“Атлетико” хожиж, дөрөвдүгээр байраа хадгаллаа

“Атлетико” хожиж, дөрөвдүгээр байраа хадгаллаа

Испанийн Ла лигийн 26 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа “Атлетико Мадрид” клуб талбайдаа “Валенсия”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 49 оноотой болж, дөрөвдүгээр байраа хадгаллаа.

Тоглолтын 10, 83 дахь минутад Гризманн хоёрыг оруулсан. Ингэснээр Ла лигт 12 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалт руу орж ирлээ. Түүний дунд Кевин Гамейро 48 дахь минутад нэг гоол оруулж, багийнхаа ялалтад нэмэр оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Атлетик 1-0 Малага

Лас-Пальмас 5-2 Осасуна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.