Буэнос-Айрес хотноо Мессигийн хөшөөний нээлт боллоо

Буэнос-Айрес хотноо Мессигийн хөшөөний нээлт боллоо

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Испанийн “Барселона” болон Аргентины шигшээ багийн довтлогч  Лионель Мессигийн хөшөөний нээлт боллоо. Хөшөөний нээлтэд Буэнос-Айрес хотын захирагч  Орасио Родригес оролцсон байна.

Хөшөөг хүрлээр хийсэн юм байна. АНУ-д болсон Америкийн цомын шигшээд Аргентины шигшээ баг Чилид торгуулын цохилтоор хожигдсон. Түүний дараа Месси шигшээ багаасаа зодог тайлах талаар ярьсан билээ. Тэгвэл Аргентины Ерөнхийлөгч түүнтэй утсаар ярьж, шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглохыг ятгасан. Мөн түүний хөшөөг Буэнос-Айрес хотноо ийн босголоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