхдаа дэггүйтэн толгойдоо гялгар уут углахад амьсгал давчддаг шиг тийм л орчинд хэвлэлийн бага хурал эхэллээ.

Хурлын эхэнд нэр дэвшигч С.Ганбаатар саналыг МАНАН хэрхэн луйвардсан талаар ярьж, “Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх  баригчдын гар хөл болсон. Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна. Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм.

Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна” хэмээн хашгичих шахам чанга дуугаар хэлэв. Харин түүнийг үзэж суугаа намын гишүүд уухайлан хашгирч, “үү үү үү” гэж орилон алга нижгэнүүлэн таших нь тэр.  Тэр дунд “Зөв өө, үнэн” гэж орилох хүмүүс ч байлаа.

Ингэж л намын байрны танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс цагаан цамцаар жигдэрсэн учир тайлагдлаа. Нэр дэвшигчийн хэлж буйгаар тэд сонгуульд С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн иргэдийг дахин сонгуульд оролцохдоо цагаан хуудас уншуулахыг уриалах үүднээс зориуд зохион байгуулалттайгаар цагаан өнгийн цамцаар жигдрэн хүрэлцэн ирсэн нь энэ аж.  Тэр үед нэгэн телевизийн сэтгүүлч гар өргөн асуулт асуух гэсэн боловч, өнөөх орилон хашгирч, алга нижгэнүүлэн таших чимээ сэтгүүлчийн үгийг давж, хэнд ч сонсогдсонгүй. Эцэстээ өнөөх чимээ алсарч, сая нэг хүмүүс алгаа ташиж дууссаны дараа сэтгүүлч “Та цагаан сонгууль гэж уриалж байна. Хэрэв энэ дахин санал хураалт хүчингүй болсон тохиолдолд дахин сонгууль болж, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байсан. Та үүнд тайлбар өгөөч” гэж асуулаа.

Гэтэл өнөөх сандалд тухалсан намын дэмжигчдийн  нэг “энэ сэтгүүлч захиалгаар асууж байна” хэмээв. Харин С.Ганбаатар “МАХН-ын Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнээ ялчихсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар СЕХ дээр урьдчилсан сонгууль явуулж хассан. Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна” гэж хариулсны дараа дэмжигчид мөн л уухайлан хашгирч, алгаа нижигнүүлсээр. Энэ мэтчилэн дэмжигчид, танхимыг бөгс эргэх зайгүй болтол нь дүүргэсэн намын дэмжигчдийн алга таших, уухайлан хашгирах чимээ МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлыг үнэн хэрэгтээ микрофон, камер, сэтгүүлчтэй намын бага хурал болгож орхив. Тийнхүү нэгэн нэр дэвшигчийн хэвлэлийн хурлыг сурвалжлаад дараагийн үйл явдал руу яарах агшинд өнөөх хашгирах алга таших чимээ танхимд хадсаар  ард үлдлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Найруулагч К.Тарантино өөрөөсөө...
Шатахуун тээвэрлэгч дэлбэрч,...

Микрофон, камертай “намын хурал” сурвалжилсан минь

Даваахүү 2017-07-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Микрофон, камертай “намын хурал” сурвалжилсан минь

Тусгаар тогтнол, эх орон, шударга ёс гэх үгийг  урд хаалганыхаа дээд хэсэгт сийлсэн Монгол Ардын хувьсгалт намын байр хөл хөдөлгөөн ихтэй. Гадна давчуу зайг нь “Eagle”,  “TV9” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын машинууд дүүргэж,  намын байрны орох хаалганы орчимд цагаан цамцаар ижилссэн 10 орчим хүн сууж харагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хамгийн бага санал авах хоёр дахь санал хураалтад оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тэнд хэвлэлийн бага хурал зарласан юм.  

Хурал хоёр давхарт болох байв. Гэхдээ тэндэхийн уур амьсгал нэг л өвөрмөц.  Хурлын танхимын хамгийн урд хэсэгт тусгайлан зассан ширээн дээр телевизийн микрофон, сонин, сайтын сэтгүүлчдын дуу хураагуур, гар утас байх бөгөөд ард нь тавьсан сандалд  нэр дэвшигч С.Ганбаатар болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүмүүс сууж, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зогссон харагдав.  Тэд бүгд цагаан срокчин цамц өмсчээ.

