Кевин Лов гэмтлээс эргэн ирж, Жеймс NBA-ын түүхэнд 13-т эрэмбэлэгдэж эхэллээ

Кевин Лов гэмтлээс эргэн ирж, Жеймс NBA-ын түүхэнд 13-т эрэмбэлэгдэж эхэллээ

Клевлэнд Кавалерс багийн довтлогч Кэвин Лов гэмтлийн улмаас өнжөөд байсан бөгөөд 13 тоглолтын дараа NBA-ын талбайд Юта Жаззын эсрэг талбайд гарсан байна.Тэрбээр 20 минут тоглосон бөгөөд 10 оноо, 9 самбарыг авч баг нь 83-91 харьцаагаар хэрэгтэй ялалтыг байгуулж чадлаа. Баг нь сүүлийн долоон тоглолтынхоо 4 дөрөвт хожигдоод байгаа бол сүүлийн хоёр тоглолт дараалж ялалт байгуулаад байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 33 оноо, 10 самбар, 6 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн юм. Тэрбээр 10291 дэх довтолгоогоо амжилттай /өнөөдөр 20 довтолгоо хийснээс 13-ыг амжилттай болгосон/ болгож, Тим Данканыг /10285/ гүйцсэн бөгөөд NBA-ын бүх цаг үед амжилттай болгосон довтолгоогоор 13-р байрт бичигдэж эхэлжээ. Одоо түүний өмнө 10505-аар Кевин Гарнетт байгаа бөгөөд тус амжилтыг 15837 довтолгоог амжилттай болгосноор Карийм Абдул Жаббаар тэргүүлдэг ажээ.

Харин эсрэг багаас Рүди Гоббер 20 оноо, 19 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.