Aurora Gaming баг "PUBG Mobile" төрөлд 3-р байр эзэллээ

Aurora Gaming баг

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний PUBG Mobile тоглоомын төрөл өчигдөр аваргаа тодрууллаа.

Тус тэмцээнд Монгол залуусаас бүрдсэн Aurora Gaming баг "PUBG Mobile" төрөлд 2 дахь жилдээ дараалан 3-р байр эзэлж 210.000 ам.долларын эзэн боллоо. Тэд гурван өдөр өрсөлдөхдөө 146 оноог цуглуулж чадсан бөгөөд тэдний өмнө Солонгосын Nongshim RedForce 149 оноогоор хоёрт, Туркийн S2G Esports баг 154 оноогоор тэргүүлсэн байна.

Мөн DOK энэхүү тэмцээний шилдэг IGL шагналын эзэн болсон байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