Чөлөөт бөхийн холбооны хурал “Blue sky” зочид буудалд болно

Чөлөөт бөхийн холбооны  хурал “Blue sky” зочид буудалд болно

Монголын Чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал өнөөдөр болох учиртай. Хурал Төрийн ордонд болно гэж байсан ч “Blue sky” зочид буудалд болох юм байна. Харин өглөөний 09:00 цагт эхлэх байсан хурал 14:00 цагт болж хойшилжээ. 

Хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцох юм байна.

Мөн  аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,  спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцох эрхтэй юм байна.

Уг нь өчигдөр хуралд оролцох төлөөлөгчдийн мандатыг олгож, өнөөдөр өглөө 09:00 цагаас хуралдаж эхлэх байсан аж. Гэвч Чөлөөт бөхийн холбоо болоод тамирчид, дасгалжуулагчдын зөрчлийн улмаас асуудал үүсчээ. Тиймээс хуралд оролцох төлөөлөгчид өнөөдөр өглөөнөөс иргэний үнэмлэхтэйгээ очиж, мандатаа авч байгаа юм байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.