Хожсон Английн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өглөө

Хожсон Английн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өглөө

Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон ажлаа өгөхөөр болжээ.  Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Исландын шигшээ багт 2:1-ээр хожигдсоны дараа ийм шийдвэр гарсан байна.

Уг нь Евро-2016 тэмцээний дараа түүний гэрээ дуусах байсан. Гэвч Английн хөлбөмбөгийн холбоо түүнтэй шинэ гэрээ байгуулахаар бэлтгэж байсан билээ. Гэвч тэрбээр Английн хүчирхэг шигшээг арай гэж хэсгээс шалгаруулсан ч хасагдах шатанд шалгарсан  хамгийн чансаа муу багт хожигдлоо. Хожсоныг хэн орлох нь одоогоор тодорхой биш байна. 

Н.Пунцаг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.