Б.Гангаамаа Винсон Массиф ууланд цэнгүүлэх төрийн далбаагаа гардаж авлаа

Б.Гангаамаа Винсон Массиф ууланд цэнгүүлэх төрийн далбаагаа гардаж авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн 7 тивийн ноён оргилын зургааг нь эзлээд байгаа билээ. Тэгвэл тэрбээр зургаа дахь тивийн ноён оргил Карстенз Пирамид буюу Пункак Жаяа оргилд долдугаар сард төрийн далбаагаа мандуулж чадсан юм. Карстенз нь дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг бөгөөд далайн төвшинөөс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм. Энэ оргилд урьд өмнө Монгол хүн авирч байгаагүй гэдгээрээ онцлогтой.

Тэгвэл дэлхийн 7 тивийн ноён оргилын зургааг нь эзэлж чадсан уулчин бүсгүй тун удахгүй Антрактид тивийн ноён оргил Винсон Массифыг эзлэхээр хүлгийн жолоо залах гэж буй. Уулчин бүсгүйг өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүлээн авч, Винсон Массифд мандуулах төрийн далбааг гардуулан өглөө.

Энэ талаар Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа өөрийн фэйж хуудсандаа  тэмдэглэж, “Өнөөдөр Антрактид тивийн ноён оргил Винсон Массиф ууланд цэнгүүлэх төрийн далбаагаа гардаж авлаа. Бүтэн гурван сарын аян амжилттай өндөрлөж, миний бие та нарыгаа төлөөлөн Цагаан тивийг зорих боллоо. Баярлалаа та бүхэндээ” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.