Өнөөдрөөс нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.
Өргөтгөсөн худалдааг энэ сарын 30-ныг дуустал 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хонины мах кг нь 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр худалдаалагдах аж. Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах цэгүүдийн мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
