“Челси” Батшуайиг “Марсель”-аас 40 саяар авахад ойрхон байна

“Челси” Батшуайиг “Марсель”-аас 40 саяар авахад ойрхон байна

Францийн “Марсель” клубын довтлогч Миши Батшуайи “Челси”-д очиход ойрхон байна.  L’Equipe-ийн мэдээлж байгаагаар “Челси” эдүгээ 22 настай Бельги довтлогчийн төлөө 40 сая евро төлж, 5 жилийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурахад тун ойрхон болж.

Өмнө нь “Кристал Палас” түүний төлөө 38 сая евро төлөх санал хүргүүлсэн бөгөөд “Марсель” ч зөвшөөрөөд байж. Гэвч Батшуайи өөрөө татгалзсан юм байна. Түүнийг “Ювентус”, “”Вест Хэм” клубүүд ч мөн сонирхож байгаа ажээ.

Тэрбээр өнгөрсөн улиралд Францийн лигийн 36 тоглолтод оролцож, 17 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.