Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” болж байна.
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо өчигдөр Малайзын эсрэг хийж 89-81 харьцаагаар хожиж С хэсгийг 1 хожил, 2 хожигдолтойгоор дуусгалаа. Улмаар гуравдугаар байрт орсон гурван багаас хоёр баг нь хасагдах шатанд өрсөлдөхөөр болсон бөгөөд онооны журмаар шилдэг наймд багтаж маргааш буюу энэ сарын 24-ний өдөр 12:00 цагт Хятадын багтай тоглохоор боллоо.
Манай багаас О.Хулан Малайз улсын шигшээ багийн эсрэг 31 оноо 12 самбар 6 оновчтой дамжуулалт үзүүлж байгаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27 оноо 5 самбар 5 оновчтой дамжуулалт, Б.Ариунцэцэг 16 оноо 4 самбар 7 оновчтой дамжуулалтыг үзүүлсэн
Манай баг хэсгийн эхний тоглолтоо Хятадын Тайваны багтай тоглож 67-76 харьцаагаар хожигдоод байсан бол хоёр дахь тоглолтоо Солонгосын багтай хийж 68-81 харьцаагаар хожигдлоо.
