• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АНУ “Парисын хэлэлцээр”-ийг орхисноор, ямар үр дагавар гарах вэ

“Их долоо”-ийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уул­залт Италид зохион байгуулагдаж, энэ үеэр АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг Д.Трампт уриалсан байдаг. Тухайн үед АНУ-ын Төрийн тэргүүн ямар нэг хариу хэлээгүй ч, дараа нь өөрийн твиттер хуудастаа уур амьсгалын өөрчлөлтийн талаархи Парисын хэлэлцээрээс гарах эсэхээ удахгүй шийднэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрбээр твиттер хуудастаа “Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээртэй холбоотой асуудлаарх эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана” хэмээн жиргэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол сэдэв” гэж үздэг тэрбээр өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гаргана” гэж амлаж байсан билээ.

Харин “Их долоо”-ийн бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уриалгыг Д.Трамп хүлээж авах уу, эсвэл сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлэх үү гэдэг олны анхаарлын төвд байсан хэрэг.

Тэгвэл хэлсэн ёсоор АНУ-ын төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шийдвэрээ гаргалаа.  Мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Америкийн эд баялгийг бусад орнуудад тараан өгч буй Парисын хэлэлцээрийг мөрдөх аваас 2025 он гэхэд АНУ-д 2.7 сая ажлын байр үгүй болно. Ийм учраас манай улс Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байна” гэсэн юм. Мөн “Өөрийн ариун үүргээ биелүүлж, Америк болон Америкийн иргэдийг хамгаалахын тулд АНУ Парисын хэлэлцээрээс гарч байна. Гэхдээ энэ баримт бичигт өөр нөхцлөөр эргэн нэгдэх хэлэлцээг эхлүүлнэ, эсвэл АНУ, тус улсын бизнес эрхлэгчид, ажилчид, татвар төлөгчдөд ашигтай байх тийм цоо шинэ хэлэлцээрийг байгуулах болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн,  “Энэ асуудлаар Ардчилсан намын удирдагчидтай нэн даруй санал солилцож эхлэхэд бэлэн байна”  гэдгээ дурьдлаа. АНУ Парисын хэлэлцээрээс гарснаар НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд хувь нийлүүлэхээ болино гэсэн үг юм. Ингэснээр тус улс асар их хөрөнгө хэмнэх боломжтой ч, эсрэгээр ногоон хөгжлийг дэмжигч улс орнуудын хувьд урьдчилан төсөөлж байгаагүй нөхцөл байдалтай тулгараад байна.

Хэн хохирох вэ

196 улс орон, бүс нутгийн хүлээн зөвшөөрч, нэгдсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс АНУ гарснаар ямар сөрөг үр дагавар гарах вэ.

