“Милан” шөвгийн наймд үлдлээ

“Милан” шөвгийн наймд үлдлээ

Италийн цомын тэмцээний 1/8 шигшээн дөрөв дэх тоглолт өнгөрсөн шөнө болж, шөвгийн наймд үлдэх дөрөв дэх баг тодорлоо. Энэ шатанд Италийн алдарт “Милан” клуб талбайдаа “Торино”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шилдэг найман багийн нэг болж байгаа юм.

Тоглолтын 27 дахь минутад “Торино”-гийн мэргэн бууч Белотти тооны харьцааг нээсэн. Гэвч 61 дэх минутад Куцка хариуг нь барьж, 63 дахь минутад Бонавентура нэгийг нэмснээр багтаа ялалт авчирчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.