Ибрагимович Шведийн шигшээгээс зодог тайллаа

Ибрагимович Шведийн шигшээгээс зодог тайллаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтоо Шведийн шигшээ баг Бельгитэй хийж, 1:0-ээр хожигдсон билээ. Тэгвэл  Шведийн ахмад довтлогч Златан Ибрагимович шигшээ багийнхаа төлөөх сүүлчээ тоглолтоо Бельгийн эсрэг хийлээ.  
 
Өдгөө 34 настай Ибра Евро-2016-гийн дараа шигшээ багаас  зодог тайлана гэдгээ хэлсэн. Тэгвэл түүний энэ удаагийн Европын аваргын зам богинохон байлаа. 
 
Златан Ибрагимович 2001 оноос шигшээ багтаа тоглож эхэлсэн байдаг. Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар 2002, 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцсон. Мөн 2004, 2008, 2012, 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Энэ хугацаанд тэрбээр Шведийн шигшээн төлөө 116 тоглолтод оролцож, 62 гоол оруулж байсан байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.