Парисын хэлэлцээр нь дэлхийн дундах агаарын хэмийн өсөлтийг аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс доош барих зорилттой.  Гэхдээ, шинжлэх ухааны талаас, Парисын хэлэлцээр хэрэгжсэн ч, дэлхийн бөмбөрцгийн агаарын хэм гурван хэм хүртэл өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгвэл Дэлхийн цаг уурын байгууллагын Агаар мандлын судалгааны хүрээлэнгийн Деон Тербланче АНУ Парисын хэлэлцээрээс гарснаар дэлхийн агаарын хэмийн өсөлт 0.3 хэмээр тэлнэ хэмээн мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, АНУ-ын НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд нийлүүлэх санхүүжилт зогссоноор, Парисын хэлэлцээр хэрэгжихэд санхүүгийн хүндрэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан нь Хөгжиж буй орон болон дэлхийн дулаарлын улмаас гамшиг нүүрлэх эрсдэл бүхий улс орнуудыг чулуун нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогыг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан юм. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Уур амьсгалын ногоон санд  гурван тэрбум ам.долларын санхүүжилт өгөхөө өмнө нь амлаж байсан.  Энэ дагуу АНУ-ын Засгийн газар өнөөдрийг хүртэл ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг тус санд хандивлажээ. Гэвч, үлдсэн хоёр тэрбум ам.долларыг  өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп олгохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.  Ногоон сан нь олон улсын  дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагааг  дэмжих цор ганц сан юм.  Ямартай ч, АНУ нэгэнт шийдвэрээ ил тод зарласны дараа санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцүүлэг мэргэжилт­нүүдийн дунд өрнөж эхэллээ. Зарим албаныхны хэлж буйгаар гишүүн орнуудын тоог нэмж, хөгжиж буй орнуудыг элсүүлснээр санхүүжилт босгох боломжтой гэж үзэж буй нэг хэсэг ч байгаа гэнэ. Тухайлбал, Парисын хэлэлцээрийг батлахад НҮБ-ын хуралдааныг даргалж байсан Францын Гадаад хэргийн сайд асан Лаурент Фабиус “Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тийм хялбар биш. Бусад эх үүсвэрээс цуглуулах шаардлагатай” хэмээжээ.
Парисын хэлэлцээрийг 2015 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн чуулга уулзалтаар баталж байсан юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн өнгөрсөн жилийн нийт төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний буюу ойролцоогоор дөрвөн сая ам.долларыг АНУ дангаараа гаргаж байсан ч, цаашдаа тус улсаас санхүүжилт хийгдэхгүй болж байна. Нөгөөтэйгүүр, АНУ-г хэлэлцээрээс гарсны дараа чулуун нүүрсний хэрэглээг дэмжигч буюу уур амьсгалын өөрчлөлтийг Д.Трамптай адил “зохиомол” гэж үздэг орнууд нэмэгдэх эрсдэл бий болж магадгүй ажээ. Ингэснээр хүлэмжийн хийг бууруулах зорилтод саад тотгор үүсэх эрсдэлтэй юм.

АНУ-г хэн орлох вэ

Хэдийгээр АНУ Парисын хэлэлцээрийн “тоглоом”-оос гарсан ч, бусад гол улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсээр байгаа юм.

Европын холбоо  дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг орон болох БНХАУ-тай хамтарч, Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн бол Энэтхэг АНУ хэдий гарсан ч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгджээ. Д.Трампын мэдэгдэл АНУ-ын иргэдээс ч ихээхэн шүүмжлэл хүртэв. Ардчилсан намаас гаралтай мужийн захирагчид, хотын дарга нар, томоохон компаниуд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үе шаттай төлөвлөгөө боловсруулан гаргаж эхэлжээ.
Мөн энэ үед Нью-Йоркийн захирагч асан тэрбумтан Майкл Блумберг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн ногоон санд 15 сая ам.долларын санхүүжилт өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр “АНУ эцсээ хүртэл Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэх болно. АНУ-ын Засгийн газар биднийг хэзээ ч зогсоож чадахгүй” хэмээжээ.  Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Д.Трампын бодлогыг шүүмжлэхээс татгалзаж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаанд АНУ-тай хамтарч ажиллахыг дэлхийн бусад орнууддаа уриалсан байна.

Дашрамд дурьдахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын хотуудад Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн тайван жагсаал зохион байгуулагдлаа.

Нью-Йоркийн Лоуэр Манхаттаны Фоли талбайд болсон Трампын эсрэг жагсаалд ойролцоогоор 3000 орчим хүн нэгдэж, “Худалч”, “Трампыг хорь”, “АНУ-ыг буцааж элсүүл” гэх зэргээр уриа лоозон барин жагсчээ. Мөн Орегон мужийн Портланд, Германы Мюнхен, Бельгийн Лимад ч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан байна.

Нөгөө талаас, мөн Доналд Трампыг дэмжигч хэдэн зуун хүн Цагаан ордны өмнө цугларч, Ерөнхийлөгчийнх нь шийдвэр туйлын зөв болохыг сайшаан магтаж буйгаа илэрхийлжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Ерөнхийлөгчид “F” дүн тавьж,...
Приусны татварыг нэмсэн,...

АНУ “Парисын хэлэлцээр”-ийг орхисноор, ямар үр дагавар гарах вэ

Даваахүү 2017-06-05

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
49 минутын өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

59 минутын өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах