Гризманн хоёр гоол оруулж, Франц шөвгийн наймд үлдлээ

Гризманн хоёр гоол оруулж, Франц шөвгийн наймд үлдлээ

Евро-2016 тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа Францийн шигшээ багийнхан өчигдөр орой талбайдаа Ирландын шигшээг хүлээж авч, туллаа. Энэ тоглолтын гол фоварит нь Франц байсан. Тиймдээ ч тэд өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, дараагийн шатанд шалгарлаа.

Гэхдээ тоглолт эхлээд огт өөрөөр өрнөсөн. Тоглолтын дөнгөж 2 дахь минутад Брэйди торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн. Санаанд оромгүй байдлаар тэргүүлэл авч чадсан Ирландууд тоглолтын 57 дахь минут хүртэл хамгаалж чадсан. Гэвч 57 дахь минутад Гризманн гоолдсоноор бүх зүйл Францийн талд шилжсэн юм. 61 дэх минутад өнөөх Гризманн дахин гоолдсон. Ингэснээр 3 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Нэгэнт хожигдож эхэлсэн Ирландуудад довтлохоос өөр сонголт үлдээгүй. Гэвч 66 дахь минутад төвийн хамгаалагч Шейн Даффи улаан хуудас авч, талбайг чөлөөлснөөр тэдний найдвар нэг мөр үгүй болсон юм. Ийнхүү Францийн шигшээ өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд үлдлээ. Одоо тэд Англий болон Исландын шигшээн хожсонтой нь тоглох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.