Уэстбрук зургаан тоглолт дараалж трибл дабл гүйцэтгэлээ

Уэстбрук зургаан тоглолт дараалж трибл дабл гүйцэтгэлээ

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Атланта Хаукс талбай дээрээ Оклахома Сити Тандер багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагас нэг онооны зөрүүтэй 55-54 харьцаагаар Тандер тэргүүлсэн бол гуравдугаар үед Уэстбрук гайхалтай тоглолтоо үзүүлж трибль даблиа гүйцэтгэж онооны зөрүүг 14 болгожээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Хаукс гайхалтай тоглолт үзүүлж онооны зөрүүг гурав болгосон ч тэдэнт хангалттай хугацаа байсангүй 102-99 харьцаагаар улирлыг 14 хожил, 8 хожигдолтой тавд бичигдэж байна.

Тус тоглолтод Уэстбрук 32 оноо, 13 самбараас бөмбөг авч, 12 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж зургаа дараалсан трибл даблиа хийжээ. Тэрбээр улирлын 11, өөрийн замналынхаа 48 дэх трибл даблиа гүйцэтгэжээ. 1989 онд Майкл Жордан долоон тоглолт дараалж трибл дабл хийж байжээ. Харин эсрэг багаас Пол Миллсап 24 оноог хйижээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.