“Универсиад”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

“Универсиад”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Тус ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа нар оролцсон юм.

 Энэ үеэр тус наадамд цанын төрөлд оролцох Ч.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тамирчны тангараг өргөлөө.  Мөн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр цанын тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбаа гардуулсан нь энэ өдрийн ёслолын хамгийн оргил мөч байлаа.

Ч.Отгонцэцэг тус наадамд оролцох тамирчдын хамгийн туршлагатай нь гэж хэлж болно. Учир нь тэр хоёр жилийн өмнө “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон хоёр тамирчны нэг бөгөөд олон улсын тэмцээнд түрүүлж байсан тамирчин юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.