Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ.
2019 онд шаваа тавьж 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Мөсөн өргөөд үндэсний хэмжээний төдийгүй олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй бүх төрлийн урлагийн арга хэмжээ, концерт, хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт, олон нийтийн томоохон арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагджээ.
AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, мөсөн спортын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийслэлийн спорт, соёл, олон нийтийн арга хэмжээний чухал төвүүдийн нэг болжээ.
“AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ” 5 ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮР ДҮН:
AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ нь “Монголын анхны мөсөн спортын өргөө” хэмээх байр сууриа улам бэхжүүлж, цаашид Монгол Улсад мөсөн спортын хөгжлийг улам дэмжих, олон улсын спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломж нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад зориулсан спортын оролцоо, хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, үзвэр үйлчилгээний шинэ боломжийг бий болгосон олон талт төв болон хөгжихийг зорьж байна.
Дашрамд онцлоход Степпе Арена -Мөсөн өргөөг бүтээн байгуулахад “Ачит-Ихт” ХХК гол санхүүжүүлэгчээр ажилласан юм.

.jpeg)
.jpg)






АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.