Харин залны хэсэгт гурван эгнээ сандал байрлуулсан байх бөгөөд МАХН-ын үнэнч дэмжигчид, ухуулга сурталчилгаанд оролцогчид нь сууж, танхимыг зайгүй болтол нь дүүргэсэн байв.  Нэг эгнээнд хамгийн багадаа 50 хүн сууж байсан гэж тооцвол 150 хүн лав байсан байх.  Ерөөс тэнд цугласан хүн бүр л цагаан цамц өмсчээ. Гагцхүү сэтгүүлч нар л өөр өнгийн хувцастай дэгсдүүлж хэлбэл, сүрэг хунгийн дунд орсон аятай ялгарч байсан юм.

Болж буй үйл явдлыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид гурван эгнээнд хуваагдан суусан намын гишүүдийн өмнө хана налж, зарим нь үзэг, дэвтэрээ барин зогсч,  ямар нэг зүйл тэмдэглэх бөгөөд 20 орчим дүрс бичлэгийн камерын ард зураглаачид нь зогсоно. Зарим сэтгүүлчид гар утсаараа шууд бичлэг  хийж байгаа нь ч харагдав. Дунд сургуулийн багахан биеийн тамирын заал шиг давчуухан танхимын дөрөв хуваасны гуравтай тэнцэх зайд 150 орчим хүн суусан болоод ч тэр үү тэнд байгаа бүхий л хүний магнайд хөлс бурзайж, ахимаг насныхан үе үехэн шанхыг нь даган урсах хөлсөө шуугаараа шувтарч байлаа. Хүүхэд байхдаа дэггүйтэн толгойдоо гялгар уут углахад амьсгал давчддаг шиг тийм л орчинд хэвлэлийн бага хурал эхэллээ.

Хурлын эхэнд нэр дэвшигч С.Ганбаатар саналыг МАНАН хэрхэн луйвардсан талаар ярьж, “Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх  баригчдын гар хөл болсон. Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна. Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Хар харыг хараар зайлуулдаг юм.

Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна” хэмээн хашгичих шахам чанга дуугаар хэлэв. Харин түүнийг үзэж суугаа намын гишүүд уухайлан хашгирч, “үү үү үү” гэж орилон алга нижгэнүүлэн таших нь тэр.  Тэр дунд “Зөв өө, үнэн” гэж орилох хүмүүс ч байлаа.

Ингэж л намын байрны танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс цагаан цамцаар жигдэрсэн учир тайлагдлаа. Нэр дэвшигчийн хэлж буйгаар тэд сонгуульд С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн иргэдийг дахин сонгуульд оролцохдоо цагаан хуудас уншуулахыг уриалах үүднээс зориуд зохион байгуулалттайгаар цагаан өнгийн цамцаар жигдрэн хүрэлцэн ирсэн нь энэ аж.  Тэр үед нэгэн телевизийн сэтгүүлч гар өргөн асуулт асуух гэсэн боловч, өнөөх орилон хашгирч, алга нижгэнүүлэн таших чимээ сэтгүүлчийн үгийг давж, хэнд ч сонсогдсонгүй. Эцэстээ өнөөх чимээ алсарч, сая нэг хүмүүс алгаа ташиж дууссаны дараа сэтгүүлч “Та цагаан сонгууль гэж уриалж байна. Хэрэв энэ дахин санал хураалт хүчингүй болсон тохиолдолд дахин сонгууль болж, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байсан. Та үүнд тайлбар өгөөч” гэж асуулаа.

Гэтэл өнөөх сандалд тухалсан намын дэмжигчдийн  нэг “энэ сэтгүүлч захиалгаар асууж байна” хэмээв. Харин С.Ганбаатар “МАХН-ын Н.Энхбаяр энэ сонгуульд аль хэдийнээ ялчихсан. Үүнийг тэвчиж чадахгүй төрийн хулгайч нар СЕХ дээр урьдчилсан сонгууль явуулж хассан. Дахин сонгууль болвол МАХН-ын удирдлагууд нэр дэвшигчээ тодруулна” гэж хариулсны дараа дэмжигчид мөн л уухайлан хашгирч, алгаа нижигнүүлсээр. Энэ мэтчилэн дэмжигчид, танхимыг бөгс эргэх зайгүй болтол нь дүүргэсэн намын дэмжигчдийн алга таших, уухайлан хашгирах чимээ МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлыг үнэн хэрэгтээ микрофон, камер, сэтгүүлчтэй намын бага хурал болгож орхив. Тийнхүү нэгэн нэр дэвшигчийн хэвлэлийн хурлыг сурвалжлаад дараагийн үйл явдал руу яарах агшинд өнөөх хашгирах алга таших чимээ танхимд хадсаар  ард үлдлээ.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах